Тал нутгийн соёл хийгээд “Тал нутгийн торгоны зам” дагуух соёл

Хятад улс• Өвөр Монголын XIV удаагийн тал нутгийн соёлын гол сэдэвт форум 8 дугаар сарын 29-нөөс 30-ны өдрүүдэд Хөххотод болж өнгөрлөө.

Энэ удаагийн форум уулзалтад 150 гаруй тусгай мэргэжилтэн оролцож, цаг үеийн онцлогт тохируулан "Соёлын харилцааг иргэдийн сэтгэлд хүргэх-тал нутгийн соёл хийгээд “Тал нутгийн торгоны зам” дагуух соёл гэх гол сэдвийн эргэн тойронд өөр өөрийн ур ухаан арга бодлогоо хуваалцсан байна.
        2014 оны 8 дугаар сарын 21-ний өдөр дарга Ши Жиньпин Монгол Улсад айлчлах үеэр тавьсан илтгэлдээ: “Улсын хоорондох харилцаа нь иргэдийн харилцаа байж, иргэд хоорондын харилцаа нь сэтгэл сэтгэлээ ойлголцох явдал болно” хэмээн соёл иргэншлийн харилцаа нь хоёр улсын харилцааны хөгжлийн дундах ач холбогдол гэж үнэлсэн байна. Ийнхүү "Нэг бүс нэг зам"-ын стратегийн хэрэгжилт нь тал нутгийн соёл хийгээд тал нутгийн торгоны зам дагуух соёлын харилцаа холбоонд шинэ хөгжлийн алтан боломжийг хангав.
Торгоны зам дагуух олон хэлбэр янзын тал нутгийн соёл, үндэстний соёлын тансаг элементүүд тархаж, тэдгээр соёл нь шинэ торгоны замыг хамтдаа байгуулахад мөн орлуулж болшгүй онцгой утга агуулга, ач холбогдлыг үзүүлж байдаг.
Сүүлийн жилүүдэд Өвөр Монголын соёлын наадмын үйл ажиллагааг зохион байгуулан өрнүүлж, тал нутгийн соёлын элбэг баялаг агуулгыг бүх талаар дэлгэн үзүүлэв. Үүнд, жил бүр нэг удаа  зохион байгуулж буй “Хятад·Өвөр Монголын Тал нутгийн соёлын наадам" нь соёл аялал жуучлал, шинжлэх ухаан мэргэжил, боловсрол, худалдаа бизнесийн хөгжлийг идэвхтэй ахиулж, тал нутгийн соёлыг дэлхий дахинд таниулахад том нөлөө болон соёлын үүргийг бүрдүүлсэн байна.

“Нэг бүс нэг зам” хамарсан цар хүрээ өргөн, нөлөөлөх хүч ихтэй байдаг олон улсын том төсөл юм. Мөн харилцан ашигтай хамтдаа ашиг хүртэх худалдаа бизнесийн зам, хамтран хичээх соёлын зам юм.

Эрдэнэтогтох (Өвөр Монголын Нийгмийн Шинжлэх Ухааны Хүрээлэн)

Тал нутгийн соёлын шинэлэг байдлыг шат ахиулна
"Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтад тал нутгийн соёлын гадагш гарах замын сонголт дээр бид Засгийн газрын талаарх ховор зохицуулалтыг бат эзэмшиж, аж ахуйн нэгжийн болон ард иргэдийн хоорондох зохион байгуулалтыг сайн зохицуулахын хамт тал нутгийн соёлын гадаадад нөлөөлөх хүчийг өргөтгөх хүрээнд тал нутгийн соёлын онцлог, хэв намба ба урсгалыг бүрэн гүйцэд илрүүлсэн шинэ санаа, шинэ арга замыг нарийн нямбай төлөвлөж, тал нутгийн соёлын шинэлэг байх хүч, илэрхийлэх хүч, дамжуулах хүч болон нөлөөлөх хүчийг шат ахиулбал зохино.Тал нутгийн соёлын дотоод агуулга нь элбэг баялаг байдаг. Түүнд тал нутгийн бүх үндэстний амьдрал үйлдвэрлэлийн арга хэлбэр болон хоорондоо зохицсон зан заншил, нийгмийн байгуулал, үзэл санаа онол, утга урлаг зэрэг олон талын агуулгыг хамарна.

Одоогоор тал нутгийн соёлыг гадаадад дамжуулах талаар тал нутаг, монгол гэр, морин хуур, уртын дуу, хөөмий, үндэстний дуу бүжиг зэрэг соёлын элементүүд илүү олон хүнд хүрч танигдаж байна. Гэвч тал нутгийн соёлд бас байгаль орчинг хамгаалах, эв зохистой багтаамжтай байх зэрэг гүн гүнзгий агуулга байна. Бид тал нутгийн соёлын олон улсын харилцаан дахь ач холбогдлыг бүрэн гүйцэд харуулж, “Нэг бүс нэг зам” ялангуяа “Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридор"-ын "Иргэдийн ойлголцол" болон хамтдаа ашиг хүртсэн шилдэг соёл иргэншлийн байгаль орчинг бий болгохын төлөө хүчин зүтгэлээ үзүүлэх хэрэгтэй.

Намжилванчиг (Өвөр Монголын Нийгмийн Шинжлэх Ухааны Хүрээлэн)

 Тал нутгийн соёл “Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалттай заавал нэгдэх хэрэгтэй
Тал нутгийн соёл нь олон элементтэй зохицсон хэлбэрийн газар нутгийн соёл юм. Газар нутгийн соёл болон үндэстний соёл, нүүдлийн мал аж ахуйн соёл, орчин үеийн соёл, уламжлалт соёлын нэгдэл болно. Тал нутгийн соёл “Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалттай заавал нэгдэх ёстой. Учир нь нэг, тал нутгийн соёл бол эртний тал нутгийн торгоны зам ба шинэ торгоны замын эдийн засгийн бүс дэх хамгийн түгээмэл онцлогтой газар нутгийн соёл болно. Хоёр, харилцан нэгдэн хамтдаа оршиж, нэгэн соёлын газар зүйн шинэ байдлыг бүрдүүлжээ. Үүнд, Ази-Европын тал нутгийн зам тээвэр хамгийн төлөөлөх чанартай газар нутгийн соёл, шинэ торгоны замын хамгийн нийтлэг чанарыг хадгалсан байдаг.

“Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалтыг ахиулахыг дагаад Хятад улс болон “Нэг бүс нэг зам” дагуух улсуудын хоорондох соёл иргэншлийн харилцаа явах тусам нягтарч, соёлын цар хүрээн дэх харилцаа, хамтын ажиллагаа илүү нэмэгдэх болно. Иймээс бид энэхүү алтан боломжийг заавал эзэмшиж, “Нэг бүс нэг зам” дагуух улсуудын адил төрлийн соёл ба адил бус соёлын хоорондох давуу талыг харилцан суралцан, харилцан толь болгож, тал нутгийн соёлын бүтцийн системээ тасралтгүй төгөлдөржүүлж, орчин үеийн онол, орчин үеийн мэргэжлийг ашиглан тал нутгийн соёлын шинийг бүтээж, тал нутгийн соёлын олон улс  дахь нөлөөлөх хүчийг нэмэгдүүлбэл зохино.

Ван Чи-Ин ( Өвөр Монголын Нийгмийн Шинжлэх Ухааны Хүрээлэн)

“Иргэдийн ойлголцол”-ыг бэхжүүлэх нь “Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалтын чухал зорилтын нэг мөн

Хөрш улсуудын “Иргэдийн ойлголцол”-ыг бэхжүүлэх нь “Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалтын чухал зорилтын нэг болно. Мөн Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтын нэг агуулга юм. Өвөр Монгол нь Хятад улсын умард нээлтийн чухал цонх болсны хувьд Хятад улс болон Орос, Монголын эдийн засгийн хамтын ажиллагааг өрнүүлэх чухал зам шугам, мөн Хятад улсын дүр төрхийг гадаадад ухуулах, Хятадын соёлтой танилцах урьтал болно. Өвөр Монгол газарзүйн давуу талаа түшиглэн, Орос, Монгол хоёр улс дахь соёлын харилцаа, хамтын ажиллагаагаа чангатгахаар дамжин гурван улсын ард түмнийг улам гүнзгий ойлгож, иргэдийн нөхөрсөг харилцааг гүнзгийрүүлэх эдийн засгийн холбоосыг гүйцэтгэж, Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтад иргэдийн сэтгэлийн нөхөрсөг холбооны суурийг бататгавал зохино. Одоогоор Монгол Улс болон ОХУ нь тус тус Өвөр Монголын нэг, хоёрт орох худалдааны түнш болно.

Өнгөрсөн жил Өвөр Монголын гадаад худалдааны ерөнхий өртөг 11.701 тэрбум ам.долларт хүрч, Монгол  Улстай хийсэн гадаад  худалдааны өртөг 2.807 тэрбум ам.долларт хүрч, ОХУ-тай хийсэн гадаад худалдааны өртөг 2.773 тэрбум ам.долларт хүрэв. Бид Өвөр Монгол, Монгол, Оросын соёлын харилцааг идэвхтэй ахиулж,  Өвөр  Монгол, Монгол, Оросын эдийн засгийн хамтын ажиллагааг нэг алхам хөгжүүлбэл зохино.

Хуан Жин (Өвөр Монголын Нийгмийн Шинжлэх Ухааны Хүрээлэн)
Өвөр Монголыг "Тал нутгийн торгоны зам"-ын бараа бүтээгдэхүүний чухал суурин болгон бүтээн байгуулъя

Одоогоор Хятад улсын “Нэг бүс нэг зам”, “Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридор” зэрэг стратегийн хэрэгжүүлэлт нь Өвөр Монголын “Умард нээлт”-ийг хурдасган ахиулахад илүү өргөн орон зайг хангаж, хөгжлийн шинэ алтан боломжийг олгосон байна. Тал нутгийн соёл бол Өвөр  Монголын соёлын нэртэй брэнд. Түүнчлэн ил тод хил дамнасан соёлын онцлогтой. Мөн Хятад, Монгол, Оросын  хамтын ажиллагааг сайжруулах, гар холбон хамтран ажиллах, иргэдийнхээ сэтгэлийг харилцан ойлголцох соёлын гүүр холбоос болох юм. Өвөр Монгол “Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалт, ялангуяа “Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридор”-ын бүтээн байгуулалтад газарзүйн давуу тал нь өдөр ирэх тутам илэрхий болж, эдийн засаг, худалдаа бизнес, соёл, аялал жуулчлал, боловсрол зэрэг олон салбарт чухал нөлөө үзүүлж байна.

“Тал нутгийн торгоны зам”-ын бүтээн байгуулалтад Өвөр Монголын тал нутгийн соёлыг “Гадаадад гаргах”-д газарзүйн байршлын давуу тал, соёл иргэншлийн давуу тал, төрийн бодлогын давуу тал, дэд бүтцийн бүтээн байгуулалтын давуу талтай билээ. Өвөр Монгол энэхүү давуу талаа бүрэн гүйцэд харуулан, Өвөр Монголыг Хятад улсын умард зүгт нээлт хийх суурин, “Тал нутгийн торгоны зам”-ын бараа бүтээгдэхүүний чухал суурин болгон бүтээн байгуулж, тал нутгийн соёлоо Хятад гадаадын соёлын брэнд болгон цогцлоож, соёлоо “Гадаадад танилцуулах” илүү ашигтай нөхцөлийг бүрдүүлбэл зохино.

Зохиогч: Өргөн
Найруулагч:Ц.Урантунгалаг
Эх сурвалж: ӨМӨС
Мэдээ үзсэн:336
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой