Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна. “Хятад, Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” 9 дүгээр сарын 26-30-нд Хөххотод болно. Ши Жиньпиний хэлсэн үгийг олон улсын хамтын нийгэмлэг нааштай үнэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт Бээжин хотноо нээгдэж, Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцон гол сэдвээр чухал үг хэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт нээлтээ хийлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-Д айлчилна. Бээжин хот бэлэн байна. Дэлхий дээрх хамгийн том усан дээр буугч нисэх онгоцыг 5 дугаар сард туршина. МУИС-д Монгол Ганжуур, Данжуурын бүрэн ботийг хандивлав. Хятад улсын дарга Ши Жиньпин АНУ ба Финланд улсад албан ёсны айлчлал хийнэ.

”1+6” дугуй ширээний 2 дахь яриа хэлэлцээ болов

Энэ сарын12-нд Бээжингийн Дяо Юйтай зочид буудалд “1+6” дугуй ширээний 2 дахь яриа хэлэлцээг зохион явуулжээ.

 Энэ сарын12-нд Бээжингийн Дяо Юйтай зочид буудалд Хятадын  төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян, Дэлхийн банкны ерөнхийлөгч Ким Жим-Юн,  ОУВС-ын ерөнхий захирал Кристин Лагард, Дэлхийн худалдааны байгууллагын ерөнхий  захирал Роберто Азеведо, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын ерөнхий захирал Гай  Райдер, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын нарийн бичгийн  дарга Хосе Анхель Гурриа Тревиньо, Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга  Марк Карни нарын хамт “1+6” дугуй ширээний 2 дахь яриа хэлэлцээг зохион  явуулжээ. 

Ли Кэчян: Өдгөө  дэлхийн эдийн засаг сэргэх төлөвтэй байгаа ч сөрөг тал бас харагдаж, тогтворгүй, тодорхой бус хүчин зүйл оршсоор байна. Оны эхээр, Ши Жиньпин дарга Дэлхийн эдийн  засгийн Давосын чуулга уулзалтын үер, Хятад улс олон талт хамтын ажиллагаа,  худалдааны либералчлалыг баримталж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц  байгуулах байр суурь, үзэл бодлоо тодорхойлсон юм. Бид олон улсын хамтын  нийгэмлэгтэй чин үнэнч солилцоогоо эрчимжүүлж, шинэ нөхцөл байдлыг ашиглан,  бодлого, удирдамжийг сайтар хийж, дэлхийн эдийн засгийн тогтвортой сэргэлтийг  ахиулахын тулд хичээн ажиллахад бэлэн байна гэжээ.

Хуралд оролцсон олон улсын эдийн засаг санхүүгийн  байгууллагын албаны хүмүүс Хятадын нээлттэй хэлбэрийн дэлхийн эдийн засаг  байгуулахын тулд оруулсан хүчин зүтгэлийг сайшаасан байна. Олон улсын хамтын  нийгэмлэг улс төрийн хамтын ойлголтыг нэгтгэн төвлөрүүлж, олон талт хамтын  ажиллагааны зарчим, худалдаа, хөрөнгө оруулалтын либералчлалыг хялбарчлах  бодлогыг баримтлан, дэлхийн банк санхүүгийн аюулгүйн сүлжээний бүтээн  байгуулалтыг ахиулж, даяаршлыг илүү багтаамжтай, хөнгөлөлттэй байлгахаа хуралд  оролцсон төлөөлөгчид илэрхийлжээ.

Найруулагч:Д.МӨЧИР
Эх сурвалж:CRI
Мэдээ үзсэн:109
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой