Хүсэл найдварыг нь бат цээжилж үүрэг хариуцлагаа сайн биелүүлж өмнөхийг залгамжилж ирээдүйд зам нээнэ

Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний баярын бичээс бүх үндэстний бүх салбаруудын албан хаагчид, ард түмний дунд сайн нөлөө үзүүлэв.

Сүүлийн өдрүүдэд ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний баярын бичээс дээрх үг Өвөр Монголын бүх үндэстэн бүх салбарын албан хаагчид, ард түмний дунд сайн нөлөө үзүүлэв. Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний баярын бичиг дээр бичээс нь Өвөр Монголын үндэстнүүдийн хөвгүүд охидын хүсэл мөрөөдөл болон сэтгэлийн дууг илэрхийлж, ХКН-ын төв хорооноос Өвөр Монголыг өмнөх ажлаа залгамжлан ирээдүйд зам нээж дахин шинэ амжилтад хүрэхийг хүссэн чин сэтгэлийг илэрхийлж байна. Өвөр Монголын үндэстнүүдийн ард түмэн нэгдэн нягтарч, хүсэл найдварыг нь бат цээжилж, үүрэг хариуцлагаа сайн биелүүлж өмнөх ажлаа залгамжлан ирээдүйд зам нээж, “Үзэсгэлэнт сайхан Өвөр Монголоо бүтээн байгуулж, агуу их Хятад улсын мөрөөдлөө хамтдаа биелүүлэх”-ийн төлөө чармайн тэмцэнэ хэмээн илэрхийлэв.

Улаанхад хотын албан хаагчид, ард түмэн ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний баярын бичээс үг нь биднийг маш их урамшуулан зоригжууллаа. “Загас уснаас салж чаддаггүй шиг, амтат гуа ишнээсээ салж болохгүй. 70 жилийн турш Ашихан сум нь мөн адил сүр далайцтай хөгжлийг өнгөрөөж, ямагт Намын төв хорооны бат чанга удирдлагад түшиглэж, үндэстний төрийн бодлогын гэрэл гэгээтэй туяанд ивээгдсээр ирсэн” гэж Онгонууд хошууны Ашихан сумын Намын хорооны нарийн бичгийн дарга Мандах ярив. Мөн

- Ерөнхий нарийн бичгийн даргын бичээс нь үндэстний ажлын тухай хайр халамж, үндэстний орны тухай анхаарал, бүх үндэстний ард түмний тухай хайр халамж болно. Ерөнхий нарийн бичгийн даргын хүсэл найдварыг бид бат цээжилж, хүсэл найдварыг нь хөсөрдүүлэхгүйгээр зүтгэн урагшилж, сумаараа шинэ гараад зогсон, шинэ чиглэлийг барьж, хөгжлийн шинэ зураг төлөвлөгөөг зураглаж, эдийн засгийн хөгжил, үндэстний нэгдэл, экологи, ардын амьдрал сайжрах шинэ амжилтад хүрнэ гэв.

Алшаа аймгийн өргөн олон албан хаагчид, ард түмэн бичээст ХКН-ын төв хорооны Өвөр Монголын өмнөх ажлаа залгамжилж ирээдүйд зам нээж, дахин шинэ амжилтад хүрэхэд тавьсан дотно хүсэл эрмэлзэл шингэж байна гэв. Алшаа Зүүн хошууны гавьяаныхаа амралтад гарсан 76 настай Ли Юүн хэлэхдээ:

- Ерөнхий нарийн бичгийн даргын бичээсийг үзээд сэтгэл маш их хөдөллөө. Энэ нь Өвөр Монголын 70 жилийн амжилт бүтээлийн нотолгоо мөн. Түүгээр ч барахгүй Өвөр Монголын хойшдын хөгжилд дурдсан шинэ шаардлага юм. 70 жилийн турш Өвөр Монгол эдийн засаг нийгмийн маш их хөгжлийг биелүүлснийг би гэрчилж байна. Өвөр Монголын ард түмний амьдрал өдрөөс өдөрт сайжирна гэдэгт би итгэж байна гэв.

Энэ жил 64 насыг зооглоод байгаа Шилийнхотын Цог-Уул сумын Хонгор багийн малчин Жамбал Шилийнхотын Ачлал малчдын асрамжийн газар амьдраад 3 жил болж байна. Буурал хэлэхдээ, “Үзэсгэлэнт сайхан Өвөр Монголоо бүтээн байгуулж, агуу их Хятад улсын мөрөөдлөө хамтдаа биелүүлье” гэсэн бичээс нь манай түг түмэн тал нутгийн хөвгүүд охидод дурдсан шинэ шаардлага юм гэв.

Сөнид баруун хошууны Зүрх цэргийн сургалтын сууринд Өвөр Монголын цэрэг ангийн байлдагч Жан Жинькан, ерөнхий нарийн бичгийн даргын бичээсийг хараад бид маш их урамшин зоригжиж, бидний хариуцлага тун хүнд байна гэж бодогдсон. Цэрэг хүний хувьд хэзээд Намын үгийг сонсож, Намаа даган урагшилж, ямагт ард түмэнтэйгээ хамт байж, гэр орон болон улс гүрнээ хамгаалах ариун дархан үүргийг илүү сайн үүрнэ гэлээ.

Өвөр Монголын Үндэстний Их Сургуулийн Монгол эм эмнэлгийн дээд сургуулийн оюутан Бао Чинхай:

- Нам ба улсаас оюутнуудад хүртээсэн дотно халамжийг гүн мэдэрч байна. Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний “Үзэсгэлэнт сайхан Өвөр Монголоо бүтээн байгуулж, агуу их Хятад улсын мөрөөдлийг хамтдаа биелүүлье” гэсэн бичээс нь Өвөр Монголд мөн манай орчин үеийн оюутны урагшлах чиглэлийг тодорхой зааж өгсөн байна. Хойшдоо бид монгол морины зориг санааг уламжлан бадруулж, Өвөр Монголын хөгжилд өөрийн хүчээ өргөнө гэв.

Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний бичээс бидэнд маш их урам зориг боллоо. Тал нутаг бол бидний мал аж ахуйгаа хөгжүүлэх хамгийн том нөхцөл боломж болно. Өвөр Монголын хүн болсны хувьд бид эрхбиш тал нутгаа сайн хамгаалж, экологийн орчин нөхцөлөө хамгаалах хэрэгтэй. Ингэж байж бид үр хойчоо аз жаргалтай амьдрах, Хятад улсын мөрөөдлөө биелүүлнэ гэж Эвенк Үндэстний Өөртөө Засах хошууны Илан малчны тусгай хоршооны эрхлэгч Шань Чүньяань ярив.

Найруулагч:Б.Сүлдээ
Эх сурвалж:Өвөр Монголын Өдрийн Сонин
Мэдээ үзсэн:78
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой