Хятад улс анх удаа тэнгисийн ёроолоос Шатамхай мөс олборлов

Хятад улс анх удаа тэнгисийн ёроолоос Шатамхай мөс олборлов

Энэ сарын 8-нд Хятад улс Өмнөд Хятадын тэнгисийн Шэн Хүд шатамхай мөс олборлох туршилтыг 187 цаг хийлээ. Хятад улс тэнгисээс шатамхай мөс олборлох туршилтыг анх удаагаа амжилттай хийж байгаа нь энэ юм. Энэ нь Хятадын эрчим хүчний үйлдвэрлэл хэрэглээнд алсдаа ихээхэн үр нөлөө үзүүлэх юм.

Шатамхай мөс гэдэг нь тэнгисийн гүнд хуримтлагддаг, мөн эх газрын мөнх цэвдэгт өндөр даралт, бага дулааны нөхцөлд бүрэлддэг байгалийн шатамхай хий болон уснаас бүрэлдсэн мөс шиг бодис. Жинхэнэ өндөр хүчин чадалтай эрчим хүч юм. 1 шоо метр шатамхай мөснөөс 0.8 шоо метр ус болон 164 шоо метр байгалийн хий ялгарч, түүнээс ялгарах энерги нь нүүрс, нефтиэс хамаагүй их байдаг бөгөөд ялгарах бохирдол нь нүүрс, нефтиэс бага, бохирдол багатай цэвэр эрчим хүч юм.

Найруулагч:С.ОЮУНСОД
Эх сурвалж:Синьхуа Агентлаг, mongol.cri.cn
Мэдээ үзсэн:55
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой