Шиньжянд 12 жилийн ерөнхий боловсрол төлбөргүй боллоо

Шиньжянд 12 жилийн ерөнхий боловсрол төлбөргүй боллоо.

Өнөөдөр буюу 12-ны өдөр Шиньжяны соёлын танхимаас мэдээлснээр, он гарснаас хойш байгуулсан хөдөө тосгоны хос хэлний 4408 шинэ цэцэрлэг 9 дүгээр сард албан ёсоор ашиглалтад орсноор хөдөөгийн нэг сая 155 мянга 200 гаруй хүүхэд цэцэрлэгт үнэ төлбөргүй суралцаж эхэлжээ. Ингэснээр Шиньжянд 12 жилийн ерөнхий боловсрол төлбөргүй болсон төдийгүй 2018 оноос 15 жилийн ерөнхий боловсрол төлбөргүй болох юм байна.

Шиньжян 2016 оноос хөдөөгийн сургуулиас өмнөх насны хүүхдүүдийг 3 жил төлбөргүй суралцуулж эхэлсэн. 2017 онд цэцэрлэгээс дунд сургууль хүртэлх ерөнхий боловсролыг төлбөргүй болгож чадлаа. Одоо өмнөд Шиньжянд 15 жилийн ерөнхий боловсролыг төлбөргүй болгоод байгаа бөгөөд 2018 оноос бүх Шиньжяны 15 жилийн ерөнхий боловсролыг төлбөргүй болгох юм байна.

Найруулагч:ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж:mongol.cri.cn
Мэдээ үзсэн:28
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой