БНХАУ, ОХУ-ын Алс Дорнодын бүсийг хөгжүүлэх хамтын ажиллагааны төлөвлөгөө батлагдав

БНХАУ, ОХУ-ын Алс Дорнодын бүсийг хөгжүүлэх хамтын ажиллагааны төлөвлөгөө батлагдав.

Энэ сарын 8-нд Хабаровск хотноо Хятадын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Ван Ян Оросын ерөнхий сайдын орлогч Труденевтэй цуг БНХАУ-ын зүүн хойд бүс, ОХУ-ын Алс Дорнод,  Байгаль нуурын бүс нутгийн захиргаа хоорондын хамтын ажиллагааны зөвлөлийн 1-р  хуралд оролцжээ. 

Ван Ян: - БНХАУ-ын зүүн хойд  бүс, ОХУ-ын Алс Дорнод, Байгаль нуурын бүс нутаг хоорондын ажил хэрэгч хамтын ажиллагааг эрчимжүүлэх нь хоёр орны тэргүүн нарын хамтын зөвшилцлөөр батлагдсан бөгөөд хоёр орны хамтын ажиллагааны стратегийн чиглэл юм  гэжээ. 

Труденев: - Хятад улс бол Оросын хамгийн чухал түнш юм. Сүүлийн жилүүдэд ОХУ-ын Алс Дорнод, Байгаль нуурын бүс нутаг, Хятадын зүүн хойд бүс нутаг хоорондын хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж, худалдаа, хөрөнгө оруулалт тасралгүй нэмэгдэж байна. Энэ хурал цаашдын хамтын ажиллагаанд маш сайн үндэс суурь болно гэдэгт итгэж байна  гэжээ.
Хоёр тал хоёр талт хамтын ажиллагааны сэдвээр санал бодлоо солилцож, “БНХАУ, ОХУ-ын Алс Дорнодын бүсийг хөгжүүлэх хамтын ажиллагааны  төлөвлөгөө”-г баталжээ.

Хурлын дараа Ван Ян, Труденев нар хамтын ажиллагааны зөвлөлийн тогтоолд гарын үсэг зурж, хамт сэтгүүлчидтэй уулзжээ. 

 

Найруулагч:Б.БОЛОР
Эх сурвалж:ХОУР
Мэдээ үзсэн:144
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой