ГХЯ-ны сайдын туслах Монгол улсад айлчлав

ГХЯ-ны сайдын туслах Күн Шуаньюү 8 дугаар сарын 9-11-ний өдрүүдэд Монгол улсад айлчлав.

 Күн Шуаньюү, Монгол улсын ерөнхий сайд Эрдэнэбат, ГХЯ-ны сайд Мөнх-оргил нартай уулзаж, Монголын талтай Хятад, Монголын ГХЯ хоорондын стратегийн 3 дахь яриа хэлэлцээнд оролцож, хоёр талын харилцаа, холбогдох асуудлуудаар санал бодлоо гүнзгий солилцсон байна.

Күн Шуаньюү, Хятад улсаас Монгол улсад авч байгаа бодлого, байр суурийг тодорхойлон өгүүлээд, Хятад улс Монгол улстай байгаа харилцаагаа чухалчлан үздэг. Хоёр талаараа төрийн тэргүүн нарын тохиролцсон чухал нийтлэг ойлголт, итгэлцлээ батжуулан, бие биеийн гол ашиг сонирхол, анхаарал тавьж байгаа чухал асуудлуудыг харилцан чухалчлан үзэж, хөгжлийн стратегийг харилцан холбож, ажил хэрэгч хамтын ажиллагаа, нийгэм соёлын хэлхээ холбоогоо батжуулан, хоёр орны харилцааны эрүүл саруул хөгжлийн чиглэл хандлагыг батлах хэрэгтэйг онцлон дурдлаа. Тэрээр мөн сүүлийн үед Монголын дотоодод Түвдтэй холбоотой асуудалд буруу үг яриа үйл ажиллагаа гарсан явдалд маш их анхаарал хандуулснаа илэрхийлээд, Хятадын талын байр суурийг онцлон дурдаж, Монголын тал амлалтаа биелүүлэн, энэхүү эмзэг асуудлыг зохистой шийдвэрлэн, хоёр орны харилцааны үндэс суурийг хамгаалахыг шаарджээ.

Найруулагч:Б.АРИУХАН
Эх сурвалж:mongol.cri.cn
Мэдээ үзсэн:118
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой