Цөөн тоот үнднснийхэн цайгаа дэлгэлээ

Хятад улсын анх удаагийн цайны үзэсгэлэн 5 дугаар сарын 18-ны өдөр Ханжөүгийн Олон улсын үзэсгэлэнгийн ордонд нээлтээ хийлээ.

Энэхүү үзэсгэлэнд 918 аж ахуйн нэгжийн 1000 гаруй нэртэй цай, 10 мянга шахам төрлийн цайг дэлгэн үзүүлжээ. Үүнд, цөөн тоот үндэсний орны аж ахуй нэгжүүд бас цөөн бус цайгаа авч ирсэн байна.

Үзэсгэлэн нийтдээ 1201 талбай гаргаж, 918 аж ахуйн нэгж ирж оролцжээ. Үүнээс 818 аж ахуйн нэгж нь цайгаа танилцуулж, 100 аж ахуйн нэгж цайны хэрэглэл, бор ваар зэргийг дэлгэн үзүүлжээ. Үзэсгэлэнд дэлгэгдсэн цайны төрлийн хувьд ногоон цай, улаан цай, цагаан цай, хар цай, Ү Лун цай, шар цай зэргийг дэлгэн үзүүлжээ.

Юнь Нань мужийн Мюо үндэстнийхэн цайгаа танилцуулж байгаа нь

Дун үндэстнийхэн цайгаа танилцуулж байгаа нь

Шө үндэстний охин өрийн гэрийн цайгаа танилцуулж байгаа нь

Юнь Нань мужийн Лагу үндэстнийхэн нутгийн цайгаа танилцуулж байгаа нь

Юнь Нань мужийн Хань үндэстнийхэн цайгаа танилцуулж байгаа нь

Гүй Жөү мужийн Мюо үндэстнийхэн нутгийн цайгаа танилцуулж байгаа нь

Жуулчин Шө үндэстний цай худалдаж байга охинтой дурсгалын зураг авуулж байна

Найруулагч:С.ОЮУНСОД
Эх сурвалж:zj.people.com.cn
Мэдээ үзсэн:140
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой