Өвөр Монголын өөрчлөлт

Цагийн хүрд эргэлдэн, он цаг орчсоор ӨМӨЗО 70 нас хүрлээ. 70 жилийн турш Өвөр Монголын эдийн засаг, улс төр, соёл, нийгмийн салбар үнэхээр гайхалтай өөрчлөлт шинэчлэлтийг хийж, тасралтгүй хөгжиж ирлээ. Мэргэн уншигч та бүхэнд өөрчлөлтийн байдлаас хүргэж байна.

Өөрчлөлтийн том үйл хэргүүд:
1. 1978 онд ӨМӨЗО-ны Их Зуу аймгийн Далад хошуунд анх удаа тариачин нийтийн газар нутгийг өмчлөн гэрээ байгуулж, Өвөр Монголын тариалах орны өөрчлөлтийн их хөшгийг нээв.
2. 1982 онд Баарин баруун хошуунд анх удаа “Бэлчээр малын хос хувьчлал”-ын хариуцах дүрмийг явуулж, Өвөр Монголд өрнөсөн буюу Хятад улсын мал аж ахуйн олон оронд дэлгэрүүлэв.
3. 1993 оны 3 дугаар сард Өвөр Монголын анхны ХХК болох Өвөр Монголын үндэстний худалдааны ХХК (групп) байгуулагдсанаа зарлаж, Өвөр Монголын аж ахуйн нэгжийн хувьцаат дүрмийн өөрчлөлтийн гарааг эхлүүлэв.
4. 2005 онд хөдөө аж ахуйн татвар болон тамхинаас бусад тариалангийн бүтээгдэхүүний татварыг чөлөөлсөн байна.
5. 2006 оны 9 дүгээр сард Өвөр Монголын “Хөдөө орон нутгийн албан журмын боловсролын төлбөрийн баталгааны дүрэм”-д тогтоосон нөхцөлд нийцсэн 11.69 сая сурагчийн номын төлбөр болон бусад төлбөрийг чөлөөлж, 721.1 мянган сурагч дотуур байранд амьдрах тэтгэлгээ авав.
6. 2007 онд ӨМӨЗО хот суурингийн суурин ардын үндсэн эм эмнэлгийн даатгал, бүх талаар шинэ хэлбэрийн мал аж ахуй, тариалангийн орны хамтарсан эмнэлгийн дүрмийн ажлыг бодитоор эхлүүлэв.
7. Сүүлийн хоёр жил Өвөр Монгол экологийн бүтээн байгуулалтын дүрмийн өөрчлөлтийг ахиулж, тэргүүлэгч аж ахуйн нэгж болон малчин тариачны ашиг орлогыг холбох тогтолцоог бүрэн болгож, Орос, Монголтой хамтын ажиллагааны тогтолцоог шинэчилжээ.
Чухал үйл хэрэг:
1. 1954 онд Хятад улсын цөөн тоот үндэстний газар орны байгуулсан хамгийн анхны чухал болд төмрийн аж үйлдвэрийн суурин- Бугатын болд төмөр( групп)-ийн ХХК-ыг байгуулав.
2. 1956 онд ӨЗО-ны монгол хэлний нэр томьёоны комисс байгуулж, 13000 гаруй байнга хэрэглэгдэх нэр томьёо ба тусгай нэр томьёог хянан тогтоож нэгтгэв.
3. 60-аад оны эхээр өмнөд орны 3000 гаруй өнчин хүүхдийг үрчлэн асран халамжлав.
4. 1983 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр ӨЗО-ны Намын хороо, Засгийн газар анх удаа “ӨМӨЗО-ны үндэстний нэгдэл дэвшлийн тэргүүний хамт олон, тэргүүний хувь хүнийг шагнах хурал” хуралдуулж, Өвөр Монголын бүхий л фронтоос шалгаран гарсан үндэстний нэгдэл дэвшилд хувь нэмэр оруулсан 202 тэргүүний хамт олон, 557 тэргүүний хувь хүнийг шагнав.
5. 1984 оны 6 дугаар сарын 12-ны өдөр ӨЗО-ны Намын хороо, Засгийн газар хамтран мэдэгдэл гаргаж, 1984 оноос эхлэн жил бүрийн 9 дүгээр сарыг Өвөр Монголын “Үндэстний нэгдэл дэвшлийг хөхүүлэн сайшаах үйл ажиллагааны сар”-аар тогтоов.
6. 1997 онд ӨЗО-ны төв аялгын ажлын комиссыг байгуулав.
7. 2016 онд “Өвөр Монголын үндэстний боловсролын дүрэм”-ийг хэрэгжүүлж эхлэв.

Найруулагч: Ц. Урантунгалаг
Эх сурвалж: Солонго сонин
Мэдээ үзсэн:156
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой