“Хятадын умард нутгийн форум 2017” амжилттай зохион байгуулагдлаа

Өнөөдөр “Хятадын умард нутгийн форум 2017” Хөххотын Бүө Мань Хай Хан зочид буудалд амжилттай боллоо.

Өвөр Монголын Өөртөө Засах Орны Намын хорооны Суртал Ухуулах хэлтэс болон Өвөр Монголын Өөртөө Засах Орны Нийгмийн Шинжлэх Ухааны Холбоо санаачлан зохион байгуулсан “Хятадын умард нутгийн форум 2017” энэ сарын 11-ний өдөр Хөххотын Бүө Мань Хай Хан зочид буудалд амжилттай боллоо.

Хятадын умард нутгийн форум гэдэг нь Өвөр Монголын Өөртөө Засах Орны Нийгмийн Шинжлэх Ухааны Холбооноос нийгмийн шинжлэх ухаантай холбогдох байгууллага нэгжүүдтэй холбож, хамтдаа байгуулсан нийгмийн шинжлэх ухааны салбарын өндөр мэргэжлийн чанартай эрдэм шинжилгээний форум болно.

Энэ удаагийн “Хятадын умард нутгийн форум 2017” нь “Гэрэл цацарсан 70 жил-Үзэсгэлэнт сайхан орон гол сэдвийн дор зохион байгуулагдаж, Өвөр Монголын орны дотоодоос болон гадна муж орноос ирсэн 10 гаруй тусгай мэргэжилтнүүд ”“Нэг бүс нэг зам” санаачилгын хүрээн дэх Өвөр Монголын эдийн засаг”, “Өвөр Монгол 70 жилийн хугацаанд цэцэглэн хөгжсөн туршлага болон сургамж”, “Өвөр Монголын улс төрийн бүтээн байгуулалтын 70 жил”, “Өвөр Монголын эдийн засгийн бүтээн байгуулалтын 70 жил”, “Өвөр Монголын нийгмийн бүтээн байгуулалтын 70 жил”, “Шинэ цаг үеийн Өвөр Монголын эдийн засгийн бүтцийн өөрчлөлт болон хөгжил” гэсэн 12  сэдвийн эргэн тойронд яриа өргөжүүлсэн байна.

Найруулагч:Б.Сүлдээ
Эх сурвалж:"Солонго" мэдээллийн төв
Мэдээ үзсэн:116
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой