Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна. “Хятад, Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” 9 дүгээр сарын 26-30-нд Хөххотод болно. Ши Жиньпиний хэлсэн үгийг олон улсын хамтын нийгэмлэг нааштай үнэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт Бээжин хотноо нээгдэж, Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцон гол сэдвээр чухал үг хэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт нээлтээ хийлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-Д айлчилна. Бээжин хот бэлэн байна. Дэлхий дээрх хамгийн том усан дээр буугч нисэх онгоцыг 5 дугаар сард туршина. МУИС-д Монгол Ганжуур, Данжуурын бүрэн ботийг хандивлав. Хятад улсын дарга Ши Жиньпин АНУ ба Финланд улсад албан ёсны айлчлал хийнэ.

Далайн эргийн хот улсын хаалга- Дүн Шин

Гуанси мужийн Дун Шин хот нь Хятад улсын эх газар болон далайн эргийн баруун өмнөд зүгт байрлах, цорын ганц эх газрын зам, далайн зам болон Зүүн өмнөд Азийн орнуудыг холбосон хот болно.

“Хилээр гарахад зөвхөн 40 минут зарцууллаа. Ийм хурдан Вьетнамд аялах гэж” хэмээн Дүн Шин аялал жуулчалын үнэмлэх авах газраас 9 дүгээр сарын 9-ний өдөр үнэмлэхээ авсан жуулчин Вэй Шяо маш баяртай ярив.

Мөн өдөр Өвөр Монголын Өдрийн Сонины Хорооны Солонго мэдээллийн төв, Юнь Чяо сайт, Гуан Ши “Хэ Хуа” сэтгүүлийн сурвалжлагчид Хятад ба Вьетнамын хилийн хотын аянаа эхлүүллээ. Хятад улс-Зүүн өмнөд Азийн орнуудын экспод ӨМӨЗО, Юнь Нань муж, Гуан Ши мужийн сурвалжлагчид оролцож байгаа нь ӨМӨЗО-ны Манжуур хот, Гуан Ши мужийн Дун Шин хот, Юнь Нань мужийн Рүй Ли хот нь Хятад улсын хил дагуух хамгийн анхны улсын зэрэглэлийн хөгжил нээлттэй туршилтын орон гэдэгт байгаа юм.

2012 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Улсын хөгжил шинэчлэлийн хороо Дүн Шинд гол туршилтын бүсийг бүтээн байгуулах төсөл төлөвлөгөөний нээлтийн ёслол зохион байгуулсан нь Гуанси мужийн Дүн Шин, Юүньнань мужийн Рүй Ли ба Өвөр Монголын Манжуур Хятад улсын гол нээлтийн туршилтийн бүсийн байгуулалт тал бүрээр хэрэгжилтэд орсныг харуулж байгаа аж. Дүн Шин нь үүнээс шинэ хөгжлийн гарааг эхлүүлсэн байна. Сурвалжлагын анхны өдөр Дүн Шинд хүрэхэд хил дамнасан аялал жуулчлалын хамтын ажиллагаа гүн сэргэгдэл үлдээсэн байна.

2012 оны 8 дугаар сараас 2017 оны 9 дүгээр сар хүртэл Дун Шин хотын 540 мянган жуулчин хилээр нэвтрэх үнэмлэх авч жуулчид хүлээн авч байгаа сарын дундаж тоо 16 мянгыг давсан байна. Бизнесийн хэмжээ Гуан Ши мужийн 90 хувийг давж Хятад улсын хэмжээнд тэргүүн байрыг эзэлсэн бөгөөд шууд орлого 56 сая юань болжээ. Хил дагуух аялал жуулчлалын бааз 5 байсан бол 21 болж үйлчилгээний ажилтан хэдэн зуун хүнээс 5000 гаруй хүнтэй болсон байна.

Үнэмлэх авах төв ордны Дүн Шин хотын Нийгмийн аюулгүй хамгаалалтын хилээр орж гарах хүлээн авалтын танхим нь саруул уужим, тоног төхөөрөмж бүрэн, асууж лавлах газар, хүснэгт бөглөх газар, хүлээх газар, албаны газар гэсэн 4 хэсэгт хувааж ажиллаж байгаа. 2012 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Дүн Шин хот нь Гуанси мужийн иргэдэд хилээр орж гарах зөвшөөрөл авах үнэмлэхийг олгох болсон бөгөөд 2013 оны 8 дугаар сараас мөн хот нь Нийгмйин аюулгүй хамгаалалтын яам, Улсын аялал жуулчлалын газрын хяналт шалгалтыг хүлээн авснаар бусад орон нутагт үнэмлэх авах үйл ажиллагааг улсын хэмжээнд нээлттэй болгосон байна.

Бид Дүн Шин хилийн худалдааны бүсэд хүрч сурвалжилгаа үргэлжлүүллээ. Дүн Шин хот нь “интернэт+” төлөвлөгөөг хэрэгжүүлж, цахим худалдааг хөгжүүлэн, Хятад-Зүүн өмнөд Азийн хоорондын хил дамнасан цахим худалдааны төв болгож, улсын зэрэглэлийн цахим худалдааны дүрэмжсэн суурин болгон бүтээн байгуулж байна. Түүнчлэн онцлогтой бүтээгдэхүүнтэй цахим худалдааны тавцан болгон байгуулах болно. 2013-2015 онд цахим худалдаа хурдтай хөгжиж, гурав дахь удаагаа “цахим худалдааны зуун шилдэг шяньд” хамрагдсан төдийгүй улсын хэмжээнд цахим худалдаа хөдөө тосгонд орсон жишээч хот болсон байна.

“Сүүлийн жилүүдэд Дүн Шиний аялал жуулчлал нь “хил”-ээр гол болгож, хил дамнасан аялал жуулчлалын үйлс нь Вьетнамтай уулзалт хийж, хил дамнасан аялал жуулчлалын хамтын ажиллагааны пракийг бүтээн байгуулж, гадаад дотоодын жуулчдын анхаарлыг татсан байна. Дүн Шин хотын аялал жуулчалын газрын орлогч дарга Жан Жэньшэн, одоогоор Дүн Шин хот нь Дүн Шин-Танже хүрэх нэг хоногийн аялал, Дүн Шин- Манже-Чагү хүрэх хоёр хоногийн аялал, Дүн Шин- Манже-Шя Лүн гарам хүрэх гурав хоногийн аялал зэрэг хилийн аялал жуулчлалын гурван шугам гаргаснаар хил дамнан аялах бичиг баримт авахд хялбар болсон байна. Дүн Шин хот нь Зүүн өмнөд Азийн хувийн машинаар аялах суурин болон Зүүн өмнөд Азийн соёлын тосгон зэрэг төслийг хэрэгжүүлнэ.

Дүн Шин хот нь давуу талыг ашиглан тал бүрээр нээлттэй хөгжүүлж, хил дамнасан эдийн засгийн пракийн хамтын ажиллагааны бүс, банк санхүүгийн ерөнхий өөрчлөлтийн туршилтын бүс, хилийн хамтын ажиллагааын бүс зэрэг тавцангаар далай дагуух нээлтийн бүсийг бүтээн байгуулж, амар тайван жишээ бүсийг бий болгож, “Нэг бүс нэг зам”-ын чухал хот болгоно. Хил дамнасан худалдаа, хил дамнасан аялал жуулчлал, хил дамнасан боловсруулалт, хил дамнасан банк санхүү, хил дамнасан цахим худаллаа, хил дамнасан бараа тээвэрлэлт “зургаан том хил дамнасан аж үйлдвэрлэл”-ийг хөгжүүлэх болно. Түүнчлэн далайн эрэг дэх улсын хаалгат хот болгон бүтээн байгуулна.

Зохиогч: Бэлтгэсэн: Хөү Рүй
Найруулагч:Улаанаа
Эх сурвалж:Солонго мэдээллийн төв
Мэдээ үзсэн:153
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой