“Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенц”-ийн хурал Ордос хотноо болов

Есдүгээр сарын 6-нд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ордос хотноо “Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенц”-ийн хурал нээлтээ хийлээ.  Хоёр долоо хоног үргэлжлэх энэ хуралд 193 улс орон, 20 гаруй олон улсын байгууллагын 2000 гаруй төлөөлөгч оролцсон байна.

   Их хурлаар Хятадын Ой шугуйн товчооны дарга Жан Жянлүнийг "Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенц”-ийн гишүүн орнуудын XIII удаагийн тэргүүлэгчээр сонгосон байна. Тэрээр, Хятад улс бол дэлхий дээрх цөлжилтийн талбай хамгийн их, нөлөөлөгдсөн хүн ам хамгийн олон улсын нэг болно. Хагас гаруй зууны турш Хятад улс экологи болон эдийн засгийн хөгжлийг хамтад нь чухалчилж, цөлжилтийг засах ба ядуурлыг бууруулах ажлыг өрнүүлэхэд хамтдаа ашиг хүртэх арга хэмжээ авч, Хятад улсын цөлжилтийн талбай 2004 оноос хойш гурван удаа буурч, цөлжилтийн талбай өргөжих хандлагыг анх удаагаа сааруулсан байна. 2012 онд Хятадын Засгийн газар экологийн бүтээн байгуулалтыг Хятадын онцлог бүхий “тавыг нэг цогцжуулах” ерөнхий төлөвлөлтөд оруулахын зэрэгцээ 2020 он хүртэл 50 хувийн цөлжилтийг засах зорилтыг тогтоов. Уг хурлаар олон талын гэрээт тал болон олон улсын зохион байгуулалтын төлөөлөгчид Ордос хотноо чуулж, цөлжилтөөс сэргийлэн засахад хамтдаа оюун ухаанаа зарж, туршлагаа хуваалцсан хурал болно. Түүнчлэн “Олон улсын холбоот байгууллагын 2030 үргэлжлэх хөгжлийн зөвлөх зүйл” ба “Парисын хэлэлцээр” дэх цөлжилтөөс сэргийлэх ажиллагааны төлөвлөгөөг тогтоон хэрэгжүүлэхийг ахиулж, дэлхийн газар шороог хөгжүүлэхэд идэвх нөлөө үзүүлэх нь зайлшгүй хэмээн зааж гаргасан байна. Өвөр Монголын Өөртөө Засах Орны тэргүүлэгч Бү Шяолинь баярын үгэндээ, Өвөр Монголын Өөртөө Засах Орны цөлжилттэй тэмцэж, засан сэргийлэх байдлыг танилцуулав. Тэрээр, Өвөр Монгол бол Хятадын байгаль орчны чухал орон мөн. Бид ямагт бохирдолгүй хөгжлийг баримтлан, ямагт цөлжилтөөс сэргийлэн засаж, экологийн орчин нөхцөлийг сайжруулахыг үргэлжлүүлэн хөгжлийн гол болгосноор хэдэн арван жилийн зүтгэлээр Өвөр Монголын цөлжилтийн талбай жил дараалан буурч, элсэн цөлийн байгаль орчны чадавхыг тасралтгүй чангатгаж, хөвчийн элсийг зассан ажил мөн Олон улсын холбоот байгууллагын шагнал хүртсэн. Өвөр Монгол нь цөлжилтөөс сэргийлэн засах тухай төрийн бодлого бичиг материал тогтоосон бөгөөд холбогдох арга мэргэжил, үйлчлэх систем байгуулсан байна. Цөлжилтөөс сэргийлэн засах ажлыг иргэдийн амьжиргааг сайжруулахтай уялдуулан элсний аж үйлдвэрлэлийг идэвхтэй хөгжүүлэн олон хэлбэрийн хөгжлийн загварыг бүрдүүлэв. Бид “Эко Өвөр Монгол”-ыг бүтээн байгуулах саналыг дурдаж, “Номин ногоон уул ус бол алт мөнгөн уул” хэмээх үзлийг нийгмийн хамтын ухамсарт үйл ажиллагаа болгосон гэв. Мөн тэрээр, хуралд оролцсон зочдод цөлжилтөөс сэргийлэх, засах тухай туршлага солилцож байгаадаа баяртай байна. Олон улс хамтран ажиллаж, цөлжилтийн эсрэг хамтдаа тэмцэж, хүн төрөлхтөнд аз жаргал авч ирэхэд хүч чадал гаргахад бэлэн байна гэлээ. Энэ удаагийн хурлаар 2018-2030 оны шинэ стратегийн бодлогын төсөл төлөвлөгөөг бүрдүүлж, ирээдүйн гэрээгээ гүйцэтгэх ажлын ахицаа удирдуулах болно гэжээ.

Их хурлыг Олон улсын холбоот байгууллагын цөлжилтөөс сэргийлэх олон нийтийн гэрээний нарийн бичгийн газраас голлон зохион байгуулж, Хятад Ой шугуйн товчоо, Гадаад Хэргийн Яам, Өвөр Монголын Өөртөө Засах орны засгийн газар гүйцэтгэн зохион байгуулсан байна. “Цөлжилтөөс хамтдаа сэргийлэн засаж, хүн төрөлхтний аз жаргалыг хамтдаа эрэлхийлэх” гол сэдэвтэй энэхүү хурал нь “Нийтийн гэрээ”-ний шинэ стратегийн бодлогын бор зургийг тогтоон, үргэлжлэх хөгжлийн зөвлөх зүйлийг хэрэгжүүлэн, хөрөнгө мөнгө цуулуулан дэмжихээр гол үүрэг болгожээ. Хурлын хугацаанд цөлжилтөөс сэргийлэн зассан тухайн газраар судалгаа хийх, дурсгалын ойн мод тарих үйл ажиллагааг зохион байгуулах, “Нэг бүс нэг зам”-ын цөлжилтөөс сэргийлэн засах хамтын ажиллагааны системийг эхлүүлэх ёслол, үзэсгэлэнгийн хурал, олон талын хурал, залуучуудын ярианы тавцан зэрэг үйл ажиллагааг төлөвлөсөн байна.

Найруулагч:Улаанаа
Эх сурвалж:Солонго мэдээллийн төв
Мэдээ үзсэн:584
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой