Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв

Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээлээ.

НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн бага хурал болж буйтай холбогдуулан Хятад улсын Ой шугуйн товчоо “Экологийн номин ногоон Цагаан хэрмийг байгуулъя” сэдэвт Хятад улсын цөлжилттэй тэмцсэн үр дүнг дэлгэсэн үзэсгэлэн зохион байгуулсан бол 9 дүгээр сарын 6-ны үдээс хойш үзэсгэлэнгийн нээлтийн ёслол Ордос хотод боллоо.

Үзэсгэлэнд шинэ Хятад улс байгуулагдсан 1949 оноос өнөөдөрт ирсэн 68 жилийн турш цөлжилттэй тэмцсэн түүхээр гол сэдэв болгож, Хятад улсын Засгийн газраас ард түмнийг удирдан жолоодож цөлжилттэй тэмцэж, дэлхий нийтийн анхаарлыг татсан үр дүн, арга туршлага болон мэргэжлийн ажилтан, цөлжсөн орны ард түмний цөлжилттэй тэмцэх явц дахь сэтгэл хөдөлгөм түүх болон оюун санааны эрч хүчийг дэлгэн үзүүлжээ.

50-70 онд Хятад улсын Засгийн газар ард иргэд болон шинжлэх ухаан мэргэжлийн хүмүүсийг зохион байгуулж, ард иргэд цөлжилттэй тэмцэх том хэмжээний үйл ажиллагаа өрнүүлж, цөлжилттэй тэмцэх ажил эхний шатандаа алхан орсон бол 1978 оноос хойш Хятад улс “Умардын гурван орон (умард орон, зүүн хойд орон, баруун хойд орон)”-ы халхавч ойн системийн бүтээн байгуулалтын төсөл зэрэг хэсэг экологийн бүтээн байгуулалтын төслийг хэрэгжүүлж, экологийн төслөөр цөлжилттэй тэмцэх ажлыг ахиулах гол шатанд оржээ. Шинэ зуунд орсны дараа “БНХАУ-ын цөлжилттэй тэмцэх хууль”-ийг тогтоож, “Хятад улсын цөлжилттэй тэмцэх төлөвлөгөө”-г нийтэлж, цөлжилттэй тэмцэх ажил хөгжлийн шатанд орсон байна. 2012 оноос хойш Ши Жиньпин даргаар цөм болгосон Намын төв хороо “Тавыг нэг цогц болгох” ерөнхий стратеги бодлогыг тогтоож, экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтыг ахиулжээ.

Үзэсгэлэнд цөлжилтөөс сэргийлэх “Хятад улсын төсөл”-ийг танилцуулав:

Цөлжилттэй тэмцэх цуврал хууль, дүрэм тогтоолыг нийтлэв. Төрийн бодлогоор удирдуулж, цөлжилтөөс сэргийлэх хариуцлагыг мужийн зэрэглэлийн Засгийн газар хүртэл хэрэгжүүлэв. Төслөөр дэмжүүлэн Бээжин, Тяньжиний эргэн тойрны элсний эх сурвалжийг засах, “умардын гурван орон”-ы халхавч ойн системийн бүтээн байгуулалт зэрэг төслийг хэрэгжүүлэв. Шинжлэх ухаанд тулгуурлаж, цөлжилтийг хянан хэмжих арга мэргэжил дэлхийд тэргүүлж, олон төрлийн ерөнхий загварыг үүсгэн санаачиллаа. Аж үйлдвэржүүлэн засаж, элсийг засах болон эдийн засаг, ардын амьдралыг хамтад нь хөгжүүлэв. Бүх ард иргэд оролцож, цөлжилттэй тэмцэх Хятадын үзэл баримтлал, хүч чадлыг нягтруулжээ.

Хятад улс НҮБ-ын дурдсан “2030 он болоход дэлхийн цөлжсөн бүсийг нэмэгдүүлэхгүй байх” зорилгыг урьдчилан биелүүлжээ.

Хятад улс цөлжилтөөс сэргийлэх олон улсын хамтын ажиллагааг идэвхтэй ахиулж, цөлжилтөөс сэргийлэхэд холбогдох хоёр талын болон олон талын хамтын ажиллагааны төсөл 90 гаруй байгуулж, цөлжилтөөс сэргийлэх ажил нь “Нэг бүс нэг зам”-ын хөгжилд экологийн халхавчийг хангаж өгчээ.

Зохиогч:Бэлтгэсэн: Ё.Хишигбаяр
Найруулагч:С.УРЬХАН
Эх сурвалж:Солонго сайт
Мэдээ үзсэн:2551
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой