ӨМӨС-ны хорооны дижитал хэвлэлийн төсөл хэрэгжиж эхэллээ

ӨМӨС-ны хорооны дижитал хэвлэлийн төслийн нээлтийн ёслолын арга хэмжээ Хөххотод болов.

Өвөр Монголын Өдрийн Сонины хорооны дижитал хэвлэлийн төслийн нээлтийн ёслолын арга хэмжээ болон 2017 оны дижитал хэвлэлээр Өвөр Монголын соёлын аж үйлдвэрлэлийг дэмжих хурал 9 дүгээр сарын 6-ны өдөр буюу өнөөдөр Хөххотод боллоо. Холбогдох хэвлэл мэдээллийн салбарынхан, их дээд сургууль, судлаачид болон мэргэжилтнүүдийн нийт 150 гаруй зочин арга хэмжээнд оролцож, дижитал хэвлэл хэрхэн Өвөр Монголын хэвлэлийн үйл хэрэг, соёлын аж үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх тухай судлан ярилцсан байна.

Арга хэмжээний үеэр Өвөр Монголын Умардын дижитал хэвлэлийн ХХК Өвөр Монголын Аж Үйлдвэрийн Их Сургуулийн Машин механикийн салбар, Бээжингийн Ү-Эр техникийн ХК зэрэг 6 байгууллага нэгжтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулсан байна. 

Найруулагч:С.УРЬХАН
Эх сурвалж:ӨМ сайт
Мэдээ үзсэн:275
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой