Хятад, Монгол, Оросын хөл бөмбөгчид өрсөлдлөө

”Эрээн-Замын-Үүд” цомын (2017) нэрэмжит Oлон улсын залуучуудын хөл бөмбөгийн тэмцээн саяхан Эрээн хотын Монгол үндэстний дунд сургууль дээр нээлтээ хийжээ.

Эрээн хотын Намын хорооны байнгын гишүүн, хотын дэд дарга Уул нээлтийн ёслолд оролцсон байна.

Тус тэмцээн 3 өдрийн хугацаатай үргэлжилсэн бөгөөд эрэгтэй 11, эмэгтэй 5 дүрмээр явагдаж, Монгол Улс, Орос, Сөнид баруун хошуу, Сөнид зүүн хошуу, Улаанхад хотын Баарин баруун хошуу болон Эрээн хотын нийт 16 баг оролцож өрсөлджээ.

Эрэгтэй багт: Нэгдүгээр байранд Монгол Улсын Улаанбаатар хотын “Дэрэн” баг, хоёрдугаар байранд Эрээн хотын Монгол дунд сургуулийн баг, гуравдугаар байранд Оросын Улаан-Үд хотын “Жижинга” баг тус тус шалгарсан байна.

Эмэгтэй багт: Нэгдүгээр байранд Оросын Улаан-Үд хотын 64-р сургуулийн баг, хоёрдугаар байранд Өвөр Монголын Баарин баруун хошууны Монгол үндэстний дунд сургуулийн баг, гуравдугаар байранд Улаанбаатар хотын “Хоромхон” баг тус тус шалгарсан байна.

Эрээн хот нь залуучуудын хөл бөмбөгний салбарын хөгжлийг хүндэтгэн үзэж, жилээс жилд хүчээ нэмэгдүүлэн, эспортын талбайг өргөтгөн байгуулснаар барахгүй өвлийн улиралд зориулалттай спортын заалыг шинээр нээж, ӨМӨЗО-оос туслан байгуулсан Эрээн хот- Замын-үүд залуучуудын хөл бөмбөгний солилцооны бааз ч ашиглалтад орсон байна. Эрээн хот нь хөл бөмбөгний багаа зохион байгуулан ОХУ-ын Буриадын “Банк” цом U12, Хятад Монголын залуучуудын хөл бөмбөгний тэмцээн зэрэг үйл ажиллагаанд оролцсон ба 2016 онд “Нахиа” Хятад Монгол хүүхдийн хөл бөмбөгний тэмцээн, “Эрээн” залуучуудын олон улсын хөл бөмбөгний тэмцээнийг амжилттай зохион байгуулжээ. Тэрээр Монгол Улс , ОХУ-ын хэсэг бүс нутгуудтай хөл бөмбөгний хамтралцааг бүрэлдүүлсэн байна.

 

Найруулагч:Х.АРВИНТАЛ
Эх сурвалж:Эрээн хотын сонин
Мэдээ үзсэн:124
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой