Монгол, Хятадын Кино телевизийн салбарт шинэ боломж нээгдэж байна

Өнөөдөр буюу 9 дүгээр сарын 8-ны өдөр “Хятад – Монголын Кино Телевиз Чуулга Уулзалт” Улаанбаатар хотод зохион байгуулагдлаа.

Өнөөдөр буюу 9 дүгээр сарын 8-ны өдөр “Хятад–Монголын Кино Телевиз Чуулга Уулзалт” Улаанбаатар хотод зохион байгуулагдлаа.

Тус чуулга уулзалтын үеэр Хятад, Монгол хоёр орны кино телевизийн төлөөлөгчид оролцож, өөрсдийн кино уран бүтээлээ танилцуулан, тус салбар дахь ажил хэрэгч хамтын ажиллагааны саналаа харилцан тавьжээ.

Мөн БНХАУ-аас Монгол Улсад Суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Шин Хаймин, БНХАУ-ын Радио Телевиз Хэвлэл Мэдээллийн Яамны Кино албаны орлогч дарга Ян Жэн нар үг хэлсэн бөгөөд хоёр орны кино уран бүтээлчид үзэл бодлоо солилцсон байна.

Шин Хаймин, БНХАУ-аас Монгол Улсад Суугаа Элчин Сайдын Яамны нэрийн өмнөөс тус чуулга уулзалт зохион байгуулагдаж байгаад баяр хүргэхийн хамт оролцож буй зочид төлөөлөгчдөд хүндэтгэл илэрхийлсэн байна. Тэрээр хэлэхдээ, Радио кино телевиз нь Хятад, Монгол хоёр орны харилцаа хамтын ажиллагааны чухал нэгэн салбар бөгөөд хоёр орны иргэд хоорондын ойлголцлыг нэмэгдүүлэх болно. Хятад улсын Радио Телевиз Хэвлэл Мэдээллийн Яамны “Торгоны зам” кино телевизийн гүүр төслийн чухал нэг төсөл болох “Халх Монгол Хэлний Орчуулгын Төсөл”-ийг гурван хугацаа амжилттай хэрэгжүүлээд байна. Энэхүү хугацаанд БНХАУ-ын шилдэг олон ангит кино, “Хятад хэл хамтдаа суръя” хөтөлбөрийг Монгол Улсын үзэгчдийн хүртээл болгож, олон нийтийн хүндэтгэлийг хүлээсэн. Ингэснээр Монгол Улсын иргэдийн Хятад улсын тухай бүх талын ойлголтыг нэмэгдүүлэн, хоёр орны иргэдийн харилцааг ахиулж, хоёр орны иргэдийн харилцааг бэхжүүлэн, хоёр орны харилцааны хөгжилд хүчин зүтгэлээ үзүүлэх болно” гэжээ.

Дашрамд дуулгахад БНХАУ-ын Кино Орчуулгын Халх Монгол Хэлний Нэгдсэн Төв нь 2016 оны 10 дугаар сарын 1-ний өдөр “БНХАУ-ын Радио Телевиз Хэвлэл Мэдээллийн Яам”-ны удирдлага дор албан ёсоор үүсгэн байгуулагджээ.

Хятад – Монголын Кино Телевиз Чуулга Уулзалт зохион байгуулагдаж байгаа нь идэвхтэй хөгжиж буй хоёр орны кино телевизийн салбарын хамтын ажиллагаанд илүү шинэ боломжийг хангаж, хамтын ажиллагаа нэг алхам ахина гэдэгт талууд санал нэгтэй байв.

Бэлтгэсэн: Банди, Саранчимэг

Найруулагч:Bandi
Эх сурвалж:solongonews.mn
Мэдээ үзсэн:320
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой