Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв

ӨМӨЗО-ы Намын хорооны нарийн бичгийн дарга, АТИХ-ын байнгын хорооны эрхлэгч Ли Жихэн, ХКН-ын Өвөр Монголын хорооны орлогч нарийн бичгийн дарга бөгөөд ӨМӨЗО-ы тэргүүлэгч Бү Шяолинь есдүгээр сарын 25-ны өдөр Монгол Улсын УИХ-ын дэд дарга Я.Санжмятав нартай уулзалт хийв.

ӨМӨЗО-ы УТЗЗ-ний дарга Рэнь Япин, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин уулзалтад оролцов.

Ли Жихэн дарга: - ӨМӨЗО-ы Намын хороо, Засгийн газрыг төлөөлөн Хятад-Монголын экспод оролцохоор Хөххотод хүрэлцэн ирсэн Я.Санжмятавт талархал илэрхийлж, Өвөр Монгол, Монгол Улсын солилцоо хамтын ажиллагаанд идэвх зүтгэл үзүүлсэнд талархаж буйгаа мөн илэрхийллээ.

Хятад, Монгол хоёр орон уул усаараа холбогдсон нөхөрсөг хөрш юм. Өвөр Монгол нь Хятад, Монгол хоёр орны хамтын ажиллагаанд онцгой байрь суурь, үүрэг гүйцэтгэж байна. Хоёр тал Хятад, Монголын экспог илүү сайн зохион байгуулж, хамтын ажиллагааны бүтээн байгуулалтыг хурдасгаж, соёл иргэншлийн солилцоогоо өргөтгөн, хил дамнасан аялал жуулчлалын хамтын ажиллагаагаа чангатган, харилцан ашигтай хамтдаа ашиг хүртсэн үндсэн дээр харилцан солилцох, хамтран ажиллах талаар шинэ тэмдэглэлийг бүтээхийг хүсэж байна гэжээ.

Я.Санжмятав: - Өвөр Монголын эдийн засаг нийгмийн хөгжлийн ололт амжилтыг өндөр үнэлж, Хятад, Монголын анхны экспо болон Хятад, Монголын хоёр дахь удаагийн экспог зохион байгуулахад хичээл зүтгэл гаргасанд үнэн сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийллээ.

Хятад, Монгол хоёр орон сайн хөрш, сайн найз, сайн хань болно. Хятад улс, ӨМӨЗО, Монгол Улсын эдийн засаг худалдааны солилцоо нь Монгол Улсын эдийн засгийн хөгжилд чухал ач холбогдолтой юм. Монгол- Хятадын экспогоор дамжин Монгол, Хятадын эдийн засаг худалдааны салбарын цаашдын хамтын ажиллагаанд шинэ боломж бий болно гэжээ.

ӨМӨЗО-ы удирдлага Ли Жа, Жан Жяньминь, Юүнь Гуанрүн, Бай Юйган, Лүй Юүнган, Ай Лихуа болон холбогдох байгууллага нэгж, аймаг хотын удирдлагууд уулзалтад оролцлоо.

 

Найруулагч:Х.АРВИНТАЛ
Эх сурвалж:ӨМӨС
Мэдээ үзсэн:307
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой