Гадаадын сэтгүүлч тал нутгаар аялсан нь

Синьхуа агентлагийн гадаадын сурвалжлагч тал нутгаар аялан малчин айлаар хүрч сүү цагаан идээ амсаж, мал аж ахуйн амьдралтай танилцан тал нутагт морь унаж үзэв.

70 жилийн өмнө Өвөр Монгол Хятад улсын ууган мужийн зэрэглэлийн үндэстний цөөнхийн өөртөө засах орон болов. Өнөөдөр Өвөр Монгол “Нэг бүс нэг зам”-ын дагуу экологийг хамгаалж орчин тойрноо сэргээн зассан хошууч болов. Энд Хятад улсын 56 үндэстний 55 үндэстэн оршин амьдарч байдаг, мөн үндэстний нэгдлийн үлгэр жишээ юм.

Өвөр Монголын Өөртөө Засах Орон байгуулагдсаны 70 жилийн ойн үеэр Синьхуа агентлагийн гадаадын сурвалжлагч тал нутгаар зугаалан малчин айлаар хүрч сүү цагаан идээ амсаж, мал аж ахуйн амьдралтай танилцан тал нутагт морь унаж үзэв. Энэ газрын үхэр хонийг талд бэлчээн хариулж, өдөрт 8-10 километр явдаг. Цэвэр байгалийн, ус өвсөндөө байдгаас энэ газрын үхэр хонины мах Хятад улсын хамгийн чанартай үхэр хонины маханд тооцогдоно. Нууц жор нь байгалийн орчин нөхцөлд байгаа юм.

Хэдэн арван жилийн турш элсэн цөлийг ногоон бүрд болгон өөрчлөхөөр хичээн ажиллаад Хятад улс элсийг засаж цөлжилтийг сааруулах бүх дэлхийн үлгэр жишээ болов. Өвөр Монголын хотжилтын хөгжил ч маш хурдтай, иргэдийн 60 хувь нь орчин үеийн хотын амьдралыг эдэлж байна. Өнгөрсөн таван жил 1 сая малчин олон үндэстэнтэй хотын орон сууцад нүүн шилжив. Ши Жиньпин ерөнхий нарийн бичгийн даргын ярьснаар бүх талаар чинээлэг нийгмийг бүтээн байгуулахад нэг үндэстнийг ч орхиж болохгүй, бүх үндэстэн яг л анарын үр шиг нягтран нэгдэх хэрэгтэй гэсэн.

70 жилийн өмнө Өвөр Монголд хүн амын 10 хувь нь л бичиг үсэгтэй байж.

Одоо Өвөр Монголын Өөртөө Засах Орон соёлын доройтлыг устгаж, тухайн орны хүн дунджийн насан хутаг уртсаж, дундаж нас нь 19 байснаасаа 76 наслах болов. Өнгөрсөн жил Өвөр Монголын ДНБ 7.2 хувиар нэмэгдэв. Хурдны галт тэрэг нэвтэрч, Хятад, Европын галт тэрэг ч хос чиглэлээр нэвтрэв. Түүхэн дахь Өвөр Монгол одоогийнх шиг дөрвөн зүг найман зовхист нэвтэрч байгаагүй юм.

Найруулагч:Б.Сүлдээ
Эх сурвалж:Синьхуа Агентлаг
Мэдээ үзсэн:56
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой