Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна. “Хятад, Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” 9 дүгээр сарын 26-30-нд Хөххотод болно. Ши Жиньпиний хэлсэн үгийг олон улсын хамтын нийгэмлэг нааштай үнэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт Бээжин хотноо нээгдэж, Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцон гол сэдвээр чухал үг хэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт нээлтээ хийлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-Д айлчилна. Бээжин хот бэлэн байна. Дэлхий дээрх хамгийн том усан дээр буугч нисэх онгоцыг 5 дугаар сард туршина. МУИС-д Монгол Ганжуур, Данжуурын бүрэн ботийг хандивлав. Хятад улсын дарга Ши Жиньпин АНУ ба Финланд улсад албан ёсны айлчлал хийнэ.

Хятад, Монголын хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаа, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэл, боловсруулалтын асуудлаарх хэлэлцүүлэг боллоо

Хятад, Монголын хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаа, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэл, боловсруулалтын асуудлаарх хэлэлцүүлэг 9 дүгээр сарын 27-ны өдрийн үдээс өмнө Хөххотод боллоо.

Есдүгээр сарын 27-ны өдрийн үдээс өмнө Хятад, Монголын хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаа, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэл, боловсруулалтын асуудлаарх хэлэлцүүлэг Хөххотод боллоо. Өвөр Монголын Өөртөө Засах Орны УТЗЗ-ний дэд дарга Бан Жүнхэ баярын үг хэллээ.

Тэрээр хэлсэн үгэндээ, эн тэргүүнд Хятад улсын болон гадаадын зочдыг баяртай угтан авч буйгаа илэрхийлэхийн хамт Өвөр Монголын ерөнхий байдлыг танилцуулжээ. Өвөр Монгол болон Монгол Улс уул усаараа холбогдож, эрт түүхээсээ нягт харилцаатай. Ялангуяа хөдөө аж ахуйн талаар, үйлдвэрлэлийн нөөц баялаг, үйлдвэрлэлийн арга хэлбэр тэрчлэн идээ ундааны зан заншил төстэй, хамтран ажиллах түүхийн уламжлалтай. Монгол Улс бол “Мал аж ахуйн вант улс” хэмээх алдартай, малын ашиг шим тариалангийн бүтээгдэхүүний хэмжээ нь их, чанар нь шилдэг, ногоон, бохирдолгүй. Өвөр Монголын малын ашиг шим тариалангийн бүтээгдэхүүнийг боловсруулах систем төгөлдөржиж, боловсруулах түвшин харьцангуй өндөр, үүний зэрэгцээ хөрөнгө мөнгө, технологи, мэргэжилтэн зэрэг талын давуу тал илт. Хоёр тал хамтран ажиллахад харилцан нөхөх чанараар чанга, хамтран ажиллах өргөн уудам алсын ирээдүйтэй гэжээ.

Мөн хөгжил бол мөнхийн гол сэдэв, хамтран ажиллах бол амжилтад хүрэх суурь, харилцан ашигтай, хамтдаа ашиг хүртэх нь хамтын хүсэл эрмэлзэл болно. Одоогоор Хятад, Монгол хоёр улс Монгол Улсын “Талын зам”-ын төлөвлөгөө болон Хятад улсын “Торгоны замын эдийн засгийн бүс”-ийн бодлогыг уялдуулж, зохистой ахиулж байна. Өвөр Монгол энэхүү бодлогын боломжийг чанга баримталж, хоёр талын мал аж ахуй тариалангийн цар хүрээн дэх солилцоо хийгээд хамтын ажиллагааг улам ахиулж, ойлголцлоо гүнзгийрүүлж, хамтран ажиллаж харилцан ашиг хүртэхийг илүү ахиулах болно. Хоёр талын бизнес эрхлэгч энэхүү хэлэлцүүлгийн тавцанг ашиглан, хамтран ажиллах агуулгаа тасралтгүй гүнзгийрүүлж, хамтран ажиллах зам сувгаа өргөтгөж, арилжааны алтан боломжийг баримталж, гар холбон хамтдаа урагшилж, хоёр талын хөдөө аж ахуйн хамтын ажиллагааг шинэ шатанд хүргэхийг ахиулж, Хятад, Монгол хоёр талын эдийн засаг нийгмийн хөгжилтөд шинэ том хувь нэмэр үзүүлэхийг хүссэн байна.

Найруулагч:Б.Сүлдээ
Эх сурвалж:"Солонго" мэдээллийн төв
Мэдээ үзсэн:300
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой