Хятад улсын XVIII удаагийн Ногоон хүнсний экспо тун удахгүй болно

Хятад улсын Ногоон хүнсний хөгжлийн төв, ӨМӨЗО-ны тариалан мал аж ахуйн тэнхим ба Бугат хотын захиргаанаас хамтран зохион байгуулсан “XVIII удаагийн Хятад улсын Ногоон хүнсний экспо, V удаагийн Хятад улс - Бугат хотын олон улсын үхэр, хонины махны аж ахуйн их хурал” 8 дугаар сарын 18-наас 21-ний өдрүүдэд Өвөр Монголын Бугат хотын олон улсын үзэсгэлэнгийн төвд зохион байгуулагдах гэж байна.

        Энэ удаагийн их хуралд Хятад улсын дотоод ба Өвөр Монголын Ногоон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний аж ахуйн нэгж, мөн бүх газар орнуудын үхэр, хонины мах үйлдвэрлэж боловсруулах салбарын нийт 1600 аж ахуйн нэгжүүд оролцох бол ОХУ, Франц, Пакистан, Малайз, Кени зэрэг улс орнуудаас нийт 120 гадаадын аж ахуйн нэгжүүд үзэсгэлэнд оролцох аж.

  Мөн тус хурал, үзэсгэлэнгийн үеэр үхэр, хонины махны аж ахуйн хөгжлийн дээд хэмжээний уулзалт болон Хятад улсын үхэр, хонины аж ахуйн салбарын шагнал гардуулах ёслол зохион байгуулагдах юм байна. 

Найруулагч:Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж:nmgnews.com
Мэдээ үзсэн:173
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой