Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна. “Хятад, Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” 9 дүгээр сарын 26-30-нд Хөххотод болно. Ши Жиньпиний хэлсэн үгийг олон улсын хамтын нийгэмлэг нааштай үнэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт Бээжин хотноо нээгдэж, Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцон гол сэдвээр чухал үг хэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт нээлтээ хийлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-Д айлчилна. Бээжин хот бэлэн байна. Дэлхий дээрх хамгийн том усан дээр буугч нисэх онгоцыг 5 дугаар сард туршина. МУИС-д Монгол Ганжуур, Данжуурын бүрэн ботийг хандивлав. Хятад улсын дарга Ши Жиньпин АНУ ба Финланд улсад албан ёсны айлчлал хийнэ.

236 хэмийн хуурай халуун хүдэр илрүүлэв

Саяхан Хятадын баруун хэсгийн Хөхнуур мужийн Гүн Хэгийн сав газраас Хятадын эрдэмтэд ашигт малтмалын шинэ нөөц баялаг болох хуурай халуун хүдрийг олж илрүүлснээр Хятад улс энэ салбарт чухал амжилт гаргасан байна. Энэ шинэ эрчим хүч маш их нөөцтэй хэрнээ бохирдолгүйгээрээ давуу талтай юм.

Хуурай халуун хүдэр 3-10 мянган метрийн гүнд, целсийн 150 хэмээс дээш халуун байдаг ба цахилгаан гаргах, дулаалга, газрын тос олборлох зэрэг олон салбарт өргөнөөр ашиглагддаг юм. Хуурай халуун хүдрээр мөн улирал, цаг уураас шалтгаалахгүйгээр маш бага өртгөөр цахилгаан гаргаж болдог ажээ. 

Эрдэмтэд Хөхнуурын Гүн Хэгийн сав газар худаг өрөмдөх, өндөр халуун, өндөр даралттай нөхцөлд газрын гүний халууныг хэмжих зэрэг олон чухал технологи ашиглаж, газрын гүн рүү таван худаг өрөмдсөний үр дүнд бүгдээс нь хуурай халуун хүдэр илрүүлсэн байна. Хөхнуур мужийн нутаг   дэвсгэр, нөөц баялгийн танхимын геологийн орчны газрын дарга Янь Вэйдэ танилцуулахдаа: - Энэ удаагийн хайгуул судалгааны үр дүн амар олдоогүй юм гэжээ. 

Тэрээр хэлэхдээ, “Энэхүү 5 худгийг 2000 метр орчим гүн өрөмдөж, халуун хүдэр олборлосон юм. 3705 метрийн гүнээс 236 хэмийн хуурай халуун хүдэр гарсан. Бид дотооддоо хайгуулын талаар шинэ амжилт гаргасан төдийгүй олон улсын чанар, стандартын дагуу, дээд зэргийн хуурай халуун хүдэр олж илрүүллээ” гэжээ.

Эрдэмтэд мөн геофизик, геохими, цацраг идэвхт бодисыг шалгах зэрэг ерөнхий аргаар хуурай халуун хүдрийн илэрц бүхий хайгуулын 18 газар нийт 3000 ам дөрвөлжин километр талбайг тодруулсан байна. Эхний төсөөллөөр, Хятадад хуурай халуун хүдрийн нөөц 856 их наяд тонн стандарт нүүрсний хэмжээтэй тэнцэж байна. Олон улсын стандартаар түүний 2 хувийг нээн ашиглаж болох учир Хятадад ашиглаж болох хуурай халуун хүдэр 17 их наяд тонн байгаа юм. Зүүн Өмнөд тэнгисийн дагуух бүс, зүүн хойдын тал нутаг, умардын тал нутаг, Хөхнуур-Төвдийн өндөрлөг нь хуурай халуун хүдрийг ашиглах хамгийн их нөөцтэй бүс нутаг юм. Эдгээрээс ялангуяа Хөхнуур-Төвдийн өндөрлөгийн өмнөд хэсэг хуурай халуун хүдрийн нөөц ихтэй бөгөөд илч нь маш өндөр юм байна.

Хятадын Геологийн судалгааны газрын Ус геологийн орчны геологийн судалгааны төвийн Газрын дулааны тасгийн дарга Жан Шэнчи хэлэхдээ: - Уламжлалт газрын дулааны усны нөөц баялгийг ихээр ашиглавал хөрсөн доорх усны түвшин буурч нөөц баялаг устана. Харин хуурай халуун хүдэр дэлхийн бөмбөрцгийн дотоод дулаанаас эх үүсвэртэй байдаг тул газар сайгүй элбэг, нөөц ихтэй баялаг юм гэжээ. 

“Халуун усны газар доорх халуунтай адилтгавал хуурай халуун хүдэр нь   хатуу хэлбэрээр хадгалагддаг. Хуурай халуун хүдэр нь илч ихтэй, элбэг нөөцтэй байдаг. Олборлох явцад байгаль орчны бусад асуудал гарахгүй, байгальд сөргөөр нөлөөлдөггүй юм” гэжээ.

Хуурай халуун хүдэр бол олон улсад хүлээн зөвшөөрсөн өндөр үр ашигтай, нүүрстөрөгч бага ялгаруулдаг цэвэр эрчим хүч юм. Өнгөрсөн зууны 70-д оноос эхэлж дэлхийн олон орон хуурай халуун хүдрийг нээж ашиглах туршилт хийсээр ирсэн юм. Өдгөө Америк, Англи, Австрали  зэрэг улс олон туршилтын бааз ажиллуулж байна.

Хятадын Геологи хайгуулын газрын Усны орчин судлах газрын инженер Жан Эрюнь танилцуулж хэлэхдээ: - Олон улсын хамтын нийгэмлэг хуурай халуун хүдрийн эрчим хүчийг нээж хөгжүүлэхийг ихэд чухалчилж байна. Америк зарим нутагтаа туршилтын журмаар цахилгаан гаргаж эхлээд байгаа юм. Ерөнхийд нь авч үзвэл, хуурай халуун хүдрийн эрчим хүчийг хөгжүүлэх, ялангуяа худалдааны журмаар хөгжүүлэх ажил туршилтын   шатандаа байна гэжээ.

Хуурай халуун хүдэр рүү хүйтэн ус цутгаж түүнээс гарах уурыг ашиглах аргаар эрчим хүч гаргадаг. Ашиглах явцад бохир бодис гарахгүй, байгаль орчинд сөрөг нөлөөгүй юм. Хятадын Геологийн эрэл хайгуулын   шинжилгээний газрын Газрын гүний эрчим хүчний мэргэжилтэн хэлэхдээ: - Хэрэв энэ эрчим хүчийг зүй зохистой ашиглаж чадвал цаг уурын дулаарал, хүчлийн борооноос үр ашигтай сэргийлж болох юм гэжээ.

Найруулагч:Улаанаа
Эх сурвалж:Хятадын Олон Улсын Радио  
Мэдээ үзсэн:1095
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой