Архангай аймгийн хэвлэл мэдээлэл соёлын солилцооны ажилтнуудын баг манай төвийн үйл ажиллагаатай танилцав

Архангай аймгийн хэвлэл мэдээлэл соёлын солилцооны ажилтнуудын баг Солонго мэдээллийн төвийн үйл ажиллагаа, ажил байдалтай танилцлаа.

         

Архангай аймгийн Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төвийн Хүний нөөц гадаад харилцааны ажилтан Б.Солонгоор ахлуулсан Архангай аймгийн хэвлэл мэдээлэл соёлын солилцооны ажилтнуудын баг 9 дүгээр сарын 13-ны өдрийн үдээс хойш Өвөр Монголын Өдрийн Сонины Хорооны Солонго мэдээллийн төвөөр айлчилж, мэдээллийн төвийн үйл ажиллагаа, ажил байдалтай танилцлаа.

Энэхүү айлчлал нь ӨМӨЗО-ны Засгийн газрын хэвэл мэдээллийн алба болон Монгол Улсын Архангай аймгийн Монгол-Хятадын нөхөрсөг нийгэмлэг хамтран зохион байгуулсан “70 жил-Үзэсгэлэнт сайхан Өвөр Монгол” Хятад улсын Өвөр Монгол-Монгол Улсын Архангай аймгийн хэвлэл мэдээлэл соёлын солилцооны үйл ажиллагааны нэг агуулга билээ. Хятад, Монгол хоёр орны хэвлэл мэдээлэл соёлын солилцоог нэмэгдүүлж, хоёр орны иргэдийн харилцан ойлголцол, нөхөрлөлийг ахиулахад энэхүү айлчлалын гол зорилго оршиж байна.

Зохиогч:Т.БУЯНХИШИГ
Найруулагч:Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж:Солонго Мэдээллийн Төв
Мэдээ үзсэн:351
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой