Хятад улс хөгжиж буй орнуудад 500 сая ам.долларын дэмжлэг үзүүлнэ

Хятад улс хөгжиж буй орнуудад 500 сая ам.долларын дэмжлэг үзүүлнэ гэж Ши Жиньпин дарга БРИКС-ийн тэргүүн нарын уулзалт дээр хамтран ажиллахаар уригдсан орны төрийн тэргүүн нартай уулзах үеэрээ мэдэгдсэн байна.

        Хятад улс “Өмнөд-Өмнөд хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх сан”-гаар дамжуулан хөгжиж буй эдийн засагтай орнуудад дэмжлэг үзүүлэхэд 500 сая ам.доллар, үндэсний боловсон хүчин бэлтгэхэд зориулан 40 000 ам.доллар гаргана. Энэ тухай мягмар гарагт БНХАУ-ын дарга Ши Жиньпин БРИКС-ийн тэргүүн нарын уулзалт дээр  хамтран ажиллахаар уригдсан орны төрийн тэргүүн нартай уулзах үеэрээ мэдэгдлээ. Дарга Ши Жиньпин:


 
- Хятад улс 500 сая ам.долларыг “Өмнөд-Өмнөд хамтын ажиллагааг дэмжих санд” оруулж байгаагаа би зарлаж байна. Энэ мөнгийг хөгжиж буй улс орнууд хөдөө аж ахуй, дүрвэгсэд, уур амьсгалын өөрчлөлт, эрүүлийг хамгаалах салбарын асуудлаа шийдэхэд ашиглах болно. Мөн бид хөгжиж буй улс орнуудад боловсон хүчнээ Хятад улсад ойрын жилүүдэд сургахад зориулан 40 000 ам.долларыг өгч байна гэж хэлсэн байна.
 
Хятад улс олон улсын мэдлэг, хөгжлийн төв, Өмнөд-Өмнөд шугамаарх хамтын ажиллагаа, хөгжлийн академи зэрэг байгууллагуудаар дамжуулан эрх мэдлийг хөгжүүлэх чиглэлд туршлага солилцоог  нэмэгдүүлнэ гэж Ши Жиньпин дарга онцлон тэмдэглэлээ.
 
Шя Мэний дээд хэмжээний уулзалтад Египт, Таджикстан, Мексик, Гвиней улсын Ерөнхийлөгчид мөн Тайландын Ерөнхий сайд нар уригдан оролцож байгаа юм байна.

 

Найруулагч:Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж:http://bjwb.bjd.com.cn
Мэдээ үзсэн:822
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой