Өвөр Монгол аялал жуучлалын шинэ загварыг бүтээн байгуулж байна

Өвөр Монгол аялал жуучлалын хөгжлийг районоос “Бүх иргэд+бүх цар хүрээ” тийш хөгжүүлсэн байна.

Өвөр Монголын Өөртөө Засах Орон 2016 оноос эхлэн бүх цар хүрээний аялал жуучлалын жишээ үзүүлэх газрыг байгуулж, аялал жуучлалын хөгжлийг районоос “Бүх иргэд+бүх цар хүрээ” тийш хөгжүүлсэн байна. Хятад улсын зүүн хойд бүс нутагт байрлах Хөлөнбуйраас баруун бүс нутагт байрлах Алшаа хүртэлх ой мод, тал нутаг, говь цөл гэхчлэн 1.18 сая гаруй хавтгай дөрвөлжин километр газар буюу Өвөр Монголд бүхий л цар хүрээг хамруулсан аялал жуучлалыг хөгжүүлэх халуун урсгал бий болсон байна. 2017 оны дээд хагас жилд Өвөр Монголын хүлээн авсан жуулчдын тоо 36.9867 саяд хүрч, өнгөрсөн жилийн мөн үеэс 17.03 хувиар нэмэгджээ. Аялал жуучлалын орлого 97.95 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн жилийн мөн үеэс 22.13 хувиар нэмэгджээ. Өвөр Монголын 145 гол аялал жуучлалын бүтээн байгуулалтын төсөлд 26.1 тэрбум юанийн хөрөнгө оруулсан байна.

Найруулагч:Б.Сүлдээ
Эх сурвалж:Синьхуа Агентлаг
Мэдээ үзсэн:279
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой