Ши Жиньпин даргын ”Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенц”-ийн гишүүн орнуудын XIII удаагийн их хурлын дээд хэмжээний хуралд илгээсэн баярын захидал

БНХАУ-ын дарга Ши Жиньпиний ”Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенц”-ийн гишүүн орнуудын XIII удаагийн их хурлын дээд хэмжээний хуралд илгээсэн баярын захидал

”Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенц”-ийн гишүүн орнуудын XIII удаагийн их хурлын дээд хэмжээний хурал энэ сарын 11-ний өдөр Өвөр Монголын Ордос хотод хуралдав. Хятад улсын дарга Ши Жиньпин баярын захиа ирүүлж, халуун баяр хүргэж буйгаа илэрхийлж, хуралд оролцсон улс орнуудын төлөөлөгч, олон улсын байгууллагын ажилтан болон бүх салбарын хүмүүст чин сэтгэлээсээ баярлаж байна.

Газар шорооны цөлжилт нь хүн ардын оршил тогтнол, хөгжилд нөлөөлж байгаа дэлхий нийтийн байгаль орчны чухал том асуудал болно. Нийтийн гэрээ үр дүнтэй болсон 21 жилийн туршид бүх талын хамтын чармайлтаар дэлхий нийтийн цөлжилтийг үгүй хийх ажил үр бүтэмж олсон. Гэвч байдал мөн хүнд ноцтой байж, дэлхийд мөн маш олон газрын ард иргэд цөлжилтийн зовуурийг хүртэж байна. Энэ удаагийн их хурал “Гар холбосон цөлжилтийг үгүй хийж, хүн төрөлхтний буян жаргалыг хамтдаа эрэлхийлнэ” гэсэн гол сэдвээр нийтийн гэрээний стратегийн шинэ бодлогын том төсвийг хамтдаа зөвлөж, дэлхий нийтийн байгаль орчны аюулгүй байдлыг хамгаалахад чухал их идэвхтэй нөлөө үзүүлэх нь зайлшгүй юм.

Цөлжилтийг үгүй хийх нь хүмүүст тулгарч байгаа хамтын өрсөлдөөн мөн. Тэр нь дэлхий нийтэд гар нийлүүлэн зүтгэхийг шаардана. Бид байгалийг хүндэтгэх, байгалийг хамгаалах ойлголтыг гүнзгийрүүлж, байгаль орчныг нэн тэргүүнд тавих, урьдчилан сэргийлэхээр гол болгохыг баримталж, итгэл зоригоо бататган ирээдүйд хандаж, өргөнөөр хамтран ажиллана. Зорилт нь тодорхой нийтийн гэрээний шинэ стратеги бодлогын том төсвийг төлөвлөж, дэлхий нийтийн цөлжилтийн амь ахуйн системийг засахыг хамт ахиулж, элсэн цөлөөр хүмүүст буян үйлдүүлэх хэрэгтэй. Хятад улс нийтийн гэрээний үүргийг гүйцэтгэж, энэ удаагийн их хурлаас тогтоосон зорилтоор өнгөрсөнтэй адил үргэлжлэн бүх бүрэлдэхүүн улс болон олон улсын зохион байгуулалтын солилцоо хамтын ажиллагааг чангатгаж, нэн үзэсгэлэнт сайхан дэлхийг байгуулахын төлөө хамтдаа тэмцэнэ.

Их хурал амжилт дүүрэн хуралдахыг хүсье.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин

2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр

Найруулагч:Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж:ӨМӨС
Мэдээ үзсэн:21
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой