Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна. “Хятад, Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” 9 дүгээр сарын 26-30-нд Хөххотод болно. Ши Жиньпиний хэлсэн үгийг олон улсын хамтын нийгэмлэг нааштай үнэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт Бээжин хотноо нээгдэж, Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцон гол сэдвээр чухал үг хэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт нээлтээ хийлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-Д айлчилна. Бээжин хот бэлэн байна. Дэлхий дээрх хамгийн том усан дээр буугч нисэх онгоцыг 5 дугаар сард туршина. МУИС-д Монгол Ганжуур, Данжуурын бүрэн ботийг хандивлав. Хятад улсын дарга Ши Жиньпин АНУ ба Финланд улсад албан ёсны айлчлал хийнэ.

Нүүдлийн мал аж ахуй нутаг бэлчээрийн цөлжилтийг арилгах зөв сонголт

”Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенц”-ын гишүүн орнуудын XIII удаагийн их хуралд оролцсон Монгол Улсын төлөөлөгч Ганхуяг, Болормаа нарыг сурвалжиллаа.

Ганхуяг: Монгол Улсын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал

Болормаа: Монгол Улсын “Ногоон алд” бэлчээрийн төслийн газрын мэргэжилтэн

- Нэгдсэн Үндэсний Байгууллагын цөлжилтөөс хамгаалж, засан сэргээх нийтийн гэрээ”-ний XIII удаагийн Гэрээт талын их хуралд оролцсон сэтгэгдлээ хуваалцана уу, Энэхүү хуралд оролцсон зорилго?

Ганхуяг: - Хурал цуглаан амжилттай явагдаж байна. Мэдээж өөр өөрийн нөхцөл байдлаас хуралд хуваагдан оролцлоо. Дэлхийн бусад улс орон бэлчээрийн болон байгаль орчны цөлжилт, доройтолд хэрхэн зүй зохистой тэмцэж байгаа талын туршлагыг судлах, өөрсдийнхөө хийж байгаа ажлын талаар танилцуулах зорилготой ирлээ. Мөн эндээс олон зүйлийг мэдэж сурч авлаа. Байгаль орчны нөхөн сэргээх шинжлэх ухаан мэргэжлийн талаар тодорхой хэмжээнд хөгжиж байгаа улс орнууд энд ирсэн байна. Энэхүү том хурлыг зохион байгуулан хийж байгаа Ордос нутаг байгаль орчныг нөхөн сэргээх талаар тодорхой хэмжээнд туршлага хуримтлуулсан гэдгийг бид аяллынхаа явцад ойлгож танилцлаа. Буцаж очоод хэрэгжүүлэх буюу малчидтайгаа ярилцан энэ бүх зүйлийг ашиглах болно.

- Монгол улсын нутаг бэлчээрийн цөлжилт эсвэл үүнтэй тэмцэж байгаа талаас яривал?

Ганхуяг: - Монгол Улсад ч гэсэн адилхан дэлхий нийтэд тулгараад байгаа байгаль орчны тачирдал, цөлжилтийн асуудал тулгарч байна. Ялангуя Монгол Улс бол байгалийн задгай бэлчээртэй, иймээс бэлчээрийн тачирдал тодорхой хэмжээнд үүсэж байдаг. Нутаг бэлчээрийн 65 хувь нь тодорхой хэмжээгээр нөлөөлөгдөж байна гэж үздэг. Гэхдээ Монгол Улсын хувьд байгалийн задгай бэлчээртэй учир аль ч улс оронд байхгүй, өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой байдаг.

Болормаа: - Харин тийм, Монгол Улсын нутаг бэлчээр доройтож цөлжилт гэхэд ногоон ургамал нь байна. Цагаан манх биш. Зөвхөн ургамал нь соргог мөн үү биш үү, чанар сайтай юу үгүй юу гэдэгт байна. Монголчуудын уламжлалт арга бол нүүдлийн мал аж ахуй. Нэг газар удаан суухгүй бэлчээрийн соргогийг сонгож нүүдэг. Дагаж бэлчээх утгаараа үлдсэн бэлчээрт сэргэх боломжийг олгож байдаг. Сүүлийн жилүүдэд Монгол Улсад малын тоо толгой ихсэж, нэг газарт суурьших байдал дэлгэрээд байна. Нүүдэл нь холдоод ирэхэд бэлчээрийн ачаа ихсэж бэлчээр тачирдана. Ногоон ургамал нь байлаа ч чанар нь муудаад байна. Хэдхэн ургамал ургаад байна. Мал идэмгүй өвс ургаад байгаа. Энэ нь хүндэрвэл нүцгэн элс болно. Тиймээс энэ нь муу дохио, даруй түргэн сааруулах ёстой. Бид ухаалгаар ажиллахгүй бол бусад улс оронд тулгарч байгаа асуудал гарах боломж бий болсон. Бусад улс орон мод тарьж ойжуулах гээд асар их мөнгө хөрөнгө зарцуулж байгаа. Монгол Улсад ийм шаардлага байхгүй. Бид цаг алдалгүй даацыг нь тохируулаад, байгалийнхаа аясаар, үр цацаж тарьж ойжуулахгүйгээр өөрөө сэргэх боломж их бий. Энэ нь баярлууштай явдал юм. Зөвхөн малчидтайгаа үргэлж хамтран ажиллаж, ухуулж сурталчлах шаардлага л тавигдаж байна.

- Цөлжилтийн талаар дэлхийн улс орны хамтран ажиллах талд?

Болормаа: - Цөлжилттэй тэмцэх нь нэг хүн нэг газар нэг гүрний асуудал биш. Дэлхий нийтийн өмнө тавигдаж байгаа асуудал. Хамтарч ажиллах нь зөв сонголт. Ер нь дэлхий нийтээрээ энэ чиглэлээр хөрш зэргэлдээ улс орон, дэлхийн хэмжээний зохион байгуулалтад оролцож хамтарч ажиллах хүсэл шаардлагатай болж эхэлсэн. Туршлага солилцон, хамтын судалгаа хийж, хамтарсан үйл ажиллагааг ч зохион байгуулах боломж нээгдэж эхэлсэн байна.

Найруулагч:Д.МӨЧИР
Эх сурвалж:ӨВӨР МОНГОЛЫН ӨДРИЙН СОНИН
Мэдээ үзсэн:2639
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой