Цөлжилтийг сaaруулсан “Өвөр Монголын жор”

Цөлжилтийг сaaруулсан “Өвөр Монголын жор”

Хөгжлийн дагуу хамгаалж, хамгаалахын зэрэгцээ хөгжүүлнэ. Экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтыг ахиулахын тулд ӨМӨЗО-ны Намын хороо, Засгийн газар “Экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтыг ахиулах тухай бодитой санал”, “Экологийн соёл иргэншлийн дүрэм болон шинэчлэлийг хурдасгах тухай санал, ажлын төлөвлөгөө”-г хэвлэн тараав. Хятад улсын хэмжээнд хамгийн эхэнд “Намын хороо, Засгийн газар болон холбогдох албан байгууллагын байгаль орчны хамгаалалтын ажлын үүрэг тушаал”-ыг тогтоож, Намын хороо, Засгийн газар болон 39 албан байгууллагын байгаль орчны хамгаалалтын ажлын үүрэг тушаалыг тодорхойлов.

Экологийн хорио цээрийг ялган тогтоох ажлыг бүх талаар эхлүүлэв. Байгалийн нөөцийн эд хөрөнгө, өрийн хүснэгтийг гаргаж, удирдах албан тушаалтны экологийн орчныг хохироосон хариуцлагыг нэхэмжлэх зэрэг талаар туршилтаар хэрэгжүүлж, 3 ой шугуйн талбайн нөөц баялаг, эд хөрөнгө, өрийн 2014 оны хүснэгтийг амжилттай зохиож гаргасан байна.  

Жил тутамд 113,28 тэрбум юань

Тариалахыг зогсоож, мод тарих төслийг хэрэгжүүлсэн бүс нутгийн өвс модны бүрхцийн хэмжээ нь тариалж байсан үеийн 15 хувиас нэмэгдэн 80 хувь болж, тариалахаа зогссон газрын элс шаврын хэмжээ 24 хувь буурав.

2014 оны тариалахыг зогсоож, мод тарих төслийн экологийн үр ашгийг хянан шалгах тайланд, Өвөр Монгол тариалахаа зогсож, мод тарих төслийн экологийн үр ашгийн өртөг жил тутамд 113,28 тэрбум юаньд хүрэх болно гэж мэдээлжээ.

1,56 сая га газар

“Арван хоёрдугаар таван жил”-ийн төлөвлөгөөний хугацаанд Бээжин, Тяньжиний эргэн тойрны элс, салхины эхийг засаж сааруулах төслийн хүрээн дэх бүс нутаг нийт 1,56 сая га газрыг ойжуулах бүтээн байгуулалтын үүргийг биелүүлэв.

Төвлөрүүлэн залгаж, ерөнхий байдлаар засахаар дамжин гол бүс нутгийн элс, салхины хор хөнөөлийг хязгаарлаж, өвс модны бүрхэц 20 хувь нэмэгдсэн байна.

1,23 сая куб метр

Байгалийн ой шугуйн нөөцийг хамгаалах төслийн хүрээн дэх бүс нутаг нийт 608,8 мянган га бүтээн байгуулалтын үүргийг биелүүлж, ой шугуйн нөөцийг удирдан, хамгаалах хэмжээг эхний хугацааны төслийн 11,3 сая га талбайгаас 20,6 сая га талбай болгон нэмсэн байна.

2015 оны төслийн хүрээн дэх бүс нутаг байгалийн ой шугуйг худалдааны зорилгоор огтлохыг эрс зогсоож, огтлохыг хориглосон модон материалын гаралт 1,23 сая куб метрт хүрсэн байна.

84035 хувь

Умардын гурван орны халхавч ойн системийн бүтээн байгуулалтад хамрагдсан бүс нутгийн ерөнхий талбай 997,9 мянган км квадрат болж, Өвөр Монголын нутаг дэвсгэрийн 84,35 хувийг эзэлжээ. Өвөр Монгол нийт 7,73 сая га талбай бүхий Умардын гурван орны халхавч ойн төслийг биелүүлж, Хорчины элсэрхэг нутаг, Муу-Ус элсэрхэг бүс зэрэг газар орны экологийн орчин мэдэгдэм сайжирсан байна.

Хөлөнбуйрын элсэрхэг газарт шинэ дүр төрх бий болж, 10 мянга гаруй га талбайн элсний нүүдлийг тогтмол болгож, 30 мянга гаруй га бэлчээр нутгийг хамгаалан, элсэрхэг орны өвс ургамал сэргэж, ургамлын хучилтын хэмжээ нэмэгдэв.

140 бүс нутаг

Ой шугуй, нуга газар, хээрийн амьтан ургамал, элсэн цөл зэрэг олон төрлийг багтаасан байгалийн хамгаалалтын 140 гаруй бүсийг байгуулж, Өвөр Монголын хэмжээнд 80 хувийг эзэлжээ.

Улсын зэрэглэлийн нуга газрыг хамгаалах төсөл “Арван нэгдүгээр таван жил” болон “Арван хоёрдугаар таван жил”-ийн төлөвлөгөөг хэрэгжүүлэн, нийт 300 сая гаруй юаниар санхүүжүүлж, 1 сая гаруй га талбай бүхий нуга газрыг хамгаалан, Өвөр Монголын хэмжээн дэх нуга газрын 16,7 хувийг эзэлжээ.

68 сая га талбай

Шинэ ээлжийн нутаг бэлчээрийн экологийн нөхөн олговор олгох болон шагнан урамшуулах системийг хэрэгжүүлж эхлэн, Өвөр Монголын хэмжээн дэх ашиглаж болох 68 сая га нутаг бэлчээрийг нөхөн олговрын системд хамруулав. Үүнд, бэлчээрлүүлэхийг зогсоох 27 сая га, мал бэлчээрийг тэнцвэржүүлэх 41 сая га газар багтаж, жил бүр улсаас 4,5 тэрбум юанийн нөхөн олговор хүртээж байна. Өвөр Монголын нутаг бэлчээрийн ургамлын хучилтын хэмжээ 44 хувь бол шилдэг сайн бэлчээрийн өвсний эзлэх хэмжээ 81,1 хувьд хүрч, үнэг, чоно, бүргэд зэрэг зэрлэг амьтны тоо толгой нэмэгдсэн байна.

Элсэрхэг бүс нутагт тачирдсан хөрс шороог засахаар гол болгож, “битүүмжлэх, агаараас тарих, ойжуулах” зэргийг уялдуулж, битүүмжлэхээр голлон цөлжсөн бүс нутагт ургамлыг хамгаалах, битүүмжлэх болон хүний хүчээр засаж сайжруулахыг уялдуулж, ус хөрсний идэгдэл ихтэй бүс нутагт жижиг гол горхийг засаж сайжруулахаар гол болгон ажиллажээ. Эдгээр шинжлэх ухааны түвшин өндөр элсийг засах арга мэргэжил нь Хятад улсын дотоод, гадаадын мэргэжил нэгтнүүдийн бишрэлийг хүлээсэн байна.

Өвөр Монголын олон газар нутаг бүс нутгийн бодит нөхцөл байдалдаа тохирсон арга хэмжээг хэрэгжүүлж, агаараас тарих, элсийг сундалсан зам засах, усаар элсийг засах зэрэг бүтээлч арга барилаар цөлжилттэй тэмцэн, Өвөр Монголын онцлогтой нэгэн цуврал цөлжилтийн хэв загварыг бүтээсэн байна.

Өвөр Монголын цөлжсөн газар нутгийн экологийн орчин үргэлжлэн сайжирч, цөлжилтийн хэмжээ 15 жил дараалан буурсан байна. Өвөр Монголын хэмжээнд 5,3 сая га тариан газар, 10 сая га бэлчээр ой шугуйн хамгаалалтын сүлжээнд хамрагдаж, элс, салхинд хохирсон 17,3 сая га газар болон ус хөрсний элэгдэлтэй 10 сая га газрыг анхан шатанд засаж, Хатан голд урсан орох шавар шорооны хэмжээ жил тутамд 110 сая тонноор багассан байна. 5 их элсэрхэг газрын өвс модны хучилт нэмэгдэн, элсэрхэг газар тодорхой хэмжээгээр багассан байна. Хорчины элсэрхэг газар, Муу-Ус элсэрхэг газрын экологийн орчин сайжирч, Хөлөнбуйрын элсэрхэг газрын цөлжсөн хэмжээ бууран, Хулан Шарга манхны өмнө зах дахь 400 км урт, 10 км өргөн талбай бүхий халхавч ойн систем болон Муна уулын хормой дахь 300 км урт, 50 км өргөн талбай бүхий бохирдолгүй экологийн халхавч үндсэндээ бүрэлдэн тогтож, Улаанбух элсний зүүн зах дахь 191 км урт, 500-1000 метр өргөн талбай бүхий ойн бүс болон Тэнгэр элсний зүүн зах, Улаахбух элсний баруун өмнөд зах дахь 280 км урт, 3-10 км өргөн талбай бүхий элс бэхжүүлэх бүсийг үндсэндээ байгуулж дууссан байна.

Өвөр Монголын хэмжээнд нийт 21,73 сая га талбай бүхий олон нийтийн ой шугуйн орны эрхийг нотлон тогтоож, ой шугуйт орны өмчийн эрхийн баримт бичиг бүхий газар нутгийн хэмжээ 21,67 сая га газарт хүрэв. Ой шугуйн үйлдвэрлэлийн тусгай хоршоо 567 байгуулж, 229 мянган тариачин өрх оролцов.

Өвөр Монголд одоогийн байдлаар улсын зэрэглэлийн ой шугуйн үйлдвэрлэлийн аж ахуйн нэгж 8, Өвөр Монголын зэрэглэлийн аж ахуйн нэгж 82 болж, ерөнхий эд хөрөнгийн хэмжээ 6,4 тэрбум юаниас даван, борлуулалтын орлого 3,62 тэрбум юаньд хүрчээ. Ой мод тарьж ургуулах, эдийн засгийн онцлогтой ойг бойжуулах, ойн дундах аж ахуй, элсэн ургамлын нөөцийг ашиглах, зэрлэг амьтныг үржүүлэн өсгөх, элсэн цөлийн аялал жуулчлалаар гол болгосон ой шугуйн аж үйлдвэрлэлийн систем Өвөр Монголын хэмжээнд түгэн дэлгэрч, зохиомол хавтан, ундаа зэрэг ой шугуйн бүтээгдэхүүн умард хилд алдаршин мандав.

12 төрлийн бүтээгдэхүүн Өвөр Монголын хэмжээнд нэрд гаран, 6 бүтээгдэхүүн Хятад улсын бохирдолгүй хүнсний бүтээгдэхүүний стандартыг хангаж, 6 бүтээгдэхүүн органик хүнсний бүтээгдэхүүний стандартыг хангаж, 3 бүтээгдэхүүн бохирдолгүй хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний стандартыг хангасан бол 1 бүтээгдэхүүн бүс нутгийн онцлогтой бүтээгдэхүүний жагсаалтад бүртгэгдэн, 4 бүтээгдэхүүн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний бүс нутгийн онцлогтой бүтээгдэхүүний жагсаалтад хамрагдан, 8 бүтээгдэхүүн яс чанарын хяналт шалгалтын стандартыг тус тус хангасан байна. 

Зохиогч:Бао Хайр
Найруулагч:С.УРЬХАН
Эх сурвалж:ӨМӨС
Мэдээ үзсэн:826
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой