Дарга Ши Жиньпиний “Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенц”-ын гишүүн орнуудын XIII удаагийн их хуралд илгээсэн Баярын захидал

“Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенц”-ын гишүүн орнуудын XIII удаагийн их хурлын дээд зэрэглэлийн хурал эхэлсэн энэ дашрамд би Хятад улсын Засгийн газар болон ард иргэдийн өмнөөс энэхүү хурал хуралдсанд халуун баяр хүргэж байна.

        Хуралд оролцсон бүх улсын төлөөлөгч, олон улсын байгууллагын хариуцлагатан болон бүх газар орны хүмүүсийг чин сэтгэлээсээ угтаж буйгаа илэрхийлье.

Газар шорооны цөлжилт нь хүн ардын оршил тогтнол, хөгжилд нөлөөлж байгаа дэлхий нийтийн байгаль орчны чухал том асуудал болно. Нийтийн гэрээ үр дүнтэй болсон 21 жилийн туршид бүх талын хамтын чармайлтаар дэлхий нийтийн цөлжилтийг үгүй хийх ажил үр бүтэмж олсон. Гэвч байдал мөн хүнд ноцтой байж, дэлхийд мөн маш олон газрын ард иргэд цөлжилтийн зовиурыг хүртэж байна. Энэ удаагийн их хурал “Гар холбосон цөлжилтийг үгүй хийж, хүн төрөлхтний буян жаргалыг хамтдаа эрэлхийлнэ” гэсэн гол сэдвээр нийтийн гэрээний стратегийн шинэ бодлогын том төсвийг хамтдаа зөвлөж, дэлхий нийтийн байгаль орчны аюулгүй байдлыг хамгаалахад чухал их идэвхтэй нөлөө үзүүлэх нь зайлшгүй юм.

Цөлжилтийг үгүй хийх нь хүмүүст тулгарч байгаа хамтын өрсөлдөөн мөн. Тэр нь дэлхий нийтэд гар нийлүүлэн зүтгэхийг шаардана. Бид байгалийг хүндэтгэх, байгалийг хамгаалах ойлголтыг гүнзгийрүүлж, байгаль орчныг нэн тэргүүнд тавих, урьдчилан сэргийлэхээр гол болгохыг баримталж, итгэл зоригоо бататган ирээдүйд хандаж, өргөнөөр хамтран ажиллана. Зорилт нь тодорхой нийтийн гэрээний шинэ стратеги бодлогын том төсвийг төлөвлөж, дэлхий нийтийн цөлжилтийн амь ахуйн системийг засахыг хамт ахиулж, элсэн цөлөөр хүмүүст буян үйлдүүлэх хэрэгтэй. Хятад улс нийтийн гэрээний үүргийг гүйцэтгэж, энэ удаагийн их хурлаас тогтоосон зорилтоор өнгөрсөнтэй адил үргэлжлэн бүх бүрэлдэхүүн улс болон олон улсын зохион байгуулалтын солилцоо хамтын ажиллагааг чангатгаж, нэн үзэсгэлэнт сайхан дэлхийг байгуулахын төлөө хамтдаа тэмцэнэ.

Их хурал амжилт дүүрэн хуралдахыг хүсье.

Найруулагч:Д.МӨЧИР
Эх сурвалж:ӨВӨР МОНГОЛЫН ӨДРИЙН СОНИН
Мэдээ үзсэн:100
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой