Өвөр Монголын ард түмний эрүүл мэндийн төлөө

Өвөр Монголын Өөртөө засах Оронд Хятадын ерөнхий сайд агсан Жөү Эньлайны зөвшөөрлөөр ӨМӨЗО-ы дарга асан Улаанхүү газар сонгож бүтээн байгуулсан орчин үеийн нэг эмнэлэг байдаг.

Энэ эмнэлэг бол Өвөр Монголын Өөртөө Засах Орны Ардын эмнэлэг болно. 70 жилийн бүтээн байгуулалт, хөгжлөөр дамжин уг эмнэлэг нь Өвөр Монголын хамгийн том А зэрэглэлийн ерөнхий чанартай эмнэлэг болж хөгжсөн байна. Өнөөдрийг болтол уг эмнэлэгт 4284 ажилтантай болж, үүний дотор 1067 үндэстний цөөнхийн ажилтныг хамарч, Монгол, Хотон, Манж, Дагуур зэрэг олон үндэстний хүмүүс хамт ажилладаг болно.

60-аад оны үед Хятадын өмнөд бүс нутгийн 3000 өнчин хүүхдүүдийг асран авсан “Тал нутгийн баатар эгч дүү” Лүн Мэй болон Юй Рүнг эмчилсэн, эмнэлгийн баг үргэлж хөдөө орон нутгаар үзлэг хийх зэрэг Өвөр Монголын үндэстний эв нэгдлийн бодит жишээ болдог.

70 жилийн хөгжлийн явцад Өвөр Монголын Ардын эмнэлэг Өвөр Монголын буйд бөглүү мал аж ахуй, хөдөө аж ахуйн бүс нутгийн эмнэлэгт эмнэлгийн төхөөрөмж хандивлан, хөдөө орон нутгийн эмчид сургалт явуулж, малчин тариачны үзлэгт хамрагдах бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэсэн байна.

2013 онд Өвөр Монголын Ардын эмнэлэг Хянган аймгийн Хорчин баруун гаран дунд хошууны Баянманх сумын ядуу буурай өрхүүдээс 100 хүүхэд сонгон, Өвөр Монголын Ардын эмнэлгийн сургуульд үнэ төлбөргүй суралцуулсан бөгөөд шилдэг төгсөгчдийг эмнэлэгтээ үлдээн ажиллуулсан аж. Үүнээс гадна 10 гаруй тасгийн мэргэжилтнүүдээр бүрдсэн баг уг хошууны малчин тариачдад үнэ төлбөргүй үзлэг болон мэс засал хийж байсан бөгөөд 1250 хүнийг эмчлэн эдгээсэн байна.

Өвөр Монголын Ардын эмнэлэг анхан шатны иргэдийн эрүүл мэндийн тусламж, эрүүл мэнд, сайн сайхны төлөө хичээн ажилласаар иржээ. Сүүлийн жилүүдэд тус эмнэлэг нийт хэдэн зуу гаруй эмнэлгийн баг зохион байгуулж, мал аж ахуйн бүс нутгаар үзлэг хийж, эрүүл мэндийн ухуулга сурталчилгаа, эмийн бүтээгдэхүүнийг малчдад хүргэх зэрэг үйл ажиллагааг зохион байгуулжээ.

Өвөр Монголд ирсэн Шанхайн 3000 өнчин хүүхдүүдээс 28 хүүхдүүдийг өргөж аван өсгөсөн Дүгиймаа гуайн үйл ажиллагаа нь Өвөр Монгол цаашлаад Хятадын ард түмний сэтгэл зүрхэнд үлджээ. Ардын эмнэлэг 2007 оноос жил бүр 3000 юанийн нөхвөр мөнгийг Дүгиймаа бууралд өгдөг бол мөн эрүүл мэндийн үйлчилгээг дааж авсан байна.

2015 оны 12 дугаар сард Ардын эмнэлгийн нүдний тасгийн эмнэлгийн баг Хөлөнбуйрын Орчон үндэстний цөөнхийн өөртөө засах хошуунд нүдний болор цайрах өвчтөнд үзлэг эмчилгээ хийсэн байна. Орчон үндэстний цөөнхийн өөртөө засах хошуу буйд бөглүү Их Хянган даваанд нутагшиж, тухайн газрын хүмүүс эмнэлэгт хандах нөхцөл тун муу бөгөөд ихэнх айл гэр эмчилгээ хийхэд алс хол нөхцөл байхгүй, зарим хүн арван хэдэн жил хараагүй амьдралыг өнгөрөөсөн аж. Орчон үндэстний гэр бүлийн 11 гишүүн нүдний болор цайрах өвчинд нэрвэгдсэн байна. Эмнэлгийн баг энэ 11 хүнд үнэ төлбөргүй мэс засал хийж дахин хараа оруулжээ. Тэд дахин ертөнцийг харах болсондоо сэтгэл догдлон нулимс урсгаж байсан гэдэг.

Өвөр Монголын Өөртөө Засах Орны Ардын эмнэлэг 70 жилийн турш аливаа бүхнийг ард түмнийхээ төлөө хийж, Хятадын умард бүс нутгийн хамгийн сайн эмнэлгийг бүтээн байгуулахаар хичээн ажилласаар байна.

Зохиогч:Б.АРИУХАН
Найруулагч:Б.АРИУХАН
Эх сурвалж:Солонго мэдээллийн төв
Мэдээ үзсэн:191
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой