Алтан Хянганд үндэслэн амилсан ногоон зүүд

Алтан Хянганд үндэслэн амилсан ногоон зүүд

Хянган аймаг аж ахуй нийгмийн хөгжилдөө байгаль орчны бүтээн байгуулалтыг тэргүүнд тавьж номин ногоон Хянганыг бүтээн байгуулж байна. Үүнд гол орон тойргийн ногооруулалтын ажлыг ахиулахад уул ус, ой, тариа, зам, айл тосгоныг нэгдсэн байдлаар төлөвлөн, замын хоёр хажуугийн ус хөрсийг хамгаалах, усны сурвалжийг хамгаалах, элсжихээс сэргийлж, элсийг тогтворжуулах зэрэг талаарх байгаль орчныг хамгаалж байна.

Олон жилийн турш Хянган аймаг хот суурингийн эргэн тойрон, замын хоёр хажуу, үйлдвэр уурхайн тойрог, айл тосгоны ойр хавийг ойжуулж ногооруулах төслийг төвлөрүүлэн хэрэгжүүлжээ. Улаанхотын Ялалт баг зэрэг олон баг тосгоны өнгө төрх их өөрчлөгдөн малчин тариачны үйлдвэрлэл амьдралын нөхцөл сайжирч, аймгийн хэмжээний хөдөө тосгоны ногооруулалтын цэг болсон байна. 

Бохирдолгүй бол хөгжлийн нэрийн хуудас, ард олны баяжих жор юм. Алтан Хянганд ногоон хүрээлэнгүүд одоо ард олны “ногоон банк” болж байна. 2014 онд Тү Чюань шяний Төрөлж суурин “Хятад улсын байгаль орчны соёлч тосгон”-ы яруу алдрыг хүртжээ.

2016 онд Улаанхотын Ялалт баг “Хятад улсын байгаль орчны соёлч тосгон” болов. Тус аймаг байгалийн хамгаалалтын орон, нуга газар зэрэг байгалийн үзэсгэлэнт орны давуу талаа түшиглэн ой шугуйн аялал жуулчлалын аж үйлдвэрлэлийг ихээр хөгжүүлж, орон нутгийн аж ахуйн хөгжлийг дагуулсан байна. Залайд хошуу орон дүүргийн гол ногооруулалтын талаар аж ахуйн ой болон байгаль орчныг уялдуулах хэлбэрээр замын хоёр хажуугаар нарс, гацуур суулгаж, малчин тариачинд зохих аж ахуйн үр ашиг олгож байна. Одоо аймгийн хэмжээнд жимсний модны талбай 23300 га хүрч, жимсний бүтээгдэхүүнийг боловсруулах 3 их аж ахуйтай болоод жилд 30 мянган тонн жимсийг боловсруулах хүчин чадалтай болсон билээ. 

Зохиогч: Хишигбуян
Найруулагч:Б.БОЛОР
Эх сурвалж:Өвөр Монголын Өдрийн Сонин
Мэдээ үзсэн:152
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой