Ши Жиньпин дарга “Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенц”-ын хуралд баяр хүргэв

Дарга Ши Жиньпин “Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенц”-ын хуралд баяр хүргэв

     "Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенц”-ын гэрээлэгч талуудын дээд хэмжээний 13 дахь хурал 11-нд Өвөр Монголын  Ордос хотноо нээгдлээ. Хятад улсын дарга Ши Жиньпин хуралд баярын захидал ирүүлж,  хурал нээгдсэнд халуун баяр хүргэв. Улмаар хуралд ирсэн улс орнуудын төлөөлөгч, олон  улсын байгууллагын албан тушаалтан, олон салбарын зүтгэлтнүүдийг халуунаар угтаж  буйгаа илэрхийлж, их хуралд амжилт хүслээ.

Ши Жиньпин дарга:

- Цөлжилттэй тэмцэх нь хүн төрөлхтөнд  тулгарсан хамтын ноцтой сорилт учраас олон улсын хамтын нийгэмлэг хамтран тэмцэх  шаардлагатай. Бид эх байгалийг хүндэтгэх, байгаль орчныг хамгаалах үзэл ойлголтыг дээдлэн экологийг тэргүүнд тавих, сэргийлэн хамгаалахыг гол болгон, итгэл зоригоо хөвчилж, ирээдүйг угтан, өргөн хүрээний хамтын ажиллагаа ба зорилт  тодорхой конвенцын шинэ стратеги тогтоож, хамтын хүчин зүтгэлээр олон улсын  цөлжилт ихтэй экологийн орчныг сайтар засахыг дэмжин, элс манхнаас хүн төрөлхтөнд үр өгөөж гаргаж өгөх хэрэгтэй. Хятад улс конвенцын үүрэг хариуцлагаа  хэлбэрэлтгүй хэрэгжүүлж, гэрээлэгч талуудын энэ удаагийн их хурлын зорилт ёсоор  гишүүн орнууд, олон улсын байгууллага хоорондын харилцаа хамтын ажиллагаагаа  урьдын адил эрчимжүүлж, улам сайн сайхан дэлхийг бүтээн байгуулахын тулд  хамтдаа хичээн зүтгэх болно гэж тэмдэглэсэн байна.

Цөлжилттэй тэмцэх, ган гачгийн сөрөг нөлөөг бууруулах чиглэлээр олон улсын хамтын нийгэмлэгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилт бүхий “Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенц” нь НҮБ-ын Рио Де Жанейрогийн тогтвортой хөгжлийн их хурлын хүрээн дэх байгаль орчны  гурван том конвенцын нэг юм. 

Найруулагч:ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж:mongol.cri.cn
Мэдээ үзсэн:225
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой