Дундад Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны форум болов

Хоёр хоног үргэлжлэх Дундад Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хурал 9 дүгээр сарын 26-ны өдөр болов.

Мөн хурлаар олон улсын төлөөлөгчид туршилга солилцсоны зэрэгцээ худалдаа хөрөнгө оруулалтаар дамжин эдийн засгийн нэмэгдэлийг ахиулах тухай ярилцлага өрнүүлсэн байна. Форумд гадаад дотоодын 50 гаруй зочид оролцож, 9 дүгээр сарын 26-наас 27-ны өдийг хүртэл үргэлжлэх юм.

Фү Тайзэн ярихдаа, сүүлийн  жилүүдэд  Өвөр Монгол “Нэг бүс нэг зам”-ын санаачилгын дагуу Дундад Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны тогтолцоонд оролцож, олон улстай эдийн засаг худалдааны харилцааг байгуулан, энергийн сурвалж, соёл иргэншил зэрэг хүрээнд хамтын ажиллагаа гүнзгийржээ. Дундад Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг ахиулах нь Дундад Азийн олон улсын хүсэл эрмэлзэл бөгөөд Хятадын Засгийн газрын баримталж буй чиглэл юм. Бүс нутгийн хамтын ажиллагаа нь Өвөр Монгол төдийгүй Хятадын баруун хойд бүс нутгийн муж оронд нээлтээ өргөжүүлэх боломжийг хангасан байна. Олон улс харилцан давуу талаа түшиглэн олон бүс нутгийн хооронд эдийн засаг худалдаа, шинжлэх ухаан технологи, боловсрол, соёлын зэрэг салбар дахь хамтын ажиллагааг хөгжүүлэн, Дундад Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг өндөр түвшинд гаргахад хувь нэмэр үзүүлэх болно гэжээ.

Найруулагч:Б.Сүлдээ
Эх сурвалж:"Солонго" мэдээллийн төв
Мэдээ үзсэн:215
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой