Өсөлтийн чадавх эрчимжив

Хятадын хөгжил шинэчлэлийн хорооноос 8 дугаар сарын 9-ний өдөр дмэдээлснээр, он гарснаас хойш, олон газар, олон салбар өөрийн өртгийг бууруулах ажлыг гүнзгий урагшлуулж, аж ахуйн нэгжийн өөрийн өртгийн дарамтыг үр ашигтай бууруулж, аж ахуйн нэгжийн өрсөлдөх хүчийг дээшлүүлж, эдийн засгийн өсөлтийн далд чадавхыг нэмэгдүүлж, эдийн засаг тэнцвэртэй, тогтвортой, эрүүлээр хөгжихийг баталгаажуулсан байна.


Тоо баримтаас үзвэл, эхний хагас жилд, аж ахуйн нэгжийн үйлдвэрлэл эрхлэх байдал илт сайжирч, томоохон аж үйлдвэрийн ашиг өнгөрсөн оны  мөн үеэс 22 хувиар өсөж, өнгөрсөн 6 жилийн мөн үетэй харьцуулахад, хамгийн дээд  хурдаар өссөн байна. Тогтолцооны чанартай худалдааны өөрийн өртөг буурахыг  дагалдан, дотоодын бизнесийн орчин сайжирч, нийгмийн хөрөнгө оруулалтын аж ахуйн  нэгж улам идэвхэжсэн байна. Эхний хагас жилд бүх Хятадын хэмжээнд шинээр  бүртгүүлсэн аж ахуйн нэгж 2 сая 910 мянгад хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 11.1  хувиар өсчээ. 


Мөн өөрийн өртөг буурснаар, аж ахуйн нэгжийн  өрсөлдөх хүчин дээшилж, экспорт үргэлжлэн сайжрав. Эхний хагас жилд бүх Хятадын  экспортын ерөнхий хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 15 хувиар нэмэгдэж, сүүлийн  жилүүдэд ховор тохиолдсон дээд хурдаар өсчээ. 


IMD олон улсын менежментийн дээд сургуулиас саяхан нийтэлсэн 2017 оны дэлхийн өрсөлдөх  хүчний тайланд, өнгөрсөн жил Хятадын өрсөлдөх хүчин эхний 25-аас урагшлаад эхний 18-д орж, анх удаа эхний 20-д багтсан байна.

Найруулагч:Б.АРИУХАН
Эх сурвалж:mongol.cri.cn
Мэдээ үзсэн:92
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой