Лю Яньдүнээр ахлуулсан Төвийн төлөөлөгчдийн баг Улаанцав хоттой танилцлаа

Хятадын Намын төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төрийн зөвлөлийн дэд сайд, Төвийн төлөөлөгчдийн багийн дэд дарга Лю Яньдүнээр ахлуулсан төвийн төлөөлөгчдийн баг 8 дугаар сарын 11-ний өдөр Улаанцав хотод ажилласан байна.

        Төлөөлөгчдийн баг дарга Ши Жиньпинээр цөм болгосон Намын төв хорооны дотно халамж болон Хятад улсын үндэстнүүдийн ард түмний сайн сайхан хүсэл мөрөөдлийг өвөрлөн Улаанцав хотод хүрч олон түмэнтэй уулзсан байна.

Лю Яньдүн Улаанцав хотын ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойг тэмдэглэх хуралд оролцов. Лю Яньдүн ХКН-ын төв хороо, Төрийн зөвлөлийн дотно халамжаар Улаанцав хотын үндэстнүүдийн дарга удирдлага, олон түмэн эв нэгтэй, эдийн засаг, нийгмийн бүтээн байгуулалтад тодорхой үр бүтээмж олж, хот хөдөө ба иргэдийн амьжиргаанд тун их хувиралт гарчээ гэсэн байна. Тэрээр:

- Ши Жиньпин даргын чухал ярианы үзэл санаа болон төрийн засаглалын шинэ санаа, шинэ стратегийг гүнзгий суралцан хэрэгжүүлж, Ши Жиньпин даргын “7.26”-ны чухал ярианы үзэл санаанаас суралцан “Дөрвөн ухамсар”-ыг бий болгож, “Үзэсгэлэнт сайхан Өвөр Монголоо бүтээн байгуулж агуу их Хятадын мөрөөдлөө хамтдаа биелүүлье” гэж хэлсэн байна. Мөн:

- Ши Жиньпин даргын Өвөр Монголд ажиллах үеийн чухал ярианы үзэл санааг бүх талаар хэрэгжүүлэн  Улаанцав хот газар зүй, эх баялгийн давуу талаа бадруулах хэрэгтэй. Шинэ хөгжлийн арга замаар иргэдэд ашиг олгох бодлогыг найдваржуулж, чинээлэг нийгэмд давшин орох ба иргэдийн амьжиргааг сайжруулах хурдаа түргэсгэх шаардлагатай. Эх улсын умард хязгаарын экологийн аюулгүй байдлыг улам бэхжүүлэх хэрэгтэй. Үндэстний ажлыг сайн гүйцэтгэж эрх тэгш, эв нэгдэлтэй харилцан туслалцсан эв зохицолтой нийгмийг бэхжүүлэн хөгжүүлэх хэрэгтэй гэж хэллээ.

        Лю Яньдүн хүнсний ногооны шинэ үүлдрийг бойжуулах үлгэр жишээ үзүүлэх тариалангийн газар, Өвөр Монголын Мин Фэн үрийн аж үйлдвэрлэл, Монгол, Хятад эмнэлэг, Цахар дүүрэг, Тэгшбулаг суурин зэрэг газруудаар зочлон танилцаж, бүх салбарын ажилтнуудыг эргэсэн байна.

ХКН-ын Өвөр Монголын хорооны орлогч нарийн бичгийн дарга бөгөөд ӨМӨЗО-ны тэргүүлэгч Бү Шяолинь, ХКН-ын Өвөр Монголын хорооны байнгын гишүүн, ӨМӨЗО-ны байнгын хорооны дэд тэргүүлэгч Жан Жяньминь нар бараа болов.

 

Найруулагч:Х.АРВИНТАЛ
Эх сурвалж:ӨМӨС
Мэдээ үзсэн:24
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой