Төвийн төлөөлөгчдийн багийн нэгдүгээр хэсэг Бугат хотод хүрлээ

“Тал нутгийн болдын хот” Бугат хотод нар туяарч, зөөлөн салхин аяархан илбэнэ.

8 дугаар сарын 10-ны өдөр Хятадын Төв хорооны улс төрийн товчооны байнгын гишүүн, УТЗЗ-ний бүх Хятадын хорооны дарга, Төвийн төлөөлөгчдийн багийн дарга Юй Жэншэн нэгдүгээр хэсгийн төлөөлөгчдийн хамт Бугат хотоор хүрэв.

БНХАУ-ын үндэстний бүс нутагт байгуулсан хамгийн анхны том хэмжээний болд төмрийн аж ахуйн нэгж бөгөөд Бугат хотын болд төмрийн компани 60 гаруй жилийн хөгжлөөр Өвөр Монголын жишээч аж ахуйн нэгж болсон байна. Юй Жэншэн нар 10-ны өдрийн үдээс өмнө тус компанийн ховор шороо болд хавтасны материалын үйлдвэрээр хүрч, үйлдвэрийн тасгийн үйлдвэрлэлийн шугамын ажилтай танилцаж, ажилчин хөдөлмөрийн баатрын төлөөлөгчидтэй уулзсан байна.

Юй Жэншэн Бугат хотын ховор шорооны судалгааны төвөөр хүрч ховор шорооны технологийг судлан хөгжүүлж байгаа байдалтай танилцаж, шинжлэх ухааны судалгааны ажилтнуудтай уулзав. Ховор шорооны үзэсгэлэнгийн ордон болон ховор шорооны материалын туршилтын төвөөр айлчилж уг төвийн олон төрлийн шинжлэх ухааны судалгааны үр дүн дэлхийн тэргүүний түвшинд хүрч байгааг сонсоод Юй Жэншэн маш их баярлав. Тэрээр судалгааны төвийн ерөнхий чанартай судлан хөгжүүлэх байгууламжийн давуу талыг гүйцэд харуулж, тэргүүний технологи болон гол төслүүдийг цаашид бэхжүүлэн хөгжүүлж, Хятадын стратеги бодлогын чанартай шинээр бий болж байгаа салбарын хөгжилд илүү их хувь нэмэр оруулахын хамт, Хятадын ховор шорооны салбарын хөгжилд өндөр түвшний боловсон хүчийг хүмүүжүүлэн өгөхөөр хичээгээрэй гэж зоригжуулсан байна.

Өвөр Монголын машин механикийн ХХК нь Өвөр Монголын Өөртөө Засах Орны хамгийн том зэвсэг тоноглолын аж ахуй болно. Өнөөдрийг болтол нэг гинжит машин үйлдвэрлэхээр гол болгож байсан цэргийн үйлдвэрийн аж ахуйн нэгж байсан бол орчин үеийн цэрэг ардын хэрэглээг уялдуулсан машин үйлдвэрлэх компани болж хөгжсөн байна. Юй Жэншэн үйлдвэрлэлийн тасагтай танилцаж, аж ахуйн хөгжлийн байдлын тухай ойлголт авч, тус үйлдвэрийн үйлдвэрлэсэн том хэлбэрийн зэвсэг тоноглолыг үзэж, аж ахуйн ажилтнуудтай уулзаж шилдэг ажилтны төлөөлөгчидтэй санал бодлоо солилцов.

10-ны өдрийн үдээс хойш Юй Жэншэн Бугат хотын үндэстний ард түмний төлөөлөгчидтэй уулзсан бөгөөд Бугат хотын Өвөр Монголын Өөртөө Засах Орон байгуулагдсаны 70 жилийн ойг тэмдэглэх суудлын хуралд оролцов.

Өвөр Монголын Өөртөө Засах Орон байгуулагдсаны 70 жилийн ой тохиож, дарга Ши Жиньпиний чухал үгүүдийн үзэл санаа болон төрийг засаж засаг барих шинэ ойлголтыг шинэ үзэл санаа шинэ стратеги бодлогыг гүнзгий суралцан найдвартай болгох хэрэгтэй. Дарга Ши Жиньпиний “7·26”-ны өдрийн чухал үгийн үзэл санааг суралцан хэрэгжүүлж, хангамжийн талын бүтцийн чанартай өөрчлөлтийг бэхжүүлж, ардын амьдралыг сайжруулахыг чухалд үзэн, байгаль орчныг хамгаалан хөгжүүлэхийг ямагт чухалчилж, үндэстний ажлыг нарийн сайн хийж, бүх талаар намыг чанга засах, Бугатын шинэ гэрэл цацарсан түүхийг үргэлжлүүлэн бичиж, зол жаргалтай сайн сайхан ирээдүйг бүтээн байгуулах хэрэгтэй гэж онцолсон байна.

 

Найруулагч:Б.АРИУХАН
Эх сурвалж:www.mgyxw.net
Мэдээ үзсэн:204
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой