Эх орны умард хилийн үзэсгэлэнт бүсэд хамтдаа бүтээн байгуулалт хийе

Наймдугаар сарын 8-нд ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын гишүүн, УТЗЗ-ний Бүх Хятадын хорооны дарга, Төв Засгийн газрын төлөөлөгчдийн багийн ахлагч Юй Жэншэн ӨМӨЗО-ны Намын хороо, Засгийн газрын ажлын тайланг сонсох үедээ:

- ХКН-ын XVIII их хурал, XVIII сонгуулийн 3, 4, 5, 6-р бүгд хурлын шийдвэрийг тууштай хэрэгжүүлэн, Ши Жиньпин даргын хэлсэн үгний агуулга, засаглалын тухай өгүүлсэн үзэл баримтлал, шинэ санаа, стратегиас гүнзгий суралцаж, эдийн засаг, улс төр, соёл, нийгэм,  экологийг нэгдсэн журмаар төлөвлөж, чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах, өөрчлөлт шинэчлэлийг бүх талаар гүнзгийрүүлэх, хуулийн дагуу засаглал, намаа  чанга удирдах зэргийг сайтар зохицуулж, улс төрийн нэгдсэн цөм, ерөнхий үзэл  баримтлалыг мөрдөж, Өвөр Монголын эдийн засгийн хөгжил, үндэстнүүдийн эв нэгдэл,  экологийн соёл, иргэдийн амьжиргааны шинэ хуудсыг нээж, эх орны умард хилийн  үзэсгэлэнт бүсэд хамтдаа бүтээн байгуулалт хийж, үзэсгэлэнт сайхан Өвөр Монголыг хөгжүүлж, Хятадын аугаа их мөрөөдлийг хамтдаа биелүүлэхийн төлөө улам их хүчин  зүтгэл гаргахыг Намын төв хороо хүсэж  байна.

Юй Жэншин ХКН-ын Төв хороо, Төрийн зөвлөл, Ши Жиньпин даргын нэрийн өмнөөс ӨМӨЗО-ны үндэстнүүдийн ард түмэнд хүндэтгэл  дэвшүүлэн, баярын мэнд хүргэлээ. Тэрээр: ӨМӨЗО байгуулагдсан 70 жилийн турш олон  салбарын хөгжил нь даян дэлхийн анхаарлыг татаж, Хятадын "үлгэр жишээ өөртөө засах орон" болсон. Ялангуяа урт хугацааны хувьсгал, бүтээн байгуулалт,  өөрчлөлтийг дамжин ӨМӨЗО-ны олон үндэстний боловсон хүчин бүх талыг харгалзсан  хэв сурталтай, хичээл зүтгэлтэй байхыг анхаарч, үүрэг хариуцлагаа ухамсарлсан нь  Хятадын үндэстнүүдийн нягтрал, социалист бүтээн байгуулалтын оюун санааны үнэт  өв юм. Эдгээр ололт амжилт Намын төв хорооны удирдлага, ард түмний хүчтэй  дэмжлэг, Өвөр Монголын үндэстнүүдийн ар иргэдийн шаргуу тэмцлийн үр дүн бөгөөд  мөн ӨМӨЗО-ны нам засгийн үе үеийн удирдлагын оюун ухаан, хүч хөдөлмөр шингэсэн  юм гэжээ.

Тэрээр: ХКН-ын XVIII их хурлаас хойш Ши Жиньпин  даргаар цөм болгосон ХКН-ын Төв хороо ӨМӨЗО-нд анхаарал тавьсаар ирсэн бөгөөд  “Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалт, баруун бүсийг хөгжүүлэх, зүүн хойд  бүсийн хуучны үйлдвэрийн баазыг сэргээх, зүүн, баруун бүсийг ядуурлаас гаргах  зэрэг үндэсний хөтөлбөр, стратегид ӨМӨЗО-ны бүтээн байгуулалтыг тусгаж,  анхаарсаар ирсэн юм. Ялангуяа 2014 онд Ши Жиньпин ерөнхий нарийн бичгийн дарга  ӨМӨЗО-нд ажиллах үеэр “Харилцан тусалж хамтдаа хөгжих”, “Улсын хойд хилийн  үзэсгэлэнт бүсийг улам үзэмжтэй болгон бүтээн байгуулах" шинэ тодорхой шаардлага  дэвшүүлсэн юм. Энэ нь Өвөр Монголын ажил хэргийг улам сайжруулахад чухал юм.  Амин чухал асуудал болсон Үндэстний эв нэгдлийг бэхжүүлж, үндэстний орны өөртөө  засах дүрмийг баримтлан, боловсронгуй болгож, нэгдэл, өөртөө засах, үндэстний  хүчин зүйл, бүс нутгийн хүчин зүйлсийг уялдуулж, үндэстний орны өөртөө засах  хуулийг хэрэгжүүлэн, үндэстний өөртөө засах нутгийн хөгжлийг түргэтгэж, үндэстнүүдийн харилцаа, хэлхээ холбоог ахиулан, үндэстнүүдийн оюун санааны  хамтын гэр бүлийг цогцлон байгуулах хэрэгтэй. Эдийн засгийн хөгжлийн чанар, түвшнийг дээшлүүлж, иргэдийн амьжиргааг сайжруулан баталгаажуулж, улсын хойд  бүсийн экологийн аюулгүйн халхавчийг бататган, намаа чанга засах ажлыг бүх  талаар гүнзгийрүүлэх хэрэгтэй гэжээ.

Тэрээр: "Улс төрийн ухамсар, их талыг бодолцох  ухамсар, төвд үйлчлэх ухамсар, төвд тэмүүлэх ухамсар”-ыг бий болгож, ард иргэдээ  дагуулан Ши Жиньпин ерөнхий нарийн бичгийн даргаар удирдуулсан үндсэн байр суурийг хүрээлж, аугаа их тэмцэл хийх, аугаа их үйлсийг урагшлуулах, аугаа их  мөрөөдлийг биелүүлэх замналд эрс хэлбэрэлтгүй, нэгэн үзүүрт сэтгэлээр намаа  дагаж, үзэл санаа, улс төр, үйл ажиллагаа дээрээ Ши Жиньпин даргаар цөм болгосон ХКН-ын Төв хороотой нэг байр суурьтай байх хэрэгтэй хэмээн онцолжээ.  

Найруулагч:Б.Сүлдээ
Эх сурвалж:Синьхуа Агентлаг
Мэдээ үзсэн:57
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой