Вөлүнгийн хулсны баавгай газар хөдлөлтөд эсэн мэнд гарсан байна

Вөлүнгийн Үндэсний зэрэглэлийн байгалийн дархан цаазтай бүсийн удирдлагын газраас мэдээлснээр 8-р сарын 8-нд Жиү Жайгөүд 7 баллын хүчтэй газар хөдлөхөд Вөлүнгийн хамгаалалтын бүс дэх хулсны баавгайд нөлөөлөөгүй байна.

    Вөлүнгийн байгалийн дархан цаазтай бүс болох Сычуань мужийн төвд, Чян үндэстний Өөртөө Засах Аба жөүгийн Вэньчуань шяний баруун өмнөд хэсэгт  байдаг. 2008 оны “5.12” -ны Вэньчуаний их газар хөдлөлтөд хүнд гамшигт өртөж,  хулсны баавгайн тусгай зориулалттай 32 барилгын 14 нь бүрмөсөн нурж, бусад нь ч  нэлээд эвдэрч сүйдсэн юм.

Энэ удаагийн Жиү Жайгөүгийн газар хөдлөлт Вөлүнгийн  хамгаалалтын бүс, тэндхийн хулсны баавгайд нөлөөлөөгүй байна.

Найруулагч:Х.АРВИНТАЛ
Эх сурвалж:xinhuanet.com
Мэдээ үзсэн:89
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой