Төвийн төлөөлөгчдийн багийн дөрөвдүгээр хэсэг Баяннуур хотод хүрлээ

Хятадын АТИХ-ын байнгын хорооны дэд дарга, Төвийн төлөөлөгчдийн багийн дэд дарга Жан Пинээр ахлуулсан Төвийн төлөөлөгчдийн багийн дөрөвдүгээр хэсэг 8 дугаар сарын 9-ний өдөр Баяннуур хоттой танилцсан байна.

Төлөөлөгчдийн баг Дарга Ши Жиньпинээр цөм болгосон Намын төв хорооны дотно халамж болон Хятад улсын үндэстнүүдийн ард түмний сайн сайхан хүсэл мөрөөдлийг өвөрлөн, Баяннуур хотод хүрч үндэстнүүдтэй уулзсан байна.

9-ний өдрийн үдээс өмнө Жан Пин нар Фүчуань орчин үеийн хонины шинжлэх ухаан технологийн хүрээлэнд хүрч, хүрээлэн болон хонь тэжээдэг өрх /хонь худалдаж аваад тэжээж таргалуулаад зардаг айл өрх/ ийн ашиг тусын холбооны тогтолцоотой танилцаж, илүү олон ийм өрх айл орлогоо нэмэгдүүлэн баян чинээлэг болохыг хүссэн байна. Баяннуур хотын орчин үеийн мал аж ахуй хөдөө аж ахуйн үзэсгэлэнгийн төвд Жан Пин үзэсгэлэнд оролцож байгаа аж ахуйн нэгжүүдийн ажилтнуудтай санал бодлоо солилцож, Баяннуурыг мал аж ахуй хөдөө аж ахуй хангамжийн талын бүтцийн чанартай өөрчлөлтийг гүнзгий хэрэгжүүлж, малын ашиг шим хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний гүнзгий боловсруулалтыг хөгжүүлэн, нэг, хоёр, гуравдугаар салбарын хөгжлийг ахиулахыг хүссэн байна.

Төлөөлөгчдийн баг 9-ний өдрийн үдээс хойш тухайн газрын ард түмний төлөөлөгчидтэй уулзсан бөгөөд Баяннуур хотын Өвөр Монголын Өөртөө Засах Орон байгуулагдсаны 70 жилийн ойг тэмдэглэх суудлын хуралд оролцжээ. Жан Пинхэлэхдээ, Баяннуурын бүхий л салбар хөгжлөө олсон амжилтыг хүлээн зөвшөөрч, тухайн газрын дарга удирдлага болон ард түмнийг дарга Ши Жиньпиний хэлсэн үг, үзэл санаа болон улсыг засаж засаг барих шинэ үзэл санаа шинэ стратеги бодлогыг хэрэгжүүлж, дарга Ши Жиньпиний Өвөр Монголд ажилласан үеийн чухал ярианы үзэл санааг бүх талаар найдвартай болгож, сахин бараалж харилцан туслалцан, эвлэлдэн тэмцвэл зохино гэж онцолсон байна.

Дараа нь, Жан Пин нар Хоёр Богд-Уул суурингийн Фү Чян тосгоноор хүрч, тосгоны түүхийн ордноор аялахын зэрэгцээ тосгоны иргэн Бай Айшигийнд хүрсэн байв. Бай Айшигийн тариачин айлын аялал жуулчлалын газрын жилийн орлого нь 200 мянган юаньд хүрч байгаа талаар сонсоод Жан Пин баян чинээлэг болох шинэ замыг нээж, тариачдыг баяжуулан, хөдөө тосгоныг хөгжүүлж, гэр орноо илүү үзэсгэлэнтэй сайхан болгон бүтээн байгуулаарай хэмээн зоригжуулсан байна.

Өвөр Монголын Өөртөө Засах Орны Намын хорооны дэд нарийн бичгийн дарга, улс төр хууль цаазын хорооны нарийн бичгийн дарга Ли Жя, Өвөр Монголын Өөртөө Засах Орны АТИХ-ын байнгын хорооны байнгын дэд эрхлэгч Хурц бараа болон явсан байна.

Зохиогч:ЛИ ВЭНЬМИН, ШИНЭБИЛЭГ
Найруулагч:Б.АРИУХАН
Эх сурвалж:www.mgyxw.net
Мэдээ үзсэн:116
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой