Олон улсын гэрэл зургийн наадам Шаньдүн мужид нээгдлээ

Уламжлал болгон зохион байгуулдаг Олон улсын гэрэл зургийн наадмын тав дахь удаагийн наадам 8 дугаар сарын 8-ны өдөр Хятад улсын Шаньдүн мужийн Жинань хотод нээлтээ хийлээ.

Энэ удаад долоо хоногийн хугацаатай үргэлжлэх юм байна. Дэлхийн өнцөг булнаас хүрэлцэн ирсэн 300 гаруй гэрэл зурагчид, хэдэн мянган гадаад дотоодын сонирхогчид нээлтийн ёслолд оролцжээ. Онцлон дуулгахад олон улсын гэрэл зэргийн наадам анх удаагаа Хятад улсад зохион байгуулагдаж байгаа аж.

Найруулагч:Х.АРВИНТАЛ
Эх сурвалж:xinhuanet.com
Мэдээ үзсэн:105
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой