Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө

Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо нь (цаашид Монгол-Хятадын Экспо гэх. Англи нэршил:CME гэх) 2017 оны 9 дүгээр сард ӨМӨЗО-ны Хөххотод зохион байгуулахаар товлов.

Ерөнхий төлөвлөгөөг дараах байдлаар боловсруулав. Үүнд:

Нэг. Удирдамжийн үзэл санаа

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга Ши Жиньпиний Өвөр Монголд ажиллах үеэр хийсэн чухал ярианы гол үзэл санааг гүн гүнзгий хэрэгжүүлж, «Монгол Улс, БНХАУ-ын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа байгуулах тухай хамтарсан тунхаглал»-ыг үндэслэн, Монгол-Хятадын анхдугаар экспог амжилттай зохион байгуулсан туршлагаа дүгнэж, Ши Жиньпин даргын дэвшүүлсэн “Монгол-Хятад хоёр орны Засгийн газар хамтран даяаршилд чиглэсэн олон улсын чанартай үзэсгэлэн зохион байгуулах” гол зорилгыг идэвхтэй хэрэгжүүлж, Өвөр Монголын газарзүйн байршлын давуу тал болон бүс нутгийн онцлог бүхий үйлдвэрлэлийн давуу тал, Монгол, Хятад хоёр орны хооронд аль хэдийн бий болсон олон салбарын хамтын ажиллагааны үндэс сууринд тулгуурлан, өөртөө засах орны ажил хэрэгч гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бүх талын үйлчилгээг үзүүлэх, улсын “Нэг бүс Нэг зам” санаачилга болон Монгол, Хятад, Оросын Эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтад оролцох алхмыг улам бүр эрчимжүүлж, дэлхийн улс орнуудтай харилцаа хамтын ажиллагааг тасралтгүй өргөжүүлж, ӨМӨЗО-ы Хятадын умардад нээлттэй байх хандлага дахь гол үүргийг улам бүр нэмэгдүүлэх явдал юм.

Хоёр. Экспоны сэдэв

Монгол, Хятад, Оросын Эдийн засгийн коридорыг бүтээн байгуулж, даяаршилд чиглэн амжилттай хамтран ажиллая

Гурав. Хугацаа, байршил

Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо нь 2017 оны 9 дүгээр сарын 26- 30-ны өдрүүдэд Өвөр Монголын Хөх хотод зохион байгуулагдана.

Экспо арга хэмжээний үзэсгэлэн нь Өвөр Монголын Олон улсын үзэсгэлэнгийн төвд (нийт талбайн хэмжээ 49000м2, үүнээс 1-р давхар 25000м2, 2-р давхар 12000м2, 3-р давхар 12000м2); Нээлтийн ёслол болон дээд хэмжээний хурал, форумын арга хэмжээ Хөх тал хурлын цогцолборт зохион байгуулагдана.(Хөх хотын Шинэ хот дүүрэг, Бао Хөшао хотхонд, 1-р Монгол гэрийн дотор талбай 3000м2, 800 хүний багтаамжтай); Хөрөнгө оруулалт, худалдааны хэлэлцээр, хурал, форум, соёлын солилцооны хөтөлбөрүүдийг Өвөр Монголын Олон улсын үзэсгэлэнгийн төв, Шинэ хот зочид буудал, Өвөр Монгол зочид буудал зэрэг газруудад зохион байгуулна.

Дөрөв. Зохион байгуулагч байгууллагууд

1. Ерөнхий зохион байгуулагч байгууллага

БНХАУ-ын Худалдааны яам

Монгол Улсын Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн Үйлдвэрийн яам

ӨМӨЗО-ны Ардын засгийн ордон

2. Гүйцэтгэгч байгууллага:

ӨМӨЗО-ны Ардын засгийн ордон

3. Дэмжигч байгууллага

БНХАУ-ын Олон улсын Худалдааг дэмжих хороо

Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим

4. Зохион байгуулах хорооны гишүүд ба хариуцах ажлын чиг үүрэг

Хятад талын даргалагч:

Жүн Шань           БНХАУ-ын Худалдааны яамны сайд

Бү Шяолин          ӨМӨЗО-ны Тэргүүлэгч

Хятад талын дэд даргалагч:

Гао Янь                БНХАУ-ын Худалдааны яамны дэд сайд

Ма Мин                ӨМӨЗО-ны Дэд тэргүүлэгч, Нийгмийн аюулгүй байдлыг хангах танхимын дарга

Ай Лихуа             ӨМӨЗО-ны Дэд тэргүүлэгч

Монгол талын даргалагч:

П.Сэргэлэн          Монгол Улсын Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яамны сайд

Монгол талын дэд даргалагч:

Л.Баяртулга        Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга

Зохион байгуулах хорооны үндсэн чиг үүрэг: Монгол-Хятадын экспоны үндсэн сэдэв, зохион байгуулах хугацаа, байршил, зохион байгуулагдах үндсэн арга хэмжээ, дарга, хүндэт зочдыг урьж оролцуулах, зохион байгуулалтын бүтцийг бий болгож, үзэсгэлэнгийн  урьдчилсан төсвийг тооцож, батлах зэрэг экспоны үндсэн үйл ажиллагаатай холбоотой ажлуудыг хариуцан гүйцэтгэнэ.

5. Гүйцэтгэх хорооны гишүүд ба ажлын чиг үүрэг

Дарга: 

Ай Лихуа                     ӨМӨЗО-ны дэд Тэргүүлэгч

Дэд дарга:

Сүн Чэнхай                    БНХАУ-ын Худалдааны яамны Гадаад худалдаа, хөгжлийн газрын дарга

Хорооны гишүүд:

Жоу Чүнжиэ                   ӨМӨЗО-ны Намын хорооны Сурталчилгааны хэлтсийн байнгын орлогч дарга

Хао Шючуань                 ӨМӨЗО-ны Хүлээн авалтын албаны дарга

Жан Рүйхуай                  ӨМӨЗО-ны Ардын засгийн ордны хэрэг эрхлэх газрын дэд дарга

Бао Гуанлинь                 ӨМӨЗО-ны Ардын засгийн ордны зөвлөх

Бао Манда                     ӨМӨЗО-ны Хөгжил, шинэтгэлийн   хорооны дарга

Сүнь Вэйдүн                  ӨМӨЗО-ны Худалдааны танхимын дарга

Тун Гуочин                     ӨМӨЗО-ны Соёл, урлагийн танхимын дарга

Жан Шоушиао                ӨМӨЗО-ны Гадаад хэргийн албаны намын нарийн бичгийн дарга

Лю Тиншань                   ӨМӨЗО-ны Худалдааг дэмжих хорооны дарга

Лян Сяопин                    ӨМӨЗО-ны Нийгмийн аюулгүй байдлыг хангах албаны орлогч дарга, Хүндэт харуулын газрын дарга, 

Фэнь Юйжэнь                 Хөххотын засаг дарга

Гүйцэтгэх хорооны үндсэн үүрэг: Зохион байгуулах хорооны баталсан үндсэн ажлыг гүйцэтгэн, экспо зохион байгуулах бүх хэлтсүүдийн ажилд нарийвчилсан чиглэл өгөх, удирдлагаар хангах.

6. Гүйцэтгэх хорооны ажлын хэсэг

Гүйцэтгэх хорооны ажлын хэсэг нь 9 хэлтэст хуваагдана. Үүнд: Ерөнхий зохицуулалтын хэлтэс (Үзэсгэлэнгийн нарийн бичгийн газар), Үзэсгэлэнгийн хэлтэс, Гадаад хэрэг, ёслолын хэлтэс, Хурал, форумын хэлтэс, Хөрөнгө оруулалт, хэлэлцээрийн хэлтэс, Соёлын солилцооны хэлтэс, Хүлээн авалт, харилцаа холбооны хэлтэс, Сурталчилгааны хэлтэс, Аюулгүй байдлын хэлтэс. (Хэлтэс тус бүрийн ажлын чиг үүргийг хавсралт 1-ээс үзнэ үү.)

7. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспоны зохион байгуулалтын бүтцийн зураг

Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо Зохион байгуулах хороо

Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспоны Гүйцэтгэх хороо                                            

Ерөнхий зохицуулалтын хэлтэс

Үзэсгэлэнгийн хэлтэс

Гадаад хэрэг, ёслолын хэлтэс

Хурал, форумын хэлтэс

Хөрөнгө оруулалт, хэлэлцээрийн хэлтэс

Соёлын солилцооны хэлтэс

Хүлээн авалт, харилцаа холбооны хэлтэс

Сурталчилгааны хэлтэс

Аюулгүй байдлын хэлтэс

8. Гүйцэтгэх хорооны хэлтсүүдийн хариуцагч

(1) Ерөнхий зохицуулалтын хэлтэс (Үзэсгэлэнгийн нарийн бичгийн газар)

Хэлтсийн дарга:

        Жан Руйхуай                 ӨМӨЗО-ны  Засгийн ордны хэрэг эрхлэх газрын орлогч дарга

        Байнгын орлогч дарга:   

        Бао Гуанлин                  ӨМӨЗО-ны Засгийн ордны зөвлөх

        Орлогч дарга:  

        Сүнь Вэйдүн            ӨМӨЗО-ны Худалдааны танхимын дарга

        Жао Бин                   ӨМӨЗО-ны Сангийн танхимын орлогч дарга

        Гуо Ган                     ӨМӨЗО-ны Худалдааны танхимын орлогч дарга,

Боомтын албаны дарга

       Ли Жүнь                   ӨМӨЗО-ны Худалдааны танхимын орлогч дарга,

      Гэгээнтуяа                 ӨМӨЗО-ны Социалист залуучуудын холбооны орлогч байцаагч

      Цай Юүдүн                 Хөх хотын Засаг даргын орлогч

(2) Үзэсгэлэнгийн хэлтэс

Хэлтсийн дарга:

        Сүнь Вэйдүн     ӨМӨЗО-ны Худалдааны танхимын дарга

Орлогч дарга:    

        Ли Жүнь               ӨМӨЗО-ны Худалдааны танхимын орлогч дарга

        Жан Яаминь         ӨМӨЗО-ны Боловсролын танхимын орлогч дарга

        Ү Сүхай                ӨМӨЗО-ны Шинжлэх ухаан, технологийн танхимын орлогч дарга

       Юн Айхоу              ӨМӨЗО-ны Хөдөө аж ахуйн танхимын орлогч дарга

       Лиү Чунлян           ӨМӨЗО-ны Соёлын танхимын орлогч дарга,

Өвөр Монголын Ардын урлагийн театрын дарга

     Улаан                       ӨМӨЗО-ны Эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлтийн хорооны намын бүлгийн гишүүн, Өвөр Монголын Олон улсын Монгол эмнэлгийн хорооны дарга

      Жэн Жианин               ӨМӨЗО-ны Аялал жуулчлалын хөгжлийн хорооны орлогч байцаагч

     Гао Миняань                ӨМӨЗО-ны Хилийн хорио цээр, хяналт шалгалтын газрын орлогч дарга

     Яан Лянюун                 Хөх хотын Гаалийн газрын орлогч дарга

     Гомбожав                    ӨМӨЗО-ны Урлаг, утга зохиолын холбооны дарга

     Ли Цао-Ин                   ӨМӨЗО-ны Худалдааг дэмжих хорооны байцаагч

     Ван Жипин                   Хөх хотын Засаг даргын орлогч

(3) Гадаад хэрэг, ёслолын хэлтэс

Хэлтсийн дарга:                       

     Фү Ёонгчүн           ӨМӨЗО-ны Гадаад хэргийн албаны Намын бүлгийн нарийн бичгийн дарга

Орлогч дарга:

     Дү Бинь               ӨМӨЗО-ны Гадаад хэргийн албаны орлогч дарга

(4) Хурал, форумын хэлтэс

Хэлтсийн дарга:                      

     Лю Тиншань         ӨМӨЗО-ны Худалдааг дэмжих хорооны дарга

Орлогч дарга:                          

     Жан Хөпин          ӨМӨЗО-ны Худалдааг дэмжих хорооны орлогч дарга

     Жан Яамин         ӨМӨЗО-ны Боловсролын танхимын орлогч дарга

     Улаан               Эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлтийн хорооны намын бүлгийн гишүүн, Өвөр Монголын Олон улсын Монгол эмнэлгийн хорооны дарга

     Бао Ланмань      ӨМӨЗО-ны Сангийн танхимын орлогч байцаагч

     Ян Чэнхуа          ӨМӨЗО-ны Хөгжлийн судалгааны төвийн дарга

      Ма Юүнжэнь     ӨМӨЗО-ны Нийгмийн шинжлэх ухааны академийн дарга

      Кан Цуняао       Хөх хотын засаг даргын орлогч

(5) Хөрөнгө оруулалт, хэлэлцээрийн хэлтэс

Хэлтсийн дарга:                      

      Бао Манда      ӨМӨЗО-ны Хөгжил, шинэтгэлийн хорооны дарга

Орлогч дарга:                        

       Юн Айхоу        ӨМӨЗО-ны Хөдөө аж ахуйн танхимын орлогч дарга

       Чэн Вэй            ӨМӨЗО-ны Газрын нөөц ашиглалтын танхимын орлогч дарга

       Ли Чуншэн      ӨМӨЗО-ны Худалдааны танхимын орлогч дарга

       Жэн Жианин       ӨМӨЗО-ны Аялал жуулчлал хөгжлийн хорооны орлогч байцаагч

(6) Соёлын солилцооны хэлтэс

Хэлтсийн дарга:                       

       Тун Гуочин                                  ӨМӨЗО-ны Соёлын танхимын дарга

Орлогч дарга:                          

        Лиү Чунлян              ӨМӨЗО-ны Соёлын танхимын орлогч дарга,

Өвөр Монголын Ардын урлагийн театрын дарга

        Дэү Гүйжүн      ӨМӨЗО-ны Боловсролын танхимын орлогч дарга

        Шы Лимин       ӨМӨЗО-ны Биеийн тамир, спортын газрын орлогч дарга

        Ерөөлт      ӨМӨЗО-ны Урлаг, утга зохиолын холбооны орлогч дарга

(7) Хүлээн авалт, харилцаа холбооны хэлтэс

Хэлтсийн дарга:                       

        Хао Шиүчуан                            ӨМӨЗО-ны Хүлээн авалтын албаны дарга

Орлогч дарга:

        Лиү Лянюй      ӨМӨЗО-ны Хүлээн авалтын албаны орлогч дарга

        Ли Хунгуан      ӨМӨЗО-ны Хүлээн авалтын албаны орлогч дарга

         Тянь Жанбяо  ӨМӨЗО-ны Гадаад хэргийн албаны орлогч дарга

         Фэн  Лигуан   ӨМӨЗО-ны Албан байгууллагын хэрэг эрхлэх газрын  орлогч дарга 

(8) Сурталчилгааны хэлтэс

Хэлтсийн дарга:                       

         Жоу Чүнжиэ                               ӨМӨЗО-ны Намын хорооны сурталчилгааны албаны байнгын орлогч дарга

Орлогч дарга:    

         Жан Байчэн    ӨМӨЗО-ны Намын хорооны орлогч нарийн бичгийн дарга, Интернэт, мэдээллийн албаны дарга

         Ван Кай           Өвөр Монголын Өдрийн сонины хорооны дарга

        Жао Чунтао         Өвөр Монголын Радио, телевизийн хорооны дарга

(9) Аюулгүй байдлын хэлтэс

Хэлтсийн дарга:                       

        Лян Шяопин    ӨМӨЗО-ны Нийгмийн аюулгүй байдлыг хангах танхимын орлогч дарга, Хүндэт харуулын албаны дарга

Орлогч дарга:

         Ли Жибин        Хөх хотын орлогч дарга, Цагдаагийн газрын дарга

         Дайчин    ӨМӨЗО-ны Санал, гомдол хүлээн авах газрын орлогч дарга

         Лиү Хун    ӨМӨЗО-ны Нийгмийн аюулгүй байдлыг хангах танхимын хүндэт харуулын улс төрийн комиссар

         Фү Руйфэн      ӨМӨЗО-ны Эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлтийн хорооны орлогч дарга

         Янг Фэн И        ӨМӨЗО-ны Хүнсний эрүүл ахуй, эмийн хяналт удирдлагын газрын орлогч дарга

Тав. Үндсэн хөтөлбөр

9 сарын 25-ны өдөр (Даваа гараг)

Бүтэн өдөр: Хуралд оролцогчдын бүртгэл.

18:00  Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хүлээн авалтын оройн зоог (Шинэ хот зочид буудал)

20:00  Монгол, Хятадын Олон улсын соёлын долоо хоногийн нээлтийн үдэшлэг (Улаан театр)

9 сарын 26-ны өдөр (Мягмар гараг)

9:00 Үзэсгэлэнгийн төвтэй танилцана (Олон улсын үзэсгэлэнгийн төв)

10:00  Нээлтийн ёслолын үйл ажиллагаа болон Монгол, Хятад, Оросын хамтын ажиллагааны дээд хэмжээний форум  (Хөх тал хурлын цогцолборын урд талын ногоон талбайд зохион байгуулагдана)

12:00 Үдийн зоог

Үдээс хойш

Монгол, Хятадын Хөрөнгө оруулалтын орчин болон томоохон төсөл танилцуулах хурал, Монгол, Хятад, Оросын Ашигт малтмалын нөөц ашиглалтын тухай чуулга уулзалт, Өвөр Монголын Аялал жуулчлал болон олон улсын аялал жуулчлалын “Түмэн газрын цайны зам” сэдэвт танилцуулга уулзалт,Төв Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны форум, Олон улсын Монгол эм, эмнэлгийн эрдэм шинжилгээний хурал, Монгол, Хятад, Оросын Худалдаа, аж үйлдвэрийн салбарын чуулга уулзалт, Олон улсын ШУ, техникийн хамтын ажиллагаа болон үйлдвэрлэлийн салбарын форум, Чөлөөт хөгжил, чөлөөт харилцаа: Соёлын солилцоо болон “Монгол, Хятад, Оросын Эдийн засгийн коридор”-ын бүтээн байгуулалтын форум, 2017-Олон улсын Өвсний аж ахуйн инновацийн холбооны дээд хэмжээний форум.

 9 сарын 27-ны (Лхагва гараг ) бүтэн өдрийн хөтөлбөр

Төв Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны форум,

Олон улсын Монгол эм, эмнэлгийн эрдэм шинжилгээний хурал,

Боловсролын салбарын хамтын ажиллагаа болон хөгжлийн тухай Гадаад, дотоодын их, дээд сургуулийн захирлуудын форум.

Үдээс өмнө

Монгол, Хятадын ХАА-н салбарын бүтээгдэхүүний үйлдвэрлэл, боловсруулалт болон хамтын ажиллагааны хурал

Өвөр Монгол-Хонконгийн Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хурал

9 сарын 27-28-ны өдөр

"Тал нутгийн болзоо" Олон улсын нүүдэлчний хөгжмийн анхдугаар фестиваль

9 сарын 26-29-ний өдөр

Хятадын хоёр дах удаагийн Олон улсын монгол бүжиг, урлагийн тоглолт

9 сарын 18-27-ны өдөр

Монгол-Хятадын экспо · Олон улсын наадам- “Торгоны зам цом” Олон улсын оюутны хөл бөмбөгийн тэмцээн

9 сарын 27-28-ны өдөр

Анхдугаар удаагийн Олон улсын өсвөрийн дугуйчдын тэмцээн болон Монгол, Хятад, Оросын дугуйн аяллын нөхөрсөг арга хэмжээ

9 сарын 26-30-ны өдөр

Үзэсгэлэнгийн арга хэмжээ

Зургаа. Үндсэн арга хэмжээ

Үндсэн арга хэмжээ нь 4 хэсэг, 22 сэдэвт үйл ажиллагаанаас бүрдэнэ.

1. Хөрөнгө оруулалтын хэлэлцээр (5 сэдэв)

(1) Монгол, Хятадын хөрөнгө оруулалтын орчин болон томоохон төсөл танилцуулах хурал (ӨМӨЗО-ны Хөгжил, шинэтгэлийн хороо удирдан зохион байгуулна)

(2) Монгол, Хятадын ХАА-н салбарын бүтээгдэхүүний үйлдвэрлэл, боловсруулалт болон хамтын ажиллагааны хурал (ӨМӨЗО-ны Хөдөө аж ахуйн танхим удирдан зохион байгуулна)

Монгол, Хятад, Оросын Ашигт малтмалын нөөц ашиглалтын тухай чуулга уулзалт (ӨМӨЗО-ны Газрын нөөц ашиглалтын танхим удирдан зохион байгуулна.)

Өвөр Монголын Аялал жуулчлал болон олон улсын аялал жуулчлалын “Түмэн газрын цайны зам” сэдэвт танилцуулга уулзалт (ӨМӨЗО-ны Аялал жуулчлалын хөгжлийн хороо удирдан зохион байгуулна.)

Өвөр Монгол-Хонконгийн Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хурал (ӨМӨЗО-ны Худалдааны танхим удирдан зохион байгуулна.)

2. Хурал, форум (8 сэдэв)

(1) Нээлтийн ёслол болон Монгол, Хятад, Оросын хамтын ажиллагааны дээд хэмжээний форум

(2) Төв Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны форум. (ӨМӨЗО-ны Сангийн танхим удирдан зохион байгуулна)

(3) Олон улсын Монгол эм, эмнэлгийн эрдэм шинжилгээний хурал. (ӨМӨЗО-ны Эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлтийн хороо удирдан зохион байгуулна)

(4) Монгол, Хятад, Оросын Худалдаа, аж үйлдвэрийн салбарын чуулга уулзалт. (ӨМӨЗО-ны Олон улсын Худалдааг дэмжих хороо удирдан зохион байгуулна)

(5) Боловсролын хамтын ажиллагаа, хөгжлийн тухай Гадаад дотоодын их, дээд сургуулийн захирлуудын форум. (ӨМӨЗО-ны Боловсролын танхим удирдан зохион байгуулна)

(6)Олон улсын ШУ, техникийн хамтын ажиллагаа болон үйлдвэрлэлийн салбарын форум. (ӨМӨЗО-ны Хөгжлийн судалгааны төв удирдан зохион байгуулна)

(7) Чөлөөт хөгжил, чөлөөт харилцаа: Соёлын солилцоо болон “Монгол, Хятад, Оросын Эдийн засгийн коридор”-ын бүтээн байгуулалтын форум. (ӨМӨЗО-ны Нийгмийн шинжлэх ухааны академи удирдан зохион байгуулна)

(8)2017- Олон улсын Өвсний аж ахуйн инновацийн холбооны дээд хэмжээний форум. (Хөх хотын Захирагчийн ажлын алба удирдан зохион байгуулна)

3. Үзэсгэлэнгийн арга хэмжээ (6 сэдэв)

(1) Олон улсын болон дотоодын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн. Монгол бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн (Олон улсын Худалдааг дэмжих хороо удирдан зохион байгуулна), Олон улсын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн (Хөх хотын Ардын засгийн ордон удирдан зохион байгуулна), Олон улсын ХАА-н эко бүтээгдэхүүний үзэсгэлэн (Хөдөө аж ахуйн танхим удирдан зохион байгуулна), Монгол, Хятад, Оросын Аялал жуулчлалын бүтээгдэхүүний үзэсгэлэн (Аялал жуулчлалын хөгжлийн хороо удирдан зохион байгуулна) зэрэг үзэсгэлэнгүүд багтана.

(2) Олон улсын Морины аж ахуйн үзэсгэлэн. Морины аж ахуйн бүтээгдэхүүн болон үйлчилгээ, морин уралдааны талбайн тоног төхөөрөмж, морин спорт болон морины хэрэгслийн үйлдвэрлэл, сайн үүлдрийн үржүүлэг, гүүний саамаар хийсэн бүтээгдэхүүн, морины сувенир, гэрэл зураг зэрэг бүтээгдэхүүн дэлгэн тавигдана. (Хөх хотын Ардын засгийн ордон удирдан зохион байгуулна.)

(3) Олон улсын Монгол эм, эмнэлгийн үзэсгэлэн. Монгол, Хятад эм, эмнэлгийн салбарын хөгжил болон хоёр орны Монгол эм, эмнэлгийн харилцаа хамтын ажиллагааны түүх, уламжлалт монгол эм, эмнэлгийн соёл, хэрэгсэл, соёлын өв, уран зураг, монгол эмийн орц найрлага, бэлэн бүтээгдэхүүн, шинэ бүтээгдэхүүн, монгол эм үйлдвэрлэх тоног төхөөрөмж зэрэг бүтээгдэхүүн дэлгэн тавигдана. (Эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлтийн хороо удирдан зохион байгуулна)

(4) Монгол, Хятадын Боловсрол, ШУ, техникийн үзэсгэлэн. Уг үзэсгэлэнд  Монгол, Хятад хоёр улсын боловсрол, шинжлэх ухааны хамтын ажиллагааны ололт амжилтыг харуулах ба Монгол хэл дээрх хэрэглээний программ, патенттай технологи, судалгааны бүтээл, дэвшилтэт шинэ технологийн бүтээгдэхүүн зэргийг дэлгэн үзүүлнэ.  (Шинжлэх ухаан, технологийн танхим, Боловсролын танхимаас удирдан зохион байгуулна.)

(5) “Нэг бүс Нэг зам”-ын соёлын үзэсгэлэн (Торгоны замын соёлын үзэсгэлэн болон “Түмэн газрын цайны зам” археологийн соёлын үзэсгэлэн) болон Монгол, Хятад, Оросын тосон будаг, гэрэл зураг болон уран бичлэгийн бүтээлийн үзэсгэлэн. (Соёлын танхим, Боловсролын танхим, Утга зохиол, урлагийн холбоо удирдан зохион байгуулна. )

(6) Ноос ноолууран бүтээгдэхүүн+цахим худалдааны цогц үзэсгэлэн. (Худалдааны танхим, Хөх хотын Ардын засгийн ордон удирдан зохион байгуулна.)

4. Монгол, Хятадын олон улсын соёлын долоо хоног аян (3 сэдэв)

(1) Монгол, Хятадын олон улсын соёлын долоо хоногийн нээлтийн үдэшлэг,  "Тал нутгийн болзоо" Олон улсын нүүдэлчний хөгжмийн анхдугаар фестиваль, Хятадын хоёр дахь удаагийн Олон улсын монгол бүжиг, урлагийн тоглолт. ( Ардын урлагийн театр удирдан зохион байгуулна.)

(2) Монгол-Хятадын экспо·Олон улсын наадам- “Торгоны зам цом” Олон улсын оюутны хөл бөмбөгийн тэмцээн (Боловсролын танхим удирдан зохион байгуулна.)

(3) Анхдугаар удаагийн Олон улсын өсвөрийн дугуйчдын тэмцээн болон Монгол, Хятад, Оросын дугуйн аяллын нөхөрсөг арга хэмжээ. (Биеийн тамир, спортын газар удирдан зохион байгуулна.)

Долоо. Экспоны ерөнхий зохион байгуулагч гишүүдийн ажил, үүргийн хуваарилалт

1. Хятадын Худалдааны яам нь Монгол, Хятад хоёр улсын дарга нарын оролцох үйл ажиллагааг зохицуулж, зохион байгуулалтыг хариуцаж ажиллана. Экспоны үйл ажиллагааны төлөвлөгөө, хурлын зохион байгуулалт зэрэг бүх төрлийн ажилд ӨМӨЗО-нд заавар, зөвлөгөө өгнө.

2. Монголын улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам нь Монгол-Хятадын экспоны Монгол талын ерөнхий зохицуулалт, удирдлагыг хариуцаж, эдийн засаг, бизнесийн төлөөлөгчдийн үйл ажиллагаа, Монголын талаас үзэсгэлэнд оролцогч аж ахуйн нэгж, хувь хүмүүсийг бүртгэж авах, түүнтэй холбоотой арга хэмжээнүүдийг зохион байгуулах, Хятадын талтай харилцан нэгдсэн зохицуулалттай, тогтмол холбоотой ажиллана.

3. ӨМӨЗО-ны Ардын засгийн ордон нь тодорхой хэдэн тооны ажлыг хариуцан гүйцэтгэх болно. Үүнд: Үзэсгэлэнд оролцох аж ахуйн нэгж, хувь хүмүүсийг бүртгэн авах, хүндэт зочдыг урих, үзэсгэлэнгийн ажлын төлөвлөгөөг боловсруулах, сурталчлан таниулах, албан хүлээн авалт, хурлын зохицуулалт, аюулгүй байдлын хамгаалалт, сайн дурын үйлчилгээ, хотын орчны цэвэрлэгээ болон нийгмийн үйлчилгээний баталгааг хангах зэрэг ажлуудыг хариуцна.

Найм. Зочдыг урих үйл ажиллагаа

1. Үндсэн зарчим

Монгол, Хятадын хоёр дахь удаагийн экспод оролцох зочид төлөөлөгчдийг урих үйл ажиллагааг зохион байгуулахдаа Худалдаа, хөрөнгө оруулалт, Үзэсгэлэн, Хурал, форум, Соёлын солилцооны гэсэн дөрвөн том салбарын хүрээнд урина. Холбогдох байгууллагаас уригдах зочдыг урихдаа, эхлээд Зохион байгуулагч байгууллагын гаргасан нэрсийн саналыг хурлын Гүйцэтгэх хороонд мэдүүлж, баталгаажуулсны үндсэн дээр ӨМӨЗО-ны Засгийн ордны тамгатай урилгыг илгээнэ. Мөн зохион байгуулагч байгууллагуудтай харилцаа холбоо тогтоох ажлыг хариуцан, хурлын гүйцэтгэх хороонд эцсийн байдлаар бүртгэн зохицуулна.

2. Гол урих зочид

(1) БНХАУ-ын дотоодын зочид

БНХАУ-ын төрийн өндөрлөг (нэг хүн)

БНХАУ-ын холбогдох яам, муж, ӨМӨЗО, шууд харьяа хотуудын захиргааны дарга, удирдлагууд (35 орчим хүн)

Хятадын засаг захиргааны тусгай бүс Хонконг, Макао зэрэг орны төрийн албан хаагчид, төрийн бус байгууллага болон худалдаа, аж үйлдвэрийн салбарын төлөөлөгчид. (15 орчим хүн)

БНХАУ-ын томоохон аж ахуй нэгж, корпорац, салбарын тэргүүлэгч аж ахуй нэгж, холбоо, бизнесийн холбооны удирдлага, мэргэжлийн судлаачид, холбогдох улс орон, бүс нутаг болон Хятадын дотоодын муж, хотууд, Өвөр Монголын бизнесийн холбоо зэрэг байгууллагуудын удирдах албан тушаалын төлөөлөгчид. (70 орчим хүн)

БНХАУ-ын дотоодын зочид ба түүнийг дагалдан ирэх төлөөлөгчид нийт 300 орчим хүн.

(2) Гадаадын зочид

Монгол Улсын төрийн дээд албан тушаалтан. (1 хүн)

Монгол Улсын Засгийн газрын холбогдох яамд, аймаг болон БНХАУ-д суугаа элчин сайдын яам, консулын газрын албан хаагчид. (200 орчим хүн)

ОХУ-ын засгийн газрын холбогдох яам, муж, бүс нутаг, бүгд найрамдах улсууд болон БНХАУ-д суугаа элчин сайдын яамдын албан хаагчид. (50 орчим хүн)

ӨМӨЗО-той худалдаа, бизнесийн харилцаатай улсуудын засгийн газрын яамд болон БНХАУ-д суугаа элчин сайдын яамдын албан хаагчид. (20 орчим хүн)

ӨМӨЗО ба Хөх хотын захиргаатай найрамдалт харилцаатай улс, бүс нутгийн төлөөлөгчид (20 орчим хүн)

Дэлхийн топ 500 аж ахуй нэгж болон БНХАУ-д суугаа байгууллагуудын төлөөлөгчид, холбогдох салбарын үндэстэн дамнасан компани, бизнесийн холбоо, хөрөнгө оруулалтыг дэмжигч байгууллагууд, худалдаа, үйлдвэрлэлийн салбарын төлөөллүүд болон судлаачид. (50 орчим хүн)

Гадаадын зочид ба түүнийг дагалдан ирэх төлөөлөгчид нийт 500 орчим хүн.

(3) Дотоод, гадаадын бизнес эрхлэгчид

Үзэсгэлэнд оролцох ААН, байгууллагын 3000 хүн, Хөрөнгө оруулалт, худалдааны хэлэлцээрт оролцох 2000 бизнес эрхлэгчид, нийт 5000 орчим хүн.

3. Урилга илгээх ажлын хуваарилалт

(1) Гадаад Хэргийн Яам, Хөгжил, шинэтгэлийн хороо, Боловсролын Яам, Шинжлэх Ухаан Технологийн Яам, Аж Үйлдвэр, Мэдээллийн Яам, Хөдөө Аж Ахуйн Яам, Соёлын Яам, Эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлтийн хороо, Аялал жуулчлалын газар, Хятад эм эмнэлгийн газар, БНХАУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн холбоо, БНХАУ-ын Худалдааг дэмжих хороо зэрэг байгууллагуудын урилгыг эдгээр байгууллагуудын ӨМӨЗО дахь харьяа байгууллагууд хариуцаж, харилцаа холбоо, зохицуулалтын ажлуудыг давхар гүйцэтгэнэ. Үүний зэрэгцээ төрийн яам, хороодыг зохион байгуулж буй форум, хөрөнгө оруулалт, хэлэлцээр зэрэг үйл ажиллагаанд идэвхтэй оролцуулна.

(2) Муж, Өөртөө засах орон, хотуудын засаг захиргаа болон эдийн засаг, худалдааны төлөөлөгчдийн багт Зохион байгуулах хорооны Ерөнхий зохицуулалтын хэлтсээс нэгдсэн журмаар урилгыг илгээж, хүлээн авах үүргийг ӨМӨЗО-ны холбогдох байгууллагууд гүйцэтгэлийн ажлыг хариуцна.

Үзэсгэлэнд оролцогчдын урилгыг үзэсгэлэнг зохион байгуулж  байгаа байгууллагуудаас хариуцан, зохицуулах үйлчилгээ үзүүлж  ажиллана. Хурал, форум, хөрөнгө оруулалт, хэлэлцээр зэрэг арга хэмжээг зохион байгуулж байгаа байгууллагууд өөрсдийн шугамаар холбогдох салбарын судлаач, салбарын бизнесийн холбоо, худалдаа, аж үйлдвэрийн төлөөллүүдийг урих ажлыг хариуцаж, холбоо тогтоох, мэдээллээр хангах, зохицуулах үйлчилгээг хариуцаж ажиллана.

(4) Гадаадын улс орнууд, Хонконг, Макаогийн бүсийн хүндэт зочид болон бизнесийн төлөөлөгчдийг Зохион байгуулах хорооны гишүүн байгууллагууд өөрсдийн шугамаар урих ажлыг хариуцаж, холбоо тогтоох, мэдээллээр хангах, зохицуулах үйлчилгээг үзүүлэх ба холбогдох хурал, форум, үзэсгэлэнд оролцуулна. ӨМӨЗО-ны Гадаад хэргийн алба Монгол, Орос болон Өөртөө засах оронтой худалдааны харилцаатай улсууд, “Нэг бүс нэг зам” төсөлтэй холбоотой улсууд, гадаадын найрамдалт харилцаатай бүс нутаг, хотууд, БНХАУ-д суугаа агентлагийн удирдлагын төлөөлөгчид болон бусад гадаадын, Хонконг, Макао бүсийн улс төрчид, БНХАУ-д суугаа гадаадын агентлагийн хүндэт зочдыг урих ажлыг хариуцаж гүйцэтгэнэ. ӨМӨЗО-ны Худалдааны танхим, Худалдааг дэмжих хороо, Худалдаа, аж үйлдвэрийн холбоо тус бүр өөрсдийн шугамаар гадаадын улс орнууд, Хонконг, Макао бүсийн худалдаа, аж үйлдвэрийн аж ахуй нэгж, хөрөнгө оруулалтыг дэмжих агентлаг, бизнесийн холбоо, холбогдох улс, бүс нутаг, мужуудын Өвөр Монголын бизнесийн холбоог хурал, үзэсгэлэнд оролцохыг урина.

(5) ӨМӨЗО-ны холбогдох байгууллагууд, салбарын бизнес холбоо болон бусад байгууллагууд өөрсдийн шугамаар дамжуулан гадаад, дотоодын чадварлаг аж ахуй нэгжүүдийг урьж оролцуулна.

(6) Хэвлэл мэдээллийн салбарын хүндэт зочдыг урих ажлыг Сурталчилгааны хэлтэс хариуцна.

Ес. Хүлээн авалтын ажил

Хүлээн авалтын ажил нь “Гол чухал зүйлийг батлах бөгөөд бусад аливаа асуудлыг орхигдуулахгүй байх, зочдод найрсаг, боловсон хандах, шилдэг үйлчилгээ үзүүлэх, аюулгүй бөгөөд амар хялбар байлгах” зарчмыг баримтлан ажиллаж, ерөнхий төлөвлөгөө, нэгдсэн журмаар зохион байгуулж, харьяа байгууллагууд хариуцсан ажлаа хэрэгжүүлэх замаар дотоод, гадаадын зочдыг хүлээн авах ажлыг сайтар зохион байгуулна. Хүлээн авалт, харилцаа холбооны хэлтэс экспо Зохион байгуулах хорооны шаардлагын дагуу хүлээн авалтын ажлыг хариуцна. Бусад хэлтэс, байгууллагууд Зохион байгуулах хорооны шаардлагыг үндэслэн холбогдох хүлээн авалт, үйлчилгээний ажлыг хариуцна.

1. Хүлээн авалт, харилцаа холбооны хэлтсийн шууд хариуцах үүрэг: Экспод оролцож байгаа Хятад талын Төрийн дээд албан тушаалтан болон холбогдох яам, хороодын дарга, урилгаар оролцож буй Хонконг, Макаогийн удирдлага, худалдаа, бизнесийн төлөөллүүд болон дотоодын томоохон аж ахуй нэгжүүдийн удирдлагууд зэрэг хүндэт зочдыг угтах, үдэн гаргах болон тэдний оролцох үйл ажиллагааг зохицуулна. Дотоод, гадаадын зочдын үзэсгэлэнгийн танхимтай танилцах болон нээлтийн ажиллагаа, соёл, урлагийн үдэшлэг, дайллага зэрэг үйл ажиллагаанд оролцох асуудлыг зохицуулна.

2.ӨМӨЗО-ны холбогдох байгууллага, нэгжүүдийн хариуцсан үүрэг:

(1) Монголын төрийн дээд албан тушаалтан болон холбогдох яам, аймаг болон БНХАУ-д суугаа элчин сайдын яам, консулын газруудын удирдах албан тушаалтан, ОХУ-ын холбогдох яам, хороо, муж, бүс нутаг, БНХАУ-д суугаа элчин сайдын яам, консулын газрын удирдах албан тушаалтан, ӨМӨЗО болон Хөх хоттой найрамдалт харилцаатай улс орнууд, бүс нутгуудын төлөөлөгчид болон БНХАУ-аас гадаадад суугаа элчин сайдын яам, консулын газрын удирдах албан тушаалтнуудыг ӨМӨЗО-ны Гадаад хэргийн алба хүлээн авч, үйлчилгээ үзүүлэх ажлыг хариуцна. Мөн БНХАУ-ын төрийн дээд албан тушаалтан, ӨМӨЗО-ны удирдлагуудын гадаадын зочид,  төлөөлөгчидтэй уулзах уулзалтын үйл ажиллагааны үйлчилгээний ажлыг хариуцна.

(2) Гадаадын улс орнуудын топ аж ахуй нэгж, бизнесийн төлөөлөгчид болон үзэсгэлэнд оролцох аж ахуйн нэгжүүдийг Өөртөө засах орны Худалдааг дэмжих хороо хүлээн авч, үйлчилгээ үзүүлэх ажлыг хариуцна.

(3)  БНХАУ-ын бизнесийн холбоо болон үзэсгэлэнд оролцож буй аж ахуйн нэгжүүдийг Өөртөө засах орны Худалдаа, аж үйлдвэрийн холбоо болон Хөх хотын засгийн газар хариуцан хүлээн авч, үйлчилгээ үзүүлэх ажлыг хариуцна.

(4) Дотоод, гадаадын хэвлэл, мэдээллийн байгууллагын төлөөлөгчдийг Өөртөө засах орны Хэвлэл, мэдээллийн алба хүлээн авч үйлчилгээ үзүүлэх ажлыг хариуцна. Монгол, Хятадын урлагийн төлөөлөгчдийг Өөртөө засах орны Соёлын танхим хүлээн авч, үйлчилгээ үзүүлэх ажлыг хариуцана.

(5) Бүх төрлийн уралдаан, тэмцээн болон хурал, форумын арга хэмжээнд оролцож байгаа тамирчид, оролцогчдыг зохион байгуулагч байгууллагууд хүлээн авч, үйлчилгээ үзүүлэх ажлыг хариуцна.

(6) БНХАУ-ын дотоодын муж, Өөртөө засах орон, хотуудын засгийн ордны удирдлага болон эдийн засаг, худалдааны салбарын төлөөлөгчдийг Өөртөө засах орны холбогдох байгууллага, нэгж хүлээн авч, үйлчилгээ үзүүлэх ажлыг хариуцна. (нэрсийн жагсаалтыг хавсралт 2-оос үзнэ үү.)

Хүлээн авалт, үйлчилгээний асуудлыг хариуцсан байгууллагууд тусгайлан нэг хариуцсан багийг томилж, Гүйцэтгэх хорооны хүлээн авалт, харилцаа холбооны хэлтэстэй холбоо барих хэрэгтэй. Мөн түүнчлэн өөр өөрсдийн хариуцсан төлөөлөгчдийг хүлээн авч, үйлчилгээ үзүүлэх ажлыг хариуцлагатай сайн хийнэ.

Арав. Сурталчилгааны ажил

“Монгол-Хятадын экспо” сэдвийн дор Монгол, Хятад, Оросын Эдийн засгийн коридорын бүтээн байгуулалт, ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн арга хэмжээний агуулгын хүрээнд хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан зар сурталчилгаа явуулах, гадаад сурталчилгааны хэрэгслээр экспоны өмнө, явц дунд, дараагийн үе шатуудыг сурталчлан таниулж, экспо зохион байгуулах үндсэн зорилго, ач холбогдол, хамтын ажиллагааны хөтөлбөрүүдийг сайтар сурталчилна.

Хэвлэлийн бага хурал зарлах, нээлтийн ёслолын арга хэмжээ, төсөл танилцуулах хурал зохион байгуулах, төрөл бүрийн хурал, форум зэрэг гол арга хэмжээнүүд болон экспоны бодит үр дүнг  мэдээллийн сувгаар дамжуулах сурталчлах нь “Монгол-Хятадын экспо”-ын гадаад, дотоод дахь нэр хүндийг өсгөж, хоёр орны найрсаг хамтын ажиллагаа болон ӨМӨЗО-оос Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагааны хөгжилд оруулж байгаа хувь нэмэр, хоёр орны  хамтын ажиллагааны хэтийн боломжийг тодорхойлон, ӨМӨЗО-ны сайн сайхан дүр төрхийг харуулахад оршино.

Арван нэг. Харуул хамгаалалтын ажил

“Зайгүй холбож, доголдол гаргахгүй” гэсэн шаардлагын дагуу ажиллаж, террорист үйлдэл, бослого, санаатай халдлага үйлдэх, байгалийн гамшиг, галын аюулаас урьдчилан сэргийлэх, нийгмийн халдлага, хүнсний аюулгүй байдлыг хангах тал дээр анхаарал хандуулан ажиллана. ӨМӨЗО-ны бүх хүчийг дайчлан, цагдаагийн хүчийг шуурхай ажиллагаанд бүрэн бүрэлдэхүүнээр бэлэн байдалд байлгаж, өөр хоорондоо харилцан нягт уялдаатай хамтран ажиллаж, зам харилцаа, ус, цахилгааны хангамжийн хэвийн ажиллагааг бүрэн хангаж, үзэсгэлэнгийн талбай болон хурлын үйл ажиллагаа болох газар, зочдын байрлаж байгаа зочид буудлын хүнсний аюулгүй байдлыг хангах, эрүүл мэнд, түргэн тусламжийн үйлчилгээ болон экспо арга хэмжээний үеэрх бүхий л үйл ажиллагааг аюулгүй, саадгүй, алдаа дутагдалгүй хийж гүйцэтгэх юм.

Хавсралт 1

Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспоны гүйцэтгэх хорооны хэлтсүүдийн үндсэн үүрэг

Нэг. Ерөнхий зохицуулалтын хэлтэс /Экспоны Нарийн бичгийн газар/

Хариуцах ажил: Ерөнхий зохицуулалтын хэлтэс нь Гүйцэтгэх хорооны өдөр тутмын ажлыг хариуцан гүйцэтгэх байгууллага юм. Гүйцэтгэх хорооноос шийдвэрлэсэн аливаа ажлыг бусад хэлтсүүдэд хүргэх болон хэрэгжилтэд хяналт тавих; Хамтран зохион байгуулж байгаа Хятадын Худалдааны яам, Монгол Улсын Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрлэлийн яам хооронд бүрэн зохицуулалт хийх; ӨМӨЗО-ны аймаг, хот, танхим, хороо болон Гүйцэтгэх хорооны ажлын хэсгүүдийн хоорондын харилцаа холбоо, зохицуулалтын ажлыг зохион байгуулах; Гүйцэтгэх хорооноос олгосон эрхийн дагуу бүх хэлтсийн ажлын хурлыг зохион байгуулах; Экспо арга хэмжээний ерөнхий төлөвлөгөөний анхан шатны төслийг боловсруулан хянуулж, төслийн нарийвчилсан хэсэг тус бүрийн зохион байгуулалт болон гүйцэтгэлийн ажлыг хариуцан ажиллах; Хурлын хугацаанд ӨМӨЗО-ны удирдлагуудын оролцох гол хурал, арга хэмжээг зохицуулж зохион байгуулах; Гадаад, дотоодын зочид, төлөөлөгчид, төрийн албан хаагч, төрийн бус байгууллагын ажилтан, бизнесийн холбоо, худалдаа, аж үйлдвэрийн салбарын төлөөллүүд, судлаачид, мэргэжилтнүүд болон гол зочид, төлөөлөгчдийг урих ажлыг нэгтгэн зохион байгуулж, нэрсийн жагсаалтыг гаргаж өгөх; Хурал, форум үзэсгэлэнгийн санхүүжилт, төсвийг урьдчилан тооцох, эцсийн тооцоо гаргах;  Экспод үйлчилгээ үзүүлэгч аж ахуйн нэгж, засгийн ордны худалдан авалтууд дээр тендер зарлах ба өдөр тутмын орлого, зарлагын асуудал дээр хяналт тавьж ажиллах; Экспог олон нийтэд таниулах, брэнд болгоход анхаарлаа хандуулан ажиллаж, сурталчилгааны бүтээгдэхүүний зураг төсөл, үйлдвэрлэл болон худалдан авалтын ажлыг зохион байгуулах; Монгол-Хятадын экспоны сэтгүүл, танилцуулгыг гаргаж, спонсор байгууллагуудтай хамтран зар сурталчилгаа, маркетинг хийх; Экспоны вэб сайтын хэвийн үйл ажиллагааг хариуцан ажиллаж, тогтмол үйлчилгээ үзүүлэх; Экспоны үеэр шаардагдах бүх төрлийн бичиг баримт, тасалбар захиалга, урилга хэвлэж, тараах; Экспоны нээлтийн ажиллагааны тоглолтыг зохион байгуулах, төлөвлөх, экспоны холбогдолтой бичмэл мэдээллүүдийг цуглуулан нэгтгэх, гадаад сурталчилгааны материалуудыг бэлтгэх, сайн дурын үйлчилгээний ажилтнуудыг бэлтгэн хуваарилах; Зохион байгуулах хороо болон Гүйцэтгэх хорооноос гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн бусад ажлууд хамаарна. 

Хоёр. Үзэсгэлэнгийн хэлтэс

Хариуцах ажил: Үзэсгэлэнгийн талбайн төлөвлөлт болон арга хэмжээнүүдийг зохион байгуулах, зохицуулалт хийх ажлуудыг голчлон хариуцаж ажиллана. Үзэсгэлэнгийн хэлтсийн хариуцах ажлуудын хөтөлбөрийг боловсруулах болон зохион байгуулалттай холбоотой төлөвлөгөөг гарган батлуулах; Төрөл бүрийн үзэсгэлэнгийн төлөвлөлт, хуваарилалт, зохион байгуулалт, павильон түрээслүүлэх, үзэсгэлэнд аж ахуйн нэгж, хувь хүмүүсийг урин оролцуулах, үзэсгэлэнгийн танхимын зохион байгуулалт үйлчилгээний ажлыг удирдан зохион байгуулах; Гадаад, дотоодын үзэсгэлэнд оролцогч аж ахуйн нэгжүүд болон худалдан авагч нарын тоог гаргаж холбогдох бүртгэлийг хөтлөх, оюуны өмчийн баталгаат байдлыг хангах, үзэсгэлэнгийн бараа бүтээгдэхүүний гааль, тээврийн асуудлыг зохицуулах үйлчилгээ үзүүлэх; Тендер зарлан үзэсгэлэнгийн тусгай засал болон заслыг гүйцэтгэх аж ахуйн нэгжийг шалгаруулах; Үзэсгэлэнгийн бараа бүтээгдэхүүний борлуулалтын хэв журмыг баталж, хуурамч бараа бүтээгдэхүүнийг устгах, борлуулалтын мэдээллийг цуглуулах, сурталчилгааг хийх, статистикийн мэдээллийг цуглуулан нэгтгэх зэрэг ажлууд хамаарна.

Гурав. Гадаад хэрэг, ёслолын хэлтэс

Хариуцах ажил: Гадаад хэрэг, ёслол хүндэтгэлийн холбогдолтой ажлын төслийг боловсруулж батлуулан, зохион байгуулах ажлыг хариуцах; Гадаад харилцааны шугамаар урьж буй зочид төлөөлөгчид болон Хонконг, Макаогийн төлөөлөгчдийн хүлээн авалтын ажлыг хариуцах; ӨМӨЗО-ны удирдагчийн гадаад харилцааны арга хэмжээнүүдэд оролцох ажилд зохицуулалт хийж үйлчилгээ үзүүлэх; Экспоны Нарийн бичгийн газартай хамтран Монгол, Хятад хоёр улсын удирдагчдыг арга хэмжээнүүдэд оролцоход нь үйлчилгээ үзүүлнэ.

Дөрөв. Хурал, форумын хэлтэс

Хариуцах ажил: Экспо зохион байгуулах явц дахь хурал, форумын холбогдолтой ажлын зохион байгуулалт, төлөвлөлт болон зохицуулалтын ажлуудыг хариуцна. Хурал, форумын хэлтсийн ажлын төлөвлөгөөг гарган батлуулж, зохион байгуулах ажлыг хариуцах; Ажлын хуваарилалт, төслийн холбогдолтой материалыг цуглуулах, хянан шалгах ажлыг хариуцах; Хурал, форумын бэлтгэл ажлыг хангаж, нэрсийн жагсаалтыг гарган, хуралд ашиглах материалын үндсэн нооргийг бэлтгэн, зохион байгуулагдах газрыг сонгож, газар дээр нь гүйцэтгэх аливаа ажлыг төлөвлөн гүйцэтгэж, хурлын үйлчилгээ үзүүлэн, хурлын протокол хөтөлж, сурталчилгааны материалыг шаардлагатай газарт хүргэн, холбогдох мэдээллийн статистикийг гаргах гэх мэт ажлуудыг хариуцна.

Тав. Хөрөнгө оруулалт, хэлэлцээрийн хэлтэс

Хариуцах ажил: Экспогийн хөрөнгө оруулалт, худалдаа, уул уурхай, хөдөө аж ахуй, аялал жуулчлал зэрэг салбаруудын хэлэлцээрийн ажлуудыг голчлон хариуцаж гүйцэтгэнэ. Эдийн засаг, худалдааны хэлэлцээрийн хэлтсийн төлөвлөгөөг зохион байгуулж хэрэгжүүлэх ба гарган батлуулж, шалгах ажлыг хариуцан гүйцэтгэх; Эдийн засаг, худалдааны хэлэлцээрт оролцож байгаа аж ахуйн нэгжүүдийн нэрсийн жагсаалт болон хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны төслүүдийг нэгтгэн дүгнэх ажлыг зохион байгуулах; Эдийн засаг, худалдааны хэлэлцээрийн арга хэмжээнүүдийг төлөвлөх, зохицуулалт хийх, хяналт тавих ажлуудыг зохион байгуулж, үндсэн зохион байгуулагч байгууллагын урьдчилсан бэлтгэл ажил, төслийн сонгон шалгаруулалт, хэлэлцээр, гэрээний ажлуудыг зохион байгуулах; Гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан ажлуудын бүртгэлийг гаргаж, холбогдох мэдээллийг сурталчлан, статистик тоо баримтыг цуглуулна.

Зургаа. Соёлын солилцооны хэлтэс

Хариуцах ажил: Экспоны үеийн соёлын солилцооны арга хэмжээнүүдийг зохион байгуулах ажлыг голчлон гүйцэтгэж, соёлын солилцооны уур амьсгалыг бүрэлдүүлнэ. Соёлын солилцооны хэлтсийн хийх ажлын төлөвлөгөөний төслийг боловсруулж, хэрэгжилтийг ханган, холбогдох арга хэмжээнүүдийг зохицуулж ажиллана.

Долоо. Хүлээн авалт, харилцаа холбооны хэлтэс

Хариуцах ажил: Экспод оролцох төрийн албан хаагчдыг урих, хүлээн авах ажлыг голчлон хариуцна. Экспоны хүлээн авалт, харилцаа холбооны хэлтсийн гүйцэтгэх ажлын төслийг гарган баталж, удирдагч болон хүндэт зочдын зочид буудал, хоол хүнсний асуудлыг хариуцан ажиллах; Зочдыг байрлуулах зочид буудлыг сонгон, хуваарилалт хийж, хооронд нь холбож өгөх ажлыг хариуцах; Зочдыг хүлээн авах автомашиныг хуваарилж, удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллах; Гүйцэтгэх хорооноос гаргасан шаардлагын дагуу холбогдох уулзалт, хүлээн авалт зэрэг арга хэмжээнүүдийн зохион байгуулагдах газруудыг сонгон, газар дээр нь үйлчилгээ, зохицуулалтын ажил гүйцэтгэх; ӨМӨЗО-ны удирдагч нарыг нисэх буудлаас угтан хүлээн авах, хүргэх үйлчилгээ үзүүлэх; Холбогдох байгууллагуудын зочид, төлөөлөгчдийг хүлээн авах ажлыг зохицуулан зохион байгуулах, “Экспоны үйлчилгээний гарын авлага”-ыг бэлтгэнэ.

Найм. Сурталчилгааны хэлтэс

Хариуцах ажил: Экспоны сурталчилгааны ажлыг голчлон гүйцэтгэнэ. Сурталчилгааны хэлтсийн гүйцэтгэх ажлын төслийг боловсруулан батлуулж, хэрэгжилтийг ханган ажиллах; Гадаад, дотоодын хэвлэл, мэдээллийн байгууллагуудыг урин оролцуулж,  экспоны арга хэмжээнүүдийн явцын мэдээллийг цаг тухайд нь түгээх ажлыг зохицуулан ажиллах; Хэвлэлийн бага хурал зарлах болон мэдээ мэдээлэл хүргэх ажил хариуцна.

Ес. Аюулгүй байдлын хэлтэс

Хариуцах ажил: Экспоны аюулгүй байдал, онцгой байдалтай холбоотой ажлуудыг хариуцан ажиллана. Аюулгүй байдлыг хангах ажлын төлөвлөгөөг боловсруулан баталгаажуулах ба хэрэгжилтийг хариуцах; Экспоны үеэр хүлээн авалт зохион байгуулах зочид буудал болон төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулагдах газрууд, чухал дээд зочдын аюулгүй байдлыг ханган ажиллах; Төрөл бүрийн нэвтрэх мандатын загварыг баталж хяналт, шалгалтын ажлыг гүйцэтгэх; Үзэсгэлэн үзэгч, сонирхогчдын урсгалыг зохицуулж, автомашины цувааг залан удирдаж, гэнэтийн осол аваараас урьдчилан сэргийлж, аюулгүй байдалтай холбогдох аливаа асуудал гаргалгүй ажиллах; Экспо зохион байгуулах үеийн хүнсний аюулгүй байдал, эрүүл мэнд, эмнэлгийн үйлчилгээ болон онцгой байдлын асуудлыг хариуцан ажиллах; Холбогдох хэлтсүүдийн ус, цахилгаан хангамжийн хэвийн ажиллагааг хангах асуудлыг зохицуулан ажиллана.

Хавсралт 2

ӨМӨЗО-ны холбогдох байгууллага, нэгжүүдээс хүлээн авч үйлчилгээ үзүүлэх дотоодын муж, өөртөө засах орон, хотуудын төлөөлөгчдийн нэрсийн жагсаалт:

Бээжин хот     ӨМӨЗО-ны Хүний Нөөц, Нийгмийн Хамгааллын Танхим

Тяньжин хот             ӨМӨЗО-ны Чанарын Хяналтын газар

Шанхай хот              ӨМӨЗО-ны Орон нутгийн Татварын газар

Чунчин хот               ӨМӨЗО-ны Хууль Зүйн танхим

Хэбэй муж                ӨМӨЗО-ны Эрүүл Мэнд, Гэр Бүл Төлөвлөлтийн хороо

Шаньси муж             ӨМӨЗО-ны Улсын Татварын Ерөнхий газар

Ляонин муж              ӨМӨЗО-ны Улсын Газрын Нөөцийн Ашиглалтын танхим

Гирин муж                ӨМӨЗО-ны Ус Ашиглалтын танхим

Хармөрөн муж          ӨМӨЗО-ны Намын Хорооны Улс төр, Хуулийн хороо

Жянсу муж               ӨМӨЗО-ны Сангийн танхим

Жэжян муж               ӨМӨЗО-ны Байгаль Орчны танхим

Аньхуй муж              ӨМӨЗО-ны Шинжлэх Ухаан, Технологийн танхим

Фүжянь муж             ӨМӨЗО-ны Орон Тооны алба

Жянси муж               ӨМӨЗО-ны Нийгмийн Аюулгүй Байдлыг Хангах танхим

Шаньдун муж           ӨМӨЗО-ны Орон Сууц, Хот Байгуулалтын танхим

Хөнань муж              ӨМӨЗО-ны Худалдаа, Аж үйлдвэрийн газар

Хүбэй муж                ӨМӨЗО-ны Хяналт Шалгалтын танхим

Хунань муж              ӨМӨЗО-ны Шууд Харьяа Байгууллагуудын Ажлын хороо

Гуандун муж            ӨМӨЗО-ны Үйлдвэрчний Ерөнхий эвлэл

Гуанши Жуан үндэстний ӨЗО           ӨМӨЗО-ны Ойн Аж Ахуйн танхим

Хайнан муж              ӨМӨЗО-ны Намын Хорооны Ахмад Ажилчдын газар

Сычуань муж           ӨМӨЗО-ны Боловсролын танхим

Гуйжоу муж              ӨМӨЗО-ны Зам Харилцааны танхим

Юннань муж             ӨМӨЗО-ны Ядуурлыг Бууруулах алба

Төвдийн ӨЗО           ӨМӨЗО-ны Намын Хорооны Нэгдмэл Фронтын хэлтэс

Шанси муж               ӨМӨЗО-ны Аюулгүй Байдал, Хяналтын газар

Ганьсу муж               ӨМӨЗО-ны Иргэний Хэргийн танхим

Хөх нуур муж           ӨМӨЗО-ны Хэвлэл, Мэдээлэл, Радио Телевизийн газар

Ниньшя Хотон Үндэстний ӨЗО   ӨМӨЗО-ны Засгийн Газрын Төрийн Өмчийн хороо

Шиньжян Уйгарын ӨЗО                ӨМӨЗО-ны Үндэстний Хэрэг Эрхлэх хороо

Шиньжяны Үйлдвэрлэл Байгуулалтын Цэргийн Арми             ӨМӨЗО-ны Хөгжил, Шинэтгэлийн хороо

Найруулагч:Б.ХУРЦ
Эх сурвалж:Хятад-Монголын экспо удирдах зөвлөл
Мэдээ үзсэн:3330
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой