Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна. “Хятад, Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” 9 дүгээр сарын 26-30-нд Хөххотод болно. Ши Жиньпиний хэлсэн үгийг олон улсын хамтын нийгэмлэг нааштай үнэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт Бээжин хотноо нээгдэж, Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцон гол сэдвээр чухал үг хэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт нээлтээ хийлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-Д айлчилна. Бээжин хот бэлэн байна. Дэлхий дээрх хамгийн том усан дээр буугч нисэх онгоцыг 5 дугаар сард туршина. МУИС-д Монгол Ганжуур, Данжуурын бүрэн ботийг хандивлав. Хятад улсын дарга Ши Жиньпин АНУ ба Финланд улсад албан ёсны айлчлал хийнэ.

Гар утас ба Хятад улс

Хятад улс урьд нь нэр хүндтэй унадаг дугуйн вант улс байсан юм. Өнөөдөр Хятадын авто машины тоо нэмэгдэж, замын түгжрэл толгойн өвчин болж, засгийн газар болон аз ахуйн нэгжүүд “Эцсийн нэг километр”-ийн асуудлыг зохицуулахын тулд хичээн зүтгэж байна. 2016 оны эцсээр түрээсийн унадаг дугуй гарч ирснээс асуудлыг зохицуулж эхэлжээ.

Бараг нэг шөнийн хооронд Хятадын олон том хотын зам гудамжаар олон өнгийн, гар утсаар цоожийг нь нээж болдог унадаг дугуй гарч ирсэн. Энэ нь одоо моданд орж байгаа түрээсийн дугуй юм. 

Гар утсан дахь АПП-г нээж түрээсийн дугуйн QR кодыг уншуулбал цоож нь нээгдэнэ. Хүрэх газраа очмогц дугуйгаа цоожлоод гар утсаар төлбөрөө хийнэ. Хагас цагийн дотор юаниар 0.5-1 юань орчим байдаг.

Бээжин хотын метроны Шанд буудалд метроноос гарч ирсэн хоёр эмэгтэй түрээсийн дугуйн QR кодыг уншуулж байлаа. "Эцсийн нэг километр" замын асуудлын тухай тэр хоёр ингэж ярьж байна. 

- Би урьд нь ажил руугаа явахад 15-20 минут зарцуулдаг байсан. Одоо түрээсийн дугуйгаар 5-6 минут явдаг болсон. 


"Миний хувьд түрээсийн дугуйгаар 10 минут явдаг. Гэхдээ автобусанд суувал 40 минут явна”

 

Өдгөө түрээсний дугуй, автобус, метрогоор ажил руугаа явдаг хүмүүс олширчээ. Энэ нь хүмүүст тус болж, цаг хэмнэж чадсан байна. Олон нийт “Мө Бай”, шар өнгийн OFO, хөх өнгийн түрээсийн дугуйг их хэмжээгээр хэрэглэдэг болсон. "Мө Бай”-г үүсгэн байгуулагч, ерөнхий захирал Шя Ипин хэлэхдээ, 

- Түрээсийн дугуй бодит байдалд хотын зам харилцааны чухал судас боллоо. Бид анх 1-3 километрийн зай хамгийн зохистой, 5 километр ч болох байх гэж бодож байсан. Бодит байдалд ихэнх хүн 1-3 километр газар унаж байна.

OFO компанийн дэд захирал Ма Емин хэлэхдээ, 
"Манай хэрэглэгчдийн тэн хагас нь дугууг ганц л километр унаж байна. Иймээс бидний зохион бүтээх зорилгын үүднээс авч үзвэл, "Эцсийн нэг километр”-ын асуудлыг шийдэхийн төлөө юм” гэжээ.    

2017 оны 4 дүгээр сард Мө Бай компани “2017 оны түрээсийн дугуй, хотын хөгжлийн цагаан ном” нийтэлжээ. Цагаан номд: Түрээсийн дугуй гарч ирэхээс өмнө жижиг авто машины замын хөдөлгөөнд оролцох нийт хэмжээ 29.8 хувь, унадаг дугуй 5.5 хувь байсан. Түрээсийн дугуй гарч ирснээс хойш, жижиг авто машины замын хөдөлгөөнд оролцох хэмжээ бураад 2.66 хувь, харин унадаг дугуй 11.6 хувьд хүрч, 2 дахин өссөн. Түрээсийн дугуй нь жижиг авто машин, автобус, метроны дараа ордог болсон.

Түрээсийн дугуй бий болсон нь хотын менежмент, зам харилцааны төлөвлөгөөний салбарт бодлого тогтоох шинжлэх ухаалаг удирдамж болжээ. Интернэт, үүлэн тооцоолуур, Биг Дата зэргийг ашиглаж, аж ахуйн нэгжүүд ухаалаг индрээр дамжуулан, түрээсийн дугуй нэг бүрийн байршил, байдлыг зөв оновчтой тогтоож, замын хөдөлгөөнийг үр ашигтай зохицуулан, цаг хугацаа, байршил, цаг агаар, замын урсгал, онцлог зэрэг зам харилцааны мэдээ мэдээлэлд гүн гүнзгий судалгаа хийх болно гэжээ. 

Найруулагч:Ц.Урантунгалаг
Эх сурвалж:mongol.cri.cn
Мэдээ үзсэн:185
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой