2017 оны Хятад, Монгол, Оросын оюуны сангийн Олон улсын хурлын хэвлэлийн бага хурал боллоо

Оюуны сангийн Олон улсын хурлын хэвлэлийн бага хурал боллоо.

2017 оны Хятад, Монгол, Оросын оюуны сангийн Олон улсын хурлын хэвлэлийн бага хурал 9 дүгээр сарын 12-ны өдөр Хөххотод боллоо.

Уг хэвлэл мэдээллийн хурлыг Өвөр Монголын Өөртөө Засах Орны хэвлэл мэдээллийн албанаас санаачлан зохион байгуулжээ.

Хятад, Монгол, Оросын оюуны сангийн Олон улсын хурал нь 2015 онд Хятад улсын гадаад харилцааны яамнаас санаачлан, Хятадын төрийн зөвлөлийн хөгжлийг судлах төвийн Олон улсын хамтын ажиллагааны товчоо, ӨМӨЗО-ны хөгжлийг судлах төв, Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи, Монгол Улсын Их Сургууль, ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Алс дорнодын судалгааны хүрээлэнгээс хамтран анхны гүйцэтгэх зөвлөлийн тэргүүн байгууллагаа байгуулжээ. 2015 оны 9 сард Улаанбаатар хот, 2016 оны 9 сард Хөххотод тус тус Хятад, Монгол, Оросын оюуны сангийн Олон улсын хурал зохион байгуулагдлаа.

2017 оны Хятад, Монгол, Оросын оюуны сангийн Олон улсын хурал нь 9 дүгээр сарын 18-наас 22-ыг болтол Оросын Холбооны Буриад улсын нийслэл Улаан-Үд хотод зохион байгуулагдах юм. Уг хуралд Хятадын 50 гаруй төлөөлөгч, Монгол Улсын 20 гаруй төлөөлөгч, ОХУ-ын 40 гаруй төлөөлөгч оролцох болно.

Энэ удаагийн хурал нь “Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридор, хөгжлийн том төсөл” гэх гол сэдвийн хүрээнд “Асуудал буюу хөгжлийн зорилт”, “Суурь төхөөрөмж буюу арилжаа худалдаа”, “Тариалан, аялал жуулчлал, байгаль орчин”, “Хүмүүнлэгийн харилцаа” зэрэг сэдвээр ярилцана.

Найруулагч:О.МЭРГЭНБИЛИГ
Эх сурвалж:solongonews.mn
Мэдээ үзсэн:299
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой