”Хятадын торгоны замаар аялсан алдартнууд” дөрөв дэх удаагийн арга хэмжээ Бээжинд болжээ

”Хятадын торгоны замаар аялсан алдартнууд” дөрөв дэх удаагийн арга хэмжээ Бээжинд болжээ.

18-нд "Хятадын торгоны замаар аялсан алдартнууд" дөрөв дэх удаагийн арга хэмжээ Бээжинд боллоо. Ирэх 10 хоногт Турк, Орос, Египет, Иордан,Афганистан зэрэг 7 орны 14 алдартан Бээжин,Урумчид айлчилж,Бээжингийн соёл, технологийн шинэчлэл хөгжил, хэвлэл мэдээллийн уялдаа холбоо, мөн Шиньжяны нэрийн хуудас болсон үндэсний түүх, соёлыг хамгаалах төсөл бүхий эдийн засаг, соёл, технологи зэрэг салбарт гаргасан томоохон ололт амжилтуудын талаар илүү ихийг мэдэхийн тулд нүдээр үзэж танилцан, "Нэг бүс нэг зам" -ын боломж, ач холбогдлын талаар хамтдаа судалж хэлэлцсэн байна.

Энэхүү үйл ажиллагааг ХОУР, Бээжин хотын суртал ухуулгын газар, Шиньжян Уйгарын Өөртөө Засах орны намын хорооны суртал ухуулгын газар, зарим нэг оронд БНХАУ-аас суугаа консулын газар зэрэг байгууллагууд хамтран сурвалжлах юм. Гадаадын нэрт хүмүүсийн үзэл бодол, янз бүрийн өнцөг бүхий ярилцлагыг олон хэлээр сурвалжлан, өргөн агуулгаар баяжуулан, дэлхий нийтийн анхаарал сонирхлыг татаж, олон улсын соёлын харилцааг дэмжиж харилцан ашигтай нөхцөл байдлыг бий болгохын төлөө хичээн зүтгэж байна.

Найруулагч:С.ОЮУНСОД
Эх сурвалж:ХОУР
Мэдээ үзсэн:73
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой