”Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенц”-ийн гишүүн орнуудын XIII удаагийн их хурлын дээд хэмжээний хурал

Ши Жиньпин ”Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенц”-ийн гишүүн орнуудын XIII удаагийн их хурлын дээд хэмжээний хуралд баярын захидал илгээв.

”Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенц”-ийн гишүүн орнуудын XIII удаагийн их хурлын дээд хэмжээний хурал энэ сарын 11-ний өдөр Өвөр Монголын Ордос хотод хуралдав. Хятад улсын дарга Ши Жиньпин баярын захиа ирүүлж, халуун баяр хүргэж буйгаа илэрхийлж, хуралд оролцсон улс орнуудын төлөөлөгч, олон улсын байгууллагын ажилтан болон бүх салбарын хүмүүст чин сэтгэлээсээ баярлаж, их хурал амжилттай хуралдахыг хүссэн байна.

Төрийн зөвлөлийн дэд ерөнхий сайд Ван Ян нээлтийн ёслол дээр Ши Жиньпин даргын баярын захидлыг уншиж танилцуулсан бөгөөд илтгэл тавив. Тэрээр, Хятад улсын дарга Ши Жиньпиний 2015 оны НҮБ-ын хөгжлийн дээд зиндааны хурал дээр хийсэн амлалтыг нарийн хянамгай гүйцэтгэж, 2030 оны үргэлжлэхгүй хөгжлийн зөвлөх зүйлийг хэрэгжүүлэхийг үүргээ болгож, шинэ хөгжлийн ойлгогдохуунаар удирдлага болгож, цөлжилтийн эсрэг тэмцэх экологийн байгуулалтын чухал агуулга болгож, олон улсын солилцооны хамтын ажиллагааг бүх талаар чангатгаж, Хятад улсын онцлогтой цөлжсөн экологийн системийг засах ба ардын амьдралыг сайжруулахыг уялдуулсан замаар хичээнэ гэж чухалчлав.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш мөн цахилгаан илгээсэн байна.

Найруулагч:Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж:ӨМӨС
Мэдээ үзсэн:538
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой