Солилцоо хамтын ажиллагаа шилдэг үр дүнд хүрэх боломжтой

Олон улсын монгол эм эмнэлгийн шинийг үүдэх ба хөгжилтийн дээд төвшиний форум зохиогдохын үеэр сурвалжлагч Монгол Улсын Анагаах Ухааны Их Сургуулийн Монгол анагаах ухааны Олон улсын сургуулийн профессор С.Сээсрэгдоржтой ярилцлага өрнүүлсэн билээ

- Монгол Улсын Анагаах Ухааны Их Сургуульд ямар чиглэлээр судалгаа хийж байна вэ?

Монгол Улсад анагаах ухааны чиглэлээр асар их төсөв, судалгаа хэрэгждэг. Гэхдээ тэр олон төсвийн нэгэн томоохон хэсэг нь Монголын уламжлалт анагаах ухаантай холбогдох судалгаанууд байдаг. Үүнд, судар ном, Төвд Монгол мэргэдийн бүтээлийг судалдаг. Үүнчлэн урт наслахад тустай монгол анагаах ухааны судалгааг өрнүүлдэг. Үүний тухай бид Өвөр Монгол, Японы эрдэмтэн судлаачидтай хамтран ажиллаж байгаа. Үүнээс гадна дэлхий нийтэд асуудал болоод байгаа ясны сийрэгжилт, ясны бэртэл, ходоодны шархлаа зэрэг өвчний талаар судалгаанд ч оролцдог. Дараагийн чиглэлд гадаад орноор Монгол анагаах ухааны талд ямар судалгаа хийж, ямар зүйлд сонирхолтой байна тэр чиглэлээр нь хамтарсан судалгаа хийх болно.

- Монгол Улсад уламжлалт анагаах ухаан хэр зэрэг хэрэглэгдэж, ямар түвшинд хөгжиж байна вэ?

Монгол Улсад уламжлалт анагаах ухаан эрүүл мэндийн салбарын томоохон хэсэг болсон. Монгол Улсын уламжлалт анагаах ухаан нь 70 жил тасарч, өнгөрсөн зууны 90-ээд оноос эхлэн маш олон гайхамшигт хүмүүсийн зүтгэлээр дахин сэргэн хөгжсөн. Эдүгээ Монгол Улс уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэхийг маш чухалд үзэж байгаа бөгөөд анагаах ухааны тав зургаан их дээд сургууль байгуулагдсан. Монгол Улсын уламжлалт анагаах ухаан сурсан 400 гаруй мэргэжилтэн гадаадад очиж ажиллаж байна. Энэ бүхэн 20 гаруй жилийн гайхамшигтай амжилт юм.

- Хятад, Монголын экспо хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж байна. Тэр дундаа Монгол анагаах ухааны өндөр түвшний форум хоёр дахь  удаагаа амжилттай зохиогдсон. Хоёр улсын хоорондох анагаах ухааны талын харилцаанд ямар ач холбогдолтой байна?

Экспод хоёр дахь удаагаа оролцож байна. Энэ хугацаанд чанарын, хөгжлийн, төлөвлөлтийн асар том өөрчлөлт гарсан. Өмнө нь зөвхөн гарын үсэг зурж байсан төсөл, хөтөлбөрүүд нь бүгд хэрэгжиж, үйл ажиллагаа нь эрчимтэй сайхан болж, хурал ч сонирхолтой болж байна. Монгол Улс, Өвөр Монголын эрдэмтэд идэвхтэй оролцож байсан бол одоо Хятадын олон газар, Япон, Оросын гээд маш олон уламжлалт анагаах ухаанд анхаарал хандуулдаг эрдэмтэн судлаачид оролцох болжээ. Миний хувьд ч Өвөр Монголын Олон улсын монгол эмнэлгийн эрдэмтэдтэй урт наслуулах тухай хамтарсан судалгаа хийж эхэлсэн, хоёр улсын мэргэжил нэгтнүүд хамтран ажиллаж, өргөн цар хүрээнд солилцоо хийх нь шилдэг бүтээл гарах боломжтой юм.

Найруулагч:Улаанаа
Эх сурвалж:Солонго мэдээллийн төв
Мэдээ үзсэн:100
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой