“Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно

“Хятад-Монголын экспо” хоёр дахь удаагийн арга хэмжээ энэ сарын 26-наас 30-ны өдрүүдэд Хөххотод зохион байгуулагдана.

“Хятад-Монголын экспо”-г зохион байгуулснаар Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, дэлхийн улс орнуудтай харилцаа хамтын ажиллагааг тасралтгүй өргөжүүлэх, үндэсний бараа бүтээгдэхүүнийг бусад оронд сурталчлан таниулж, борлуулах, Монгол Улсын аж ахуйн нэгжүүд БНХАУ-ын зах зээлд нэвтрэхэд шаардлагатай мэдээ, мэдээллийг хангах юм.

Монгол Улсын үндэсний үйлдвэрлэгчид экспо арга хэмжээний үеэр болох бизнес форумд оролцох, урт хугацаанд найдвартай хамтран ажиллах бизнесийн түнш олж экспортын үйл ажиллагааг эхлэх, өргөжүүлэхэд шаардлагатай мэдлэг, ур чадварыг хангах зэрэг чухал ач холбогдолтой аж.

Энэ удаагийн экспод Монгол Улсаас 320 гаруй аж ахуй нэгж оролцох урьдчилсан тоо гарч, бэлтгэл ажил хангагдаад байна. Мөн зөвхөн Монгол Улс, БНХАУ гэж хязгаарлагдахгүй 30 гаруй орон урилгаар оролцох юм байна.

Найруулагч:С.УРЬХАН
Эх сурвалж:Солонго сайт
Мэдээ үзсэн:383
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой