Жан Пинээр ахлуулсан Төвийн төлөөлөгчдийн баг Тунляо хоттой танилцлаа

Хятадын АТИХ-ын Байнгын хорооны дэд дарга, Төвийн төлөөлөгчдийн багийн дэд дарга Жан Пинээр ахлуулсан Төвийн төлөөлөгчдийн багийн дөрөвдүгээр хэсэг 8 дугаар сарын 11-ний өдөр Тунляо хоттой танилцсан байна.

 

 

        Төлөөлөгчдийн багийн дарга Ши Жиньпинээр цөм болгосон Намын төв хорооны дотно халамж болон Хятад улсын үндэстнүүдийн ард түмний сайн сайхан хүсэл мөрөөдлийг өвөрлөн Тунляо хотод хүрч тэндхийн олон салбарын хүмүүсийг эргэж, Ши Жиньпин даргаар төв болгосон Намын төв хорооны дотны мэндчилгээ, сайн  сайхны хүсэл зөгнөлийг уламжилсан байна.

Тэрээр Тунляо хотын иргэд, удирдах боловсон хүчний төлөөлөлтэй  уулзаж, Тунляо хотоос зохион байгуулсан ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойг  тэмдэглэх уулзалтад оролцсон байна. 

Жан Пин:

- Бид  эрхбиш Ши Жиньпин даргын чухал үг ярианы зориг санаа болон засаглалын тухай шинэ  үзэл баримтлал, шинэ зориг санаа, шинэ стратеги болон “7-р сарын 26”-ны чухал  ярианы үзэл санааг гүнзгий суралцаж, эдийн засгийн бүтцэд зохицуулалт хийх хурдаа түргэсгэж, онцлогт аж үйлдвэрийг идэвхтэй хөгжүүлэх шаардлагатай. Иргэдийн амьжиргааг сайжруулах хэрэгтэй. Эх улсын умард хилийн аюулгүй байдлыг баталж, хөгжлийн амжилт дүүрэн ХКН-ын XIX хурлаа угтая гэсэн байна.

Найруулагч:Х.АРВИНТАЛ
Эх сурвалж:ӨМӨС
Мэдээ үзсэн:30
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой