Сүнь Чүньлань тэргүүтэй Төвийн төлөөлөгчдийн баг Шилийнгол аймгийнхантай уулзлаа

ХКН-ын Төв хорооны УТЗЗ-ний гишүүн, Төвийн нэгдмэл фронтын хэлтсийн дарга, Төвийн төлөөлөгчдийн багийн дэд дарга Сүнь Чүньлань 8 дугаар сарын 11-ний өдөр Төвийн төлөөлөгчдийн багийн гуравдугаар салбар багийг дагуулан Ши Жиньпин даргаар цөм болгосон ХКН-ын Төв хорооны дотно халамж, Хятад улсын үндэстнүүдийн ард түмний гүн гүнзгий хайр итгэлийг өвөрлөн Шилийнгол аймагт очсон байна.

   Тэрээр үндэстнүүдийн дарга удирдлага ард түмэнтэй уулзаж, ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойг хамтдаа тэмдэглэв. Сүнь Чүньланьгийн багийнхан 11-ний өдрийн үдээс өмнө Да Тан группийн Шилийн хот дахь цахилгаан үйлдвэр, Өвөр Монголын Олон улсын монгол эмнэлгийн Шилийнхот дахь салбар хороо, Шилийнхотын Булган суурингийн малчин Б.Баатарын гэрт зочилж, мөн үйлдвэр, эмнэлгийн ажилтнуудыг эргэж, малчдын ажил амьдралтай нь танилцсан байна.

11-ний үдээс хойш Шилийн голын Ажил мэргэжлийн дээд сургуулийн захирал Ч. Булаг Олон улсын морин хуурын дээд сургууль, Монгол хэлний баримжаа авианы боловсрол шалгалтын бааз ба Хос хэлний боловсролын баазад зочилж, үндэстнүүдийн олон түмний үндэстний соёлоо хамгаалах, уламжлан залгамжлах, үндэстний эв нэгдэл, солилцоо хамтын ажиллагаатай танилцлаа. Мөн тэрээр Ачлал нэртэй малчдын ахмад настнуудыг асрах хүрээлэн дүүрэгт зочилж өндөр настнуудыг эргэж уулзсан байна.

    Сүн Чүньлань тэргүүтэй төвийн төлөөлөгчдийн баг ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойг тэмдэглэх хуралд оролцов.  Тэрээр Шилийнгол аймаг өнө удаан түүх соёлтой, тал нутгийн өнгө үзэмжтэй үзэсгэлэнт сайхан, үндэстний зан үйл зузаан, олон талын бүтээн байгуулалтын амжилт бүтээмж тодорхой байна гэж хэллээ. Ши Жиньпин даргын чухал ярианы үзэл санаа болон төрийн засаглалын шинэ санаа шинэ стратегийг гүнзгий суралцан хэрэгжүүлж, Ши Жиньпин даргын “7.26”-ны чухал ярианы үзэл санаанаас суралцан, “Дөрвөн ухамсар”-ыг бий болгож, “Үзэсгэлэнт сайхан Өвөр Монголоо бүтээн байгуулж агуу их Хятадын мөрөөдлөө хамтдаа биелүүлье” гэсэн байна.

ӨМӨЗО-ны УТЗЗ-ний тэргүүлэгч Рэнь Япин, ӨМӨЗО-ны намын хорооны байнгын гишүүн, нэгдмэл фронтын хэлтсийн дарга Ван Лишянь хамт ажилласан байна.

 

 

Найруулагч:Х.АРВИНТАЛ
Эх сурвалж:ӨМӨС
Мэдээ үзсэн:85
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой