“Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ

“Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО-2017” арга хэмжээний нээлтийн ёслол болон Хятад, Монгол, Оросын хамтын ажиллагааны дээд хэмжээний форум есдүгээр сарын 26-ны өдрийн үдээс өмнө Хөххотын Хөхтал хурлын төвд нээлтээ хийлээ.

Энэ удаагийн “Хятад-Монголын экспо”-г БНХАУ-ын Худалдааны Яам, Монгол Улсын Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яам болон ӨМӨЗО-ы Ардын Засгийн газар ерөнхийлөн зохион байгуулж, ӨМӨЗО-ы Ардын Засгийн газар хариуцан зохион байгуулах юм. Экспо нь “Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридорыг бүтээн байгуулж, дэлхийд чиглэсэн хамтдаа хожих хамтын ажиллагааг хөгжүүлье” гол сэдвийн дор зохион байгуулагдаж байгаа болно.

Монгол Улсын УИХ-ын дэд дарга Я.Санжмятав хэлэхдээ, ЭКСПО-гийн үеэр Монголын төлөөлөгчид Хятадын аж үйлдвэр, хамтран ажиллаж амжилтад хүрсэн туршлага тэргүүний техникийг судалж, хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулж, худалдааны цар хүрээгээ өргөтгөх болно. Хятадын төлөөлөгчид ч Монголд үйлдвэрлэн бүтээгдэхүүнтэй танилцаж, соёл урлагийг сонирхон Монгол улсыг улам илүү ойлгох болно гэжээ.

ӨМӨЗО-ы Намын хорооны нарын бичгийн дарга, Ардын Их Хурлын байнгын хорооны дарга Ли Жихэн нээлтийн ёслолд үг хэлж, хоёр жилийн турш, Хятад Монголын ЭКСПО нь хоёр талын бүтээлч хамтын ажиллагаанд гүүр болж, уг бүс нутгийн олон орны хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхэд өргөн боломж хангаж, Хятад Монгол тэрчлэн Зүүн Хойд Азийн хамтын ажиллагаа солилцоонд чухал тавцан болсон байна гэжээ.

Хятад-Монголын экспо нь “БНХАУ болон Монгол Улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг байгуулах, хөгжүүлэх тухай хамтарсан тунхаг”-аар үндэслэл болгож, дарга Ши Жиньпиний дурдсан “Хятад, Монгол хоёр улсын Засгийн газар хамтран зохион байгуулж, дэлхий дахинд хандсан олон улсын шинжтэй үзэсгэлэн” зохион байгуулахаар гол зорилго болгоно. Өвөр Монголын газар нутгийн байршлын давуу тал, аж үйлдвэрийн өвөрмөц давуу тал, Хятад, Монгол хоорондын олон салбарын хамтын ажиллагааны сууринд түшиглэн, “Хятад-Монголын экспо”-ны хамтын ажиллагааны механизмыг зохион байгуулж, Хятад, Монгол хоёр улс, дэлхийн улс орон хоорондын харилцаа холбоог бүх талаар өргөжүүлнэ. Хамтын ажиллагааны нөөц хүчийг хөгжүүлж, хамтын ажиллагааны түвшинг дээшлүүлж, харилцан ашигтай, хамтдаа хожсон, хамтдаа хөгжих, дэлхий дахинд чиглэсэн солилцоо, хамтын ажиллагааны индрийг байгуулна.

Экспод “Дөрвөн том хэсэг”-ийн 23 төрлийн үйл ажиллагааг төлөвлөсөн байна. “Дөрвөн том хэсэг”-т хөрөнгө оруулалт, худалдааны зөвшилцлийн хэлэлцээр, хурал форум, үзэсгэлэн, Хятад, Монголын олон улсын соёлын харилцааны долоо хоногийн үйл ажиллагааг багтаажээ.

Үүнд: Хөрөнгө оруулалт худалдааны зөвшилцлийн хэсэгт: Хятад, Монголын хөрөнгө оруулалтын орчин болон томоохон төслийн танилцуулгын хурал, Монгол, Хятадын ХАА-н салбарын бүтээгдэхүүний үйлдвэрлэл, боловсруулалт болон хамтын ажиллагааны хурал, Монгол, Хятад, Оросын ашигт малтмалын нөөц ашиглалтын тухай чуулга уулзалт, Өвөр Монголын аялал жуулчлал болон олон улсын аялал жуулчлалын “Түмэн газрын цайны зам” сэдэвт танилцуулга уулзалт, Өвөр Монгол-Хонконгийн Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хурал, “Хятад-Португал хэлний улс орнуудын эдийн засгийн хамтын ажиллагаа, хүний нөөцийн мэдээллийн сайт” болон “Гурван төв”-ийн тухай хэлэлцээрийн үйл ажиллагаа зэргийг багтаажээ.

Хурал форумын хэсэгт: “Хятад-Монголын хоёр дахь удаагийн экспо”-ны нээлтийн ёслол, Хятад, Монгол, Оросын хамтын ажиллагааны дээд хэмжээний форум, Төв Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны форум, Олон улсын Монгол эм, эмнэлгийн инноваци болон хөгжлийн дээд хэмжээний форум, Хятад, Монгол, Оросын Худалдаа, аж үйлдвэрийн салбарын чуулга уулзалт, Гадаад, дотоодын их, дээд сургуулийн захирлуудын Боловсролын хамтын ажиллагаа, хөгжлийн тухай форум, Олон улсын Шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагаа болон үйлдвэрлэлийн салбарын форум, Нээлттэй ба багтаамжтай, Соёлын солилцоо болон “Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридор”-ын бүтээн байгуулалтын форум, 2017-Тал нутаг болон Өвсний аж ахуйн инновацийн холбооны олон улсын форумыг багтаажээ.

Үзэсгэлнгийн хэсэгт: Олон улсын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн, Олон улсын Монгол эм, эмнэлгийн үзэсгэлэн, “Нэг бүс нэг зам” түүхэн дурсгалт зүйлсийн үзэсгэлэн, Хятад, Монгол, Оросын тосон зураг, гэрэл зураг, уран бичлэгийн үзэсгэлэн, Цахим худалдааны үзэсгэлэн, Хятад, Монголын Боловсрол, Шинжлэх ухаан, техник болон Олон улсын Морин аж ахуйн үзэсгэлэнг багтаажээ.

Хятад, Монголын Олон улсын соёлын харилцааны долоо хоногийн үйл ажиллагааны хэсэгт: Хятад, Монголын Олон улсын соёлын харилцааны долоо хоногийн үйл ажиллагааны нээлтийн үдэшлэг, "Тал нутгийн болзоо" Олон улсын нүүдэлчний хөгжмийн анхдугаар наадам, Хятад • Олон улсын монгол бүжиг, урлагийн хоёрдугаар наадам, Хятад-Монголын экспо • Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн 2017 торгоны зам Олон улсын наадам - “Жиньтун” нэрэмжит Олон улсын оюутны хөл бөмбөгийн тэмцээн, Хятад, Монгол, Оросын дугуйчдын уралдаан, Хятад, Монгол, Оросын дугуйн нөхөрсөг аялал зэрэг төрлийг багтаажээ.

Экспог Өвөр Монголын Олон улсын үзэсгэлнгийн төвөөр гол ордон болгож, Хөхтал хурлын цогцолбор /Хөххотын Шинэхот дүүргийн Бор хошуу суурин/-т нээлтийн үйл ажиллагаа болон дээд хэмжээний форумыг зохион байгуулна. Хөрөнгө оруулалт, худалдааны хэлэлцээр, хурал, форум, соёлын солилцооны үйл ажиллагааг Өвөр Монголын Олон улсын үзэсгэлэнгийн төв, Шинэ Хот зочид буудал, Өвөр Монголын зочид буудал, Шангри-Ла зочид буудал зэрэг газруудад зохион байгуулна.

 

Найруулагч:Б.Сүлдээ
Эх сурвалж:"Солонго" мэдээллийн төв
Мэдээ үзсэн:839
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой