Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна. “Хятад, Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” 9 дүгээр сарын 26-30-нд Хөххотод болно. Ши Жиньпиний хэлсэн үгийг олон улсын хамтын нийгэмлэг нааштай үнэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт Бээжин хотноо нээгдэж, Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцон гол сэдвээр чухал үг хэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт нээлтээ хийлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-Д айлчилна. Бээжин хот бэлэн байна. Дэлхий дээрх хамгийн том усан дээр буугч нисэх онгоцыг 5 дугаар сард туршина. МУИС-д Монгол Ганжуур, Данжуурын бүрэн ботийг хандивлав. Хятад улсын дарга Ши Жиньпин АНУ ба Финланд улсад албан ёсны айлчлал хийнэ.

Ази Еврөпыг холбосон арилжааны алтан гүүр

Тест оруулна уу ?Цаг: 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр
Газар: Манжуур
Хүн: Манжуур хилийн боомтын авто вокзалын албаны барааны зөөврийн хяналт шалгалтын газрын дэд дарга Шюй Шюэмэн

6 дугаар сарын 6-ны 05:30 цагт Манжуурын галт тэрэгний өртөөний 3 шугамын зам дээр Манжуур хилийн боомтын 2 байцаагч Жансүгийн Сүжүөгээс гарч, Польш улсын Варшав хүрэх “Сүжүө-Манжуур-Европ” чиглэлийн бараа бүтээгдэхүүн ачсан хурдны галт тэргэнд шалгалт хийж байлаа. Тэд өдөр бүр Манжуурын төмөр замын шугамаар өнгөрөх “Хятад-Европ чиглэлийн галт тэрэг”-ний зөөвөрлөлтийн бааз ба тээвэрлэсэн бараанд шалгалт хийх ба гаалийн мэдүүлэлт хийж хил нэвтрүүлдэг болно. Хилээр өнгөрөх бүх ажлыг 3 цагийн дотор гүйцэтгэх үүднээс тэд үргэлж шөнөөр шалгалт хийдэг.

“Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалтын хурдтай хөгжлийг дагаад Хятад, Европ болон зам дагуух улс орны арилжаа худалдаа ч хөгжиж байна. Барааны зөөврийн хэрэгцээ шаардлага улам өндөр болж, арилжааны зам болон арилжааны хэлбэр тасралтгүй нэмэгдэж, Хятад-Европ чиглэлийн тээврийн хурдны галт тэргэнд маш сайн хөгжлийн боломжийг авч ирсэн байна. Одоогоор Хятадын хөгжил өөрчлөлтийн зөвлөлөөс “Хятад-Европ чиглэлийн тээврийн хурдны галт тэрэгний бүтээн байгуулалтын хөгжлийн төсөв (2016-2020)”-ийг нийтэлж, ирэх 5 жилийн Хятад-Европ чиглэлийн тээврийн хурдны галт тэрэгний бүтээн байгуулалтын хөгжлийн үүргийг бүх талаар байрлуулжээ. Энэ нь Хятад улсын тогтоосон Хятад-Европ чиглэлийн тээврийн хурдны галт тэрэгний хөгжлийн анхны хамгийн дээд давхаргын төсөл болно. Төсөлд зүүн шугам, дунд шугам, баруун шугам зэрэг гурван том барааны тээврийн замыг тогтоосон бөгөөд таван жилийн хөгжлийн зорилтыг тодорхойлов. 2020 он болоход төлөвлөлт зохистой, тоног төхөөрөмж бүрэн, зөөврийн хэмжээ тогтвортой, хялбар бөгөөд өндөр үр дүнтэй, амар түвшин бөгөөд саадгүй үйлчилгээний системийг үндсэндээ бүрдүүлж, Хятад-Европ чиглэлийн тээврийн хурдны галт тэргийг жилд 5000 ээлж аялуулна гэжээ.

Манжуур хот Хятадын тогтоосон тээврийн хурдны галт тэрэгний зөөврийн чухал гогцоо бүхий боомтын хот болсны хувьд сүүлийн жилүүдэд маш түргэн хөгжлөө. 2013 онд анхны ээлжийн Хятад-Европ чиглэлийн тээврийн хурдны галт тэрэг “Сүжүө-Манжуур-Европ” чиглэл нь Манжуурын төмөр замын боомтоор аялж эхэлснээс хойш Манжуурын хилийн боомтоор 27 тээврийн хурдны галт тэрэг өнгөрсөн байна.

Манжуур хилийн боомтын авто вогзалын албаны барааны зөөврийн хяналтын газрын дэд дарга Шюй Шюэмэний танилцуулснаар, өнгөрсөн жил Манжуур хотын төмөр замын хилээр өнгөрсөн Хятад-Европ чиглэлийн тээврийн хурдны галт тэрэгний тоо мөн үеэс 88.24 хувиар нэмэгдэж, 1036-д хүрч, бүтэн нэг жилд боомтоор өнгөрсөн галт тэрэгний тоо анх удаа 1000-ыг давжээ.

2016 онд “Манжуур, ОХУ, Европ”, “Тунляо, Манжуур, Европ”, “Улаанхад, Манжуур, Европ” гурван замын Хятад-Европ чиглэлийн тээврийн хурдны галт тэрэг нэвтэрчээ. Энэ гурван шугам Хятад-Европ чиглэлийн тээврийн галт тэргийг нэвтрүүлэн ашигласан нь Хятад-Европ чиглэлийн тээврийн хурдны галт тэрэг зөвхөн Өвөр Монголоор дайраад л гардаг түүхийг эцэслүүлж, Өвөр Монголын бараа ч тус шугамаар Европын олон газраар борлуулагддаг болж, “Хятад, Монгол, Орос”-ын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтад идэвхтэй нөлөө үзүүлэв.

Мянган жилийн өмнө цуваа цуваа тэмээн жингийн аян торгоны замаар жингийн хонх жингэнүүлэн аялж байсан бол мянган жилийн хойно цуваа цуваа тээврийн хурдны галт тэрэг Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридороор дамжин, эдийн засгийн хамтын ажиллагааны шинэ хуудсыг бичиглэнэ.

Хятад-Европ чиглэлийн тээврийн хурдны галт тэрэгний хөгжлийг ахиулах үүднээс тээврийн галт тэрэг хилээр нэвтрэхэд Манжуурын хилийн боомт орон нутгийн Засгийн газар, хорио цээр хяналт шалгалт болон төмөр замын салбарынхантай нягт хамтран ажиллан, хяналт шалгалтын сүлжээг байгуулжээ. Төмөр замын өртөө ба хилийн боомтын системийн тоо баримт харилцан холболдож, харилцан нэвтэрч, хилээр нэвтрэх хурдыг нэмэгдүүлэв. Манжуурын хилийн боомт нь уламжлалт хяналт шалгалтын хэлбэрээ өөрчилж, хилээр дамжих бараа таваарын хяналт шалгалтыг сайжруулан, “урьдчилан бүртгэх, урьдчилан шалгах, урьдчилан нэвтрүүлэх”-г биелүүлжээ. Тээврийн хурдны галт тэргэнд “365 өдөр 24 цагаар нэвтрэх”, “цаг тухайд нь нэвтрүүлэх” хилээр нэвтрэх үйлчилгээг үзүүлж, тээврийн хурдны галт тэрэгний байнгын чанартай зөөвөрт хамгийн сайн орчинг бүрдүүлэв. Манжуур хилийн боомт болон ОХУ-ын Сибирийн хилийн боомт маш сайн хамтран ажиллаж өндөр хурдтай шалгалт хийж зохицуулан, Хятад, Оросын хилээр саадгүйгээр хил дамжин тээвэрлэхийг биелүүлжээ.

Найруулагч:Х.АРВИНТАЛ
Эх сурвалж:ӨМӨС
Мэдээ үзсэн:261
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой